monita

Web Designer-ууд болон блогийн загвар засах сонирхолтой хүмүүст

Бичсэн: xvv
13:38 , 2008-03-24 .. Бичигдсэн: Веб мастеруудад .. 9 сэтгэгдлүүд .. Холбоос
Энэ жижиг скрипт та бүхэнд хэрэг болох байх гэж бодож байна. Миний веб сайт, эсвэл блог ийм ийм горимоор үзэхэд тохиромжтой гэж битгий бичиж байгаарай. Яагаад гэвэл зочин тань таны вебийг үзэх гэж дэлгэцийн горимоо солино гэж үү?

Энэ javascript бөгөөд дэлгэцийн өргөнийг шалгаад 800-аас дээш бол style_l.css гэсэн style sheet-ийг , хэрэв бага бол style.css -ийг идэвхижүүлэх юм. Веб хөтчийн күүкийд resolution='over800' гэсэн утгыг хадгалана. Мөн хүсвэл күүкийнд бусад утгуудыг оноож болно. Мөн цэнхэрээр PHP-тэй холбож ашиглах жишээ байгаа.

Хураангуй хэлбэрээр:




Дэлгэрэнгүй хэлбэрээр:



...


Яруу "найрах", "найрагдах" ину...

Бичсэн: xvv
01:36 , 2008-03-24 .. Бичигдсэн: Чөлөөт цаг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Саяхан миний өдтэй бичгийг задалсан
Самрын цагаан идээ шиг гарыг чинь магтъя
Яг энэ эгшиглэнт мөрүүдийг уншиж буй
Яруу сайхны туйл нүдийг чинь үнсье

Чиний уруул миний шүлгэнд уярахдаа
Дурлалын завины хэлбэрийг олон мишээгээд
Чиний зүрх зөгий өлгийдсөн согоон сүмэн цэцэг шиг
Чимээгүй шөнийн уртад догдлонхон булиглаасай

Ухаангүй хайртай байсан тэр залуу
Уг нь яг одоо хажууд минь байна
Гэвч хайр нь, гэнэн ааш нь нисчихсэн
Гэгэлгэн хүсэл нь зугтчихсан
Танихгүй ээ одоо би түүнийг
Тамхи л хааяа үнэртдэг, хайр үнэртдэггүй
Нар яаж жаргадагийг мэддэггүй
Навч яаж хагдрахыг анзаардаггүй
Сартай на...


Бичсэн: 300-н блог
09:10 , 2008-03-22 .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос
    Гадаад сурч байсан найз ирж элдвийг хүүрнэсэн шигээ л... нээх удсангүй хөдөө явах учир эрт харъя гээд сайн явахыг ерөөгөөд салцгаав. Хотын гудамж хөл хөдөлгөөн багатай, сэрүүхэн мөртлөө нэг л хурдан харьчихмааргүй, алхаад л баймаар сайхан. Муу янжуураа ар араасан цувруулан сорж, элдвийг бодож тунгаан алхасаар нэг л мэдэхнээ гэрийхээ гадна ирсэн байв. Юу бодож алахваа, юуны тухай бодсоноо ч мартаж. Гэрийхээ гадна ирэх мөчид тэр бодогдож өмнө бодсон бүхий л зүйлсийг замхруулан мартуулчих шиг. Бодолд минь тогшилгүй орж ирсэн тэр...  Тэр бодолд минь орж ирэхэд л би жаргаж бас зовж эхэлдэг юм. ...


Web programmer-уудаас тусламж...

Бичсэн: xvv
01:35 , 2008-03-22 .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос
Аль дээрээс хойш нэг юм нухаад бардаггүйээ. www.blogspot.com -ын шинэ layout template -г таниад, шууд байрлалаар нь харуулаад вижет оруулдагтай адил юм хиймээр байгаа юм л даа. Тэгсэн чинь template-ийн кодыг уншаад CSS -ээс байрлалуудыг нь тогтоогоод 2 баганатай 3 баганатай энэ тэр болгоод байгааг нь яаж ч оролдоод учрыг нь олдоггүйээ :( CSS style кодон дундаас байрлал заасан коднуудыг яаж олоод тэгж байрлуулаад байгааг нь учрыг олоод өгөх байвал маш их баярлана :D
Туслахыг хүсьеээ!!! ...


