monita

Дэлхий намайг тойрч эргэдэг

Бичсэн: xvv
13:20 , 2008-03-11 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 8 сэтгэгдлүүд .. Холбоос
Би алдаж явжээ гэж... Би яг энэнд итгэдэг юмаа. Итгэх ч гэж угаасаа тийм байдаг л болохоор. Харин зарим зүйл дээр алдаж явжээ. Санаснаар болдоггүй юманд хааяа бухимдаад л, болохгүй байна энэ тэр гэж бичээд л... Одоо харин ойлголоо НУУЦыг олчихлоо. Баярлалаа  bayasum.

Мэдээж их хүсэж байна гээд ангайгаад хэвтээд байвал хүсэл биелэх нь юу л бол. ..

Надад нэг хүн үүнийг хиймээр байна... ямар аргаар гэдгийг нь мэдэхгүй байна гэхдээ хийж л таараа,  гэж хэлж байсан. Тийм шүү дээ ингэж бодсон юм бүгд биелдэг.

Зарим нэг юман дээр маш их хүссэн мөртлөө биелээгүй ч юм шиг санагдах үе байдаг. Жишэ...


Баярын мэнд хүргэеэ!

Бичсэн: xvv
03:14 , 2008-03-09 .. Бичигдсэн: Чөлөөт цаг .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос


Эрхлээд эрхлээд ханашгүйяа
Элбэрэлт хайрт ээж минь
Хайрлаад хайрлуулаад ханашгүйяа
Хамгаас хайртай эгч минь
Үзээд үзээд ханашгүйяа
Үргэлж хөөрхөн инээмсгэлнээ
Үнсээд үнсээд ханашгүйяа
Үнэхээр энхрий эмэгтэй чи минь
Уншаад уншаад ханашгүйяа
Ухаант блогчин бүсгүйяа
ай хөө зээ хөө

 

Баярын мэнд хүргэе!



Оюутан ахуй цагаа гэж....

Бичсэн: 300-н блог
13:42 , 2008-03-07 .. 10 сэтгэгдлүүд .. Холбоос
Заа яах уу? юу хийх үү? Гадаа дулаараад зүгээр л дэмий хэсмээр санагдаад байх чинь... Нэлээд хэдэн жилийн өмнө... Оюутан байранд амьдардаг байлаадаа... оюутны байр ч сайхан шүү... хаашаа ч харсан үеийхэн... бөөн эрх чөлөө... хариуцлага гэж юу байдгийг мэдэхгүй шахуу 1-р курсын жоохон хүүхэд... Хэрэндээ л амьдрал цэцэглүүлчих санаатай... хөдөөнөөс ирсэн улаан хацартай, туранхай жижигхээн бор хүү байсандаа... одоо ч нээх өөрчлөгдөж гавьсан юм байхгүй... Нэг мэдэхнээ л долоо, наймар жил өнгөрч хаяа тэр байранд амьдардаг байснаа санахаар л сайхан... Манай байр хөвгүүд цөөхөнтэй охид ихтэй байр бай...


ӨВГӨД

Бичсэн: Обдоо
00:39 , 2008-03-06 .. 11 сэтгэгдлүүд .. Холбоос
   

Уулстайгаа орших хөх өвгөчүүлээ санаад байна.  Цаст Цамбагарав уулын хормойд нээх гоё 2 хос хун ирдэг жижиг хөх нуурын дэргэд  орших Уртаа авгынх, Бүргэдтэй уулын өвөрт өндөр хадан дунд  өвөлжих Батаа нагацынх, Сутай уулын бэлд байх Дамчаа хөгшнийх …… бүүр түүрхэн л санадаг юм.  Чандмань суманд хөөмийлж байдаг  насаараа найрын даамал хийсэн Мийгаа хөгшин….

Араажав сонсоод, гаансаа нэрээд сууж байгаа, сонингийн цаасанд дүнсэн тамхи ороогоод л татах, бугуйлаа, уургаа бариад майжиг майжиг гээд алхах, морин дээрээ хазгайдуу суучихаад л, наадмын үеэр Дамбын  морь түрүүлсэн, Парчин хөгшиний х...



Мод тарьцгаая тэгэх үү?