ХОРОО

Бичсэн: Обдоо
06:42 , 2008-03-20 .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос

Хамгийн бага нэгж нь хороо мөн үү?  бишээ хорооны доод талд хэсэг гээд нэгж байна. Хэсгийн ахлагч нар нь хэдэн төгрөгний цалин авдаг гээч нэг улиралд 108, сард 32 мянган төгрөг. Аль соц үеийн тэр шударга үнэнч зангаараа байгаа настай хүмүүс энэ ажлыг хийж, гэр хорооллын хамаг бохир, хогны мөнгөнөөс авахуулаад хөдөөнөөс ирчихээд бүртгүүлээгүй яваад байгаа айл, зугтааж яваа хулгайч тогны мөнгө, байр түрээслэж байгаа оюутнууд, архичид гээд бүгдтэй л тэмцэл явуулдаг юм байна. Яг ажил хийдэг хүмүүс нь явж, явж эд нар л юм байна.

Цаг дээрээ ажил хийдэг гээд байгаа иргэний бүртгэлийн байцаагч, нийгм...



ХҮҮХДҮҮДЭЭ ХАЙРЛАМААР.....

Бичсэн: Обдоо
03:07 , 2008-03-19 .. 8 сэтгэгдлүүд .. Холбоос

Хөөрхөн намайг дагаад л байдаг нэг Бондоок гээд хүү байж билээ. Хайр гэрэлтсэн харцнаас нь хэр их жаргалтай байгааг нь анзаарчихаж болно. Хүүгийн ээж аав нь дандаа л хүүгээ загнана. Ямар шалтгаанаар гэдгийг мэдэхгүй ч тэдний хүү байсан нь үнэн юм даг. "Тэнэг..... мангар юм уу чи" гээд л юм бол эргүүгээр нь дуудна. Хөөрхий хүү "Обдоо агаа би тэнэг биш тээ" гээд л аймаар хөөрхөн тэр үедээ бол нөгөө хайр гэрэлтсэн харц алга болчихсон  "Томчууд яагаад байнаа " гэсэн өнгөтэй гунигтай нүд.... Хүү үнэхээр л хэрсүү боловч ээж аавынхаа дандаа тэгж хэлдэгт үнэхээр л шанална. Тухайн үед би өөрөө үсрээд л...



Сутайн суран хөхүүд*

Бичсэн: g84
02:51 , 2008-03-19 .. 9 сэтгэгдлүүд .. Холбоос
наран наашилж буй өдрүүдийн үүлэн чөлөөний завсарт,

 хөх сүүдэрт, Сутайн суран хөхүүд суугаад тамхи нэрнэ.

дээлийнхээ хормойг дэрвээд болохгүй байх тул, завилж суухдаа өвдөг хөлийг сайтар хулдаад тухалж авна. өөр хэн нэгэнд, амьтай бол цуцаж эцэхийг мэдэхгүй үлээх хүчирхэг уушгитай Алтайн салхи, мөн л сэтгэлд хөх өнгийг зураглан үлээх бөгөөд чухамдаа тэд л тэр салхинд эс жиндэн суух ажээ.

өндөр уулсын эгц налуу хажуу нь уулсынхаа хормойг харах боломжийг эс олгох авч цавчим өндөр уулсын салхитай нүцгэн энгэрт, юунд ч эс торох хээрийн салхитай хамт тамхиа хувааж татах эрчүүлд алс холын барааг...



АЗАА ҮЗМЭЭР БАЙНА

Бичсэн: Обдоо
23:03 , 2008-03-17 .. 16 сэтгэгдлүүд .. Холбоос

Хэзээ хэнтэй ч хамаагүй адал явдалыг туулаад азаа үзмээр байна. Юм бүхнийг л оролдмоор байна. Юу ч байсан хамаагүй. Уйлаад дуулаад , хашгираад гүймээр байна. Энэ дотор аймаар их бөглөрчихсөн байна.

Сэтгэл зүйг энээ тэрээ гэж хэмжиж үзээд эм жор бичээд өгдөг хүн байна уу?  Ханиад хүрэхээр эмчилж болдогсон. Аймаар ганцаарджийнаа................ Бүүр аймаар гээч........... Би лав хэзээ ч ингэж азаа туршмаар санагдаж үзээгүй юм байна.

Гэхдээ миний юу хүсч байгаа нь хүмүүст нэг их хамааралгүй юм даа.  Нээрээ өнөө өглөө бүүр үүрээр  нэг найзыгаа Japan  руу гаргаж өгөөд ...... Хавьд үзээгүй юмаа ...



ийм л

Бичсэн: 300-н блог
17:42 , 2008-03-17 .. 10 сэтгэгдлүүд .. Холбоос
Өнөөдөр миний хүндэлж хайрлаж явдаг нэг хүн надад ингэж хэлж байна. Чи хурдан эхнэр авч амьдралаа төвхнүүл гэж. Хариулт нь арай болоогүй байна аа. Арай л болоогүй байна гэж хэлсэн. Тэгээд хойноос надад эхнэртэй болсоны давуу тал, чиний амьдралд ямар их дэм болдог талаар сурталчилаад хэсэг лекц уншив. Уул нь их л зөв юм ярих... даан ч надад гоонь эрийн минь амьдрал таалагдаад байдаг. Бөөн эрх чөлөө, бөөн үйл өрнөл, бүх л юмс бөөн бөөнөөрөө. Дурлаж хайрлаж, үзэн ядаж, сайлж муулж... Хэн нэгэнд хаягдаж нөгөөхийг нь хаяж, зугаацаж цэнгэж, Хэн нэгнийг шохоорхож, өдөж, эргүүлж... хөөцөлдөж, таалагдс...


Эмэгтэйчүүдийн дор намирсан олон улсын эрэгтэйчүүдийн баяр

Бичсэн: hanil
09:02 , 2008-03-16 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Гарчигийг хараад бараг ойлгож байгааз дээ? Ерөнхийдөө ингэж л өнгөрч байх шиг байна. хэхэ Би арай тэгэж өнгөрүүлсэн гэж хэлэхгүй л дээ…. 7 өдөр болохоор бид хэд нэг найзыгаа гаргаж өгөх гэж шөнөжин шоудаад… Нэг найзынхаа авто ослын улмаас өндөрлөсөн. Тэрнээс биш давраад хуваагдаад үргэлжлүүлэх нь байна лээ ш д.

7 өдөр бүсгүйчүүд гэхээсээ илүү эрчүүд халамцуухан явж байгаа харагдсан. Гэрийнхээ ойролцоо ирсэн чинь согтуу нөхөр, согтуу эхнэр хоёр миний баяр, чиний баяр гэж маргалдаж байхдаа таарав. Сэтгэл өвдөв. Тэр эхнэрийг ямар их өрөвдөв өө. Хажууд нь хүүхэд нь уйлаад л …..

Харин өчигдөр ман...



Миний мөрөөдлийн парлиамент...

Бичсэн: hanil
09:01 , 2008-03-16 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Сүүлийн үед улс төртэй холбоотой элдэвийн үйл ажиллагаа өрнөөд сайхан байна гэж хэлэх нь ч хаашаа юм. Тэнэг гэхэд дэндүү тэнэг хүмүүс л харагдаад байх юм. Ер нь бол тэрэнд жаахан дургүй байна. Тэгээд зүгээр л блог бичигчдийн хүрээнд мөрөөдлийнх нь парлиамент ямар байхыг мэдэхийн ихэд хүсэмжлэв.

Миний хувьд мөрөөдлийн парлиамент гэдэг үг маш их утга учрыг илэрхийлэх юм шиг байна. Амар тайван, ашиг орлого, амжиргааны түвшин, ажлын байр, хамгийн гол нь чөлөөт ертөнц….. Юу юунаас илүү энэрэнгүй ч ухаалаг хүмүүсээр бүрэлдсэн байх ёстой юм шиг... Та бүхний саналыг сонсмоор байна. Бичээрэй… 

Улс тө...



Цаг хугацаа бид хоёрын үргэлжлэл...

Бичсэн: hanil
08:59 , 2008-03-16 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Өчигдөр шөнө зүүдэндээ өөрийгөө нэг чухал юмнаас хоцроод гүйж явахыг харлаа. Их  л чухал юм бололтой. Өглөө сэрчихээд нилээн юм бодлоо. Чухамдаа л тэгэж их аливаа юманд яараад байдаггүй болохоор яагаад яарч явснаа л бодоод орноосоо өндийв. Гэхдээ бас нэг юм бодсон…. Харин тэрийг та нарт хэлэхгүй гэвэл яах уу?