Бичсэн: xvv
03:15 , 2008-03-05 .. Бичигдсэн: Бусад .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
Хавар болж байна. Блогчин залуусаа нийлж мод тарьвал ямар вэ? Миний хувьд нэг багшийнхаа ярьсныг сонссоноос хойш нэг газар мод тарих юмсан гэж нэлээн дээр үеэс бодож яваа юм л даа. Хүнд өвчтэй олон хүүхдүүд хөдөө хотоос цуглан эмчлүүлдэг ганцхан Эмнэлэг байдаг шүү дээ. Маш хүнд өвчтэй, хэдэн сараар (зарим нь эдгэхгүй) энэ эмнэлэгт хэвтдэг. Зарим нэгэн хүмүүс янз бүрийн байдлаар тусламжийн гараа сунгаж, очиж эдгээр хүүхдүүдийг баярлуулах нь ч байдаг. Тэд ямар их баярлаж хөөрч байгааг харах үнэхээр сайхан, тэр хэмжээгээрээ тус хүргэгч хүн маань өөрөө ч амьдралын амтыг мэдэрдэг байх л даа...
Үнэ...


Мэдлэгт тустай блог + Монгол хэл бичиг, крилл үсэг

Бичсэн: xvv
00:37 , 2008-03-05 .. Бичигдсэн: Монгол бичиг .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
http://baynaa.blogspot.com/2008/02/blog-post_3917.html

Эгч энэ хаягийг явуулсан байна. Энд Монгол хэлний дүрмийг маш гоё оруулаад тавьчихаж. Зав зайгаараа харчихаад байхад гэмгүй гэж бодлоо. Би+бас зарим нэг блогчид маань ер нь харж байхад хааяа бичихдээ алдаад байгаа харагддаг... (Этгээд яриад шүүмжлүүлээд байдаг, энийг тооцохгүйгээр хэл бичгийн дүрмээ их алдаж байна гээд байна цаагуур чинь )

http://baynaa.blogspot.com/2008/02/blog-post.html
Энд Монгол хэлний дүрэм, болоод өмнө нь нэг удаа ярьж байсан компьютерт Монгол хэлний алдаа шалгах aspell програмд Монгол хэлийг оруулахад тулгарсан асу...


БАГ

Бичсэн: Обдоо
23:07 , 2008-03-04 .. 9 сэтгэгдлүүд .. Холбоос
 

Хүн бүр багны цаана нуугдаж байдаг. Ажлаасаа гараад нэг өөр, гэртээ ирээд нэг өөр, найз нартайгаа байхдаа нэг өөр,  ер нь дандаа нэг зангаараа нэг төрхөөрөө хэн ч байж чадахгүй. Гэхдээ хэр удаан нуугдаж байгаагаас шалтгаалаад ходоодны шархтай, стресстэй, нервтэй, цуснаас нь TOXIN ялгарч өөрөө хордох эсэх нь хамаарна. Дандаа баг зүүхээр тэр чигтээ тэр багаа байнга эсэхийг мартаад “Ерөөсөө би чинь ийм төрсөн билүү?  гэж хүртэл гайхаж эхлэх тохиолдол хүртэл бий шүү дээ.

Дээр үед гэнэ лээ нэг хааны хөөрхөн охиныг хамгийн сайхан цартайтай, хамгийн сайхан залуутай одоогийнхоор бол женьтлемэн за...



ХУУЧНЫ ЭД

Бичсэн: Обдоо
12:19 , 2008-03-03 .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос
 

“Хуучны эд” гэдэг ямар билээ дээ удах тусам өнгө ороод л ярих юм биш

Өглөө хар үүрээр монголын радио орлоо. Амьхандаа “одод болохын хүслэн”-д орж байгаа нь тэр. Үүднээсээ авахуулаад жаахан ч гэсэн өөрчлөгдсөн боловч яг студи дотроо өнөөх л та бидний танил болсон “орос ах нарын” тоног төхөөрөмж луглайгаад л масс эзлээд, өнөөх л танил болсон “ВЫКЛ.”, “ПАУЗ гэсэн бичиг бүхий кнопууд, эргүүлдэг чангалдаг бартагдуухан тохируулгууд, сэвээр /северь/ гэдэг байсандаа том радио, өдрийн гэрлийн “мангар” том суурь, мэбэль модон хаалга нь хуучраад л яг анх байгуулагдсанаасаа хойш тэр чигээрээ байгаа нь...



Зүгээр л...

Бичсэн: xvv
18:50 , 2008-03-01 .. Бичигдсэн: Чөлөөт цаг .. 14 сэтгэгдлүүд .. Холбоос
                 
Яагаад ч юм буриад дуу, буриад охидууд таалагдаад байдаг юм :-p Буриад зон гэж

Цаашаа хадуураад http://news.banjig.net/news-11133.html санаандгүй уншив... Ийм сайхан газрууд зөндөө, гэвч бид хайрлаж чадаж байгаа юм болов уу даа... Жилээс жилд л хөгшдийн ярианаас л сонсох зүйл л үлдээд байгаа мэт...

http://www.biirbeh.com/modules.php?name=News&new_topic=51
За ийшээ ороод Sienna-ын хүүхэлдэй гээд зохиолыг уншаарай. 1-ээс нь эхлэхээ мартав... Шөнө ганцаараа бол уншаад дэмий байх шүү... Үүүүнэн гоё бичдэг бүсгүй...

бас...:
Э.Үржинханд : Монголоо алд...


Уншиж цагаа битий алд

Бичсэн: 300-н блог
13:17 , 2008-02-29 .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
Тэнгэр надыг дурайж сааралтаж бүүдийгээд байна уу? эсвэл би тэнгэрийг дурайж сааралтаад байна уу? ямартай ч тэнгэр бид 2 л өнөөдөр их адилхан байх шиг байна. Нэг л бүүдгэр, саарал, бүрзгэр... хурдан нар этр нь гарч надын нар бас нар гараасайдаа ч чихшиг... Дотор бачимдаад, уцаар хөдлөөд нэг л бишээ... Ажил бас яаруулаад, сандруулаад хажуугаар нь нойр хүрээд... нээх сайхан унтахынсан... цайндаа орчоод ядаж 20минут унтчуул тээ... Аа бас хажуугаар нь хаваризм хөдлөх гээд... хүсэхгүй байх чинь зүүдэнд хүртэл дарамтлаад этр... Яджаахад өчдөр орой хоол иджээсэн чинь тэрэнтээ маангар адилхан нэг бүсг...


Дэдэ

Бичсэн: 300-н блог
19:50 , 2008-02-28 .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
Аавынхаа ээжийн тухай ганц 2 зүйл бичмээр санагдаад л...

Анх ухаан орохдоо аавын ээжийг Дэдэ гэж дуудаж эхэлсэн, түүнээс хойш эмээ дуудсан нь нэг ч үгүй. Их л өндөр насалж яваа хүн. Одоогоос араваад жилийн өмнө нас нь наян нас дөхөж байсан үе байх. Хавийн хүмүүс л Дэдээг маань ганц биеэр амьдардаг, аашгүй, яхир, хатуу хүн гэх. Тиймдээ хөөрхий тийм удаан ганц биеэр амьдарсан болохоор. Дэдэг аав 13 нас хүрэхэд нь нэг гэр барьж өгөөд өөрөөс бараг 20 орчим ах цэргийн хүнд богтолж өгсөн гэдэг. Тэр тухайгаа, тэр хүний тухай ярих туйлын дургүй. Хааяа нэг ярианаас нь сонсоход их л халамжгүй хүн бай...


Бямбаа бид хоёр....

Бичсэн: Обдоо
16:43 , 2008-02-28 .. 12 сэтгэгдлүүд .. Холбоос
 андууддаа би хайртай....

ТВ-9 Телевизээр гараад байгаа сонсогчийн тухай орос киног үзээд нэгэн сургууль төгссөн андыгаа дурсан сууна. Дөнгөж төгсөж гараад ид омголон хийж бүтэх насан дээрээ явсан гэнэхэн цагаахан сэтгэлтэй найз минь нэг л өдөр  үүрэгт ажлаа гүйцэтгэж яваад амь насаа харамсалтайгаар алдсан…. . Сонсогч ахуй насны тэсвэр, хатуужил шаардсан,  тоглоом шоглоомоор дүүрэн яван он жилүүдэд нэгнийгээ нэрээрээ овог нэрээр нь цээжилчихээд ханахгүй хочыг нь хүртэл 6,7 янзаар бодож олчихоод зүгээр суулгадагүй л байцгаасан. Амрыг эрье гэж мэндэлдэг жонгиносон дуутай багшийгаа доогилж байга...



Асаррр Асуудалтай буюу Монгол үсэг арзайх

Бичсэн: xvv
13:46 , 2008-02-27 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 15 сэтгэгдлүүд .. Холбоос
Дэлгэцийн доод буланд далбааны дүрс гарч сольдог Монгол гарын драйвер , Arial Mon фонт хэрэглэсээр л байна уу. Тэгвэл энэ асуудал танд хамаатай. Үгүй бол унших шаардлагагүй дээ.

Дэлгэцийн доод буланд далбааны дүрс гарч сольдог Монгол гарын драйвер (Monkey), Arial Mon фонт нь одоо дэндүү хоцрогджээ.  Бусад сайт дээр бичихэд арзайн, өөр компьютер дээр очихоороо асуудал үүсдэг...

Одооноос Windows XP-д өөрт нь байдаг Монгол гарын драйвераар бичиж байхыг зөвлөх байна. https://www.blogmn.net/dusal/2008/2/11593/ хаягаар ороод зааврыг нь уншаарай. Уншихаас залхуурвал доош нь гүйлгээд видеог нь...


С.Нарангэрэл багшийн хүндэтгэлийн лекц болно

Бичсэн: Обдоо
08:49 , 2008-02-27 .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос

ХЗҮТ дээр 2008 оны 2 сарын 29 ны өдөр 14 цагаас Академич С.Нарангэрэл багшийн  "Эрх зүйн толь цуврал бүтээл:шинжлэх ухааны үнэ цэнэ" сэдэвт хүндэтгэлийн лекц болох бөгөөд энэ үеэр академичийн бүтээлийн үзэсгэлэн, ХЗҮТ-ийн бүтээлийн үзэсгэлэн гарна.

Тус лекцэнд хууль зүйн ухааны эрдэмтэн докторууд оролцох болно.



:D

Бичсэн: 300-н блог
18:27 , 2008-02-26 .. 43 сэтгэгдлүүд .. Холбоос
    Хуучин цагт gogo дээр нэг блог нээж байсан юм. Өнөөдөр гэв гэнэт нөгөө блогоо ер нь бичнээ гээл... эндээ бичих гэсэн хэтэрхий олон хүн мэддэг болчоод ээж хүртэл олж аваад уншцан байна.  Дараа илүү дутуу үгээр идээд байна. Хэрэндээ нуугдах гээд банжиг дээр нэг блог нээчээл үзэж таравшд... уул нь урамтай сайхан... даан ч үсгийн фонт танигдахгүй байна аа гэсэн... комментуудаар булуулаад, угаасаа мэдсэн, сурсан нь нимэгхэн юм болохоороо учир начрыг олохгүй байсаар байгаад сонирхолгүй болох шинжтэй... хэрэвзээ тэр фонтны талаарх асуудлыг шийдчихийн бол ч...  Унших ч юм ихтэй... авчих ч юм ихтэй...


Сайхан баашлахынсаан гэж....

Бичсэн: 300-н блог
13:59 , 2008-02-26 .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос
Цусаараа тээгэлж, тосоор гоожмор(эмээ өвөө нараас ишлэв) гэж... тухайн үеийн эмээ өвөө нарын энэ хэллэг асар муухай тээ... өөр юу юу гээд байдаг билээ байз... чухам л их сонин гээшийн хараалын үг гэдгиймүү, эсвэл уулга алдах, илүү дутуу сэтгэлийн хөдөлгөөнөө ингэж илэрхийлдгиймүү ёстой чөтгөр бүү мэд... Нэг мээдсэн далийцан явж байна. Гол асуудалдаа оръё  ямарваа нэгэн эрхтэн ажиллахаа болиход заавал бусаддаа гай учруулжээдэг... жоохон юмнаас болж ажлын бүтээмжийн тал нь ор сураггүй алга болж байшд. Ахиухан шиг гэмтсэн бол гавъяа байгуулцан хүн шиг хэд хоног баашлахсан, хариугүй жоохон юмнаас ...


ГАШРААДАГ ЗҮЙЛС.....

Бичсэн: Обдоо
09:27 , 2008-02-26 .. 15 сэтгэгдлүүд .. Холбоос

Бид нар бага  байхдаа юу юу гашраадаг байсан бэ ? Та нэг санах гээд үзэл дээ. Бага насныхаа тэр тусмаа бүүр жаахан  хүүхэд ахуй насныхаа бичлэгийг заримыг санадагүй юм. Хамгийн эхнээс санах гэхээр 4 наснаас хойшхийг л хагас хугас маягаар л санаж эхэлдэг. Зарим хүн 2-3 наснаас хойшхи зүйлээ санадаг гэнэ лээ. Тэгэхээр миний мэдрэхүй сүүлд хөгжсөн юм шигээ.  Бацаан байхдаа олон сайхан юм гашраадаг байжээ. Тэднээс одоо үлдсэн нь байгаа их цөөхөн болчихож:

Мамбсаа гашраах /Монпаса/: Одоо мамбсаа  гэж байдаг болов уу лав байхгүй байхаа. Төмөр дугуй хайрцаг дотор байх тоо томшгүй олон мамбсааг идэх ...



Өөрт оршин буй дутагдалыг арилгах мастер төлөвлөгөө

Бичсэн: Обдоо
09:21 , 2008-02-25 .. 13 сэтгэгдлүүд .. Холбоос

Ийм нэгэн төлөвлөгөө хүчээр гаргуулаад манай дарга гэхдээ дээхнээд л дээ. Оршин буй дутагдалгүй хүн гэж байдаггүй гэнэ. Тэгээд "Өөрт оршин буй дутагдлыг арилгах мастер төлөвлөгөө" гэж юм гаргуулаад жилийн эцэст түүнийг шалгадаг байлаа. Манайхан ямар бил ээ дээ. Заавал хүнээр ингэ тэг гэж хэлүүлж байж юм хийдэг тэгээд түүнийгээ шалгуулж байж санаа  амардаг тийм л хүмүүс ш дээ. Багаар ажиллана гэхээр нэгэндээ найдаад алга болно. Тамхи татна, архи ууна, ажил таслана, хү...ндэнэ, ажил хийдүүлнэ, эхнэрээ гомдооно, найзаа хуурна, өөрийгөө үл хөгжүүлнэ....  гэх мэт дуусахгүй.  Энийг л өөрт оршин буй ...



Нийгмийн даатгалын дэвтэр

Бичсэн: 300-н блог
17:51 , 2008-02-23 .. 13 сэтгэгдлүүд .. Холбоос
Нэг удаа зүүдэлсэн, их муухай зүүдэлдээ...

Нэлээд олуулаа зугаалж байх юм... Би их хөөрүү сагсуу нэгэн болчиж... хөөрөөл, онгироол... ер нь нэлээд ойворгон ч юм уу... мээдкү гэхдээ миний бас нөгөө талын би байж магадгүй юм гэж... Би хутга дунд зэргийн эзэмшиж чаддаг гэж боддог... харин тэр зүүдэн дээр нэлээд сайн хутга эзэмшдэг болчиж... сав л хийвэл хутгануудыг ийш тийш нь шидэлж хана туурга, хаалга цонх, ургаа модонд хүртэл зооно... Тэрэндээ их хөөрч байгаа бололтой онгироод л... ингэж онгирж байна... Би хадаасыг чулуудаж төмрөнд ч зооно гэж онгирч байх юм... Тэгсэн хаанаас юм нэг газраа...


Өршөөл |apoligize|

Бичсэн: Обдоо
12:07 , 2008-02-22 .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос

Өршөөл гэж юу вэ?  Нэгнийгээ ууч сэтгэлээр хийсэн нүглийг нь гэмгүй гэж тооцох явдал уу? Нөгөө та бидний унших дуртай “Хорвоо дэлхий уужим хийх ажил их байна” номыг бичсэн Ким Ү Жинийг Засгийн газар нь өршөөжээ. Улс орондоо хийсэн гавъяа зүтгэлийг нь бодоод тэр шүүдээ. Мань эрийг 2004 онд татвараас зайлсхийсэн хэргээр 8 жилийн хорих ял аваад байсныг ийнхүү  төр нь өршөөсөн байна. Яагаад гэхлээр зэрэг түүний бие муу нь нэгдүгээр шалтгаан, 1996 онд болсон Ази тивд гарсан санхүүгийн хямралаар Солонгос улсын өмнөөс өөрийнхөө компанийг золигт гарган дампуурч 320 мянган ажилчидтай 120 гаруй салбараа...



{ Сүүлийн хуудас } { 74 -р хуудас Нийт хуудасны тоо: 102 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

амьдралаас юу хүсэхсэн билээ
naizuudaa
onoodor bas negen gaihamshigt odor
Naizuudad sanal gargalaa
sanaj bn aa ta nariig

Найзууд

Angaahai g84 Обдоо arius hanil 300-н блог xvv