За яахав…. Би нэг юм бодсон. Лаг гоё юм…. хэхэ Би байна аа….. Өөрөө өөртөө ажлын цаг гаргахаар шийдсэн юм. Өнөөг хүртэл нэг ч удаа хүмүүстэй адил өглөө тогтсон цагт ажилдаа явж, тогтсон цагт ажлаа тарж байгаагүй. Ямар нэгэн газар ажиллахдаа анхнаасаа тэрийгээ тохирчихдог байсан юм. Хари...



Шувуу жиргэхэд би дуртай...

Бичсэн: hanil
08:58 , 2008-03-16 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Ойрд цаг агаар сайхан болоод нэг л гоё байна. Байнгын алхаатай байгаа гээд л бодчих…. Өглөө босоод л багшийн дээдийн тэнд байдаг оффис руугаа явахын тулд бөмбгөр дээр буугаад л алхчихна даа… Орой харихдаа 4 зам хүртэл алхаад л …. Яадийн.. тээ…. Гадаа дулаараад, сэтгэл эзгүйрээд, шувуу жиргээд байгаа юм чинь алхахад хэн намайг тэнэг гэхийн….

Сүүлийн үед өөрийнхөө хүсэл мөрөөдлийн талаар зөндөө бодлоо. Би юу хүсэж мөрөөддөг, миний амьдралын зорилго, зорилтууд юу болох талаар, басчхүү ямар замыг сонгож мөрөөдлөө биелүүлж болох талаар бишгүй л зүйл бодлоо.

Би бүр бага байхын ном бичихийг маш их ...



Янзан бусын өдрүүдээ гэж....

Бичсэн: hanil
08:57 , 2008-03-16 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Өнөөдөр гадаа үнэхээр сайхан байна. Дулаахан, бас намуухан. Өчигдөр Амьдрах хүслэнгийнхэн уулзах ёстой байсан боловч уулзалтын эзэн Урнаа эгчдэй хордлого авсаны улмаас яаж чадсангүй. Гэхдээ л хүмүүс ирэх байх гэсэн найдлага байсаар байсан боловч…. Хоцросхийгээд яваад очсон чинь Обод, Мерман хоёр маань хүлээгээд сууж байсан. Үгүй мөн, их сэтгэл шүү. Намайг очсоны дараахан хадагтай Мисти хальт зочлоод гарав. Бид ч бараг хамт гарсан л даа.

Нээх гоё сууж байхад захирал гэдэг юм залгаад, очоод уулзсан чинь баахан хэрэггүй, дэмий юм яриад болдоггүй. Би ч юу гэхэв. Тйимээ л гээд суугаад байлаа. Хари...



Төөрөхүй...

Бичсэн: hanil
08:52 , 2008-03-16 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Хэзээ ч хүсэж, хүлээж байгаагүй өдрүүд… Ганцаардал дунд төөрөхүй, модон дунд төөрөхүй, байшин дундуур төөрөхүй, хүссэж буй зүйл дундаа ч төөрөхүй…. Хайран дунд төөрөхүй, хагацал дунд ч төөрөхүй, халуухан нөхөрлөл дунд төөрөхүй,  сүүл сүүлдээ өөрөө өөрийнхөө блог дотроо төөрөхүй.

Утсанд дотроо төөрөхүй, мэссенжер листэнд дунд ч төөрөхүй. Хаанаас ч юм надруу залгаад уулзъя гэх найзууд дундаа төөрөхүй. Тэр нэгэн найзынхаа найз залуусыг хараад төөрөхүй

...


Бичсэн: 300-н блог
17:41 , 2008-03-15 .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
Өчигдөр баахан нөхдүүдээр ажил хийлгэж хоносон юм. Дуу чимээн дунд  ачааны гар тэргэн дээр нойрондоо дийлэгдэн унтахад... Эмээгээ их л саналаа зайлуул... Бурханы оронд амар амаглан байх болтугай. Бага байхад эмээгийнхээ тэр тэрлэгийн нөмрөөд унтахад амар амгалан тайван нойрсдог байж. Тэр тэрлэгнээс эмээгийн маань үнэр, салхины үнэр, аргалын утааны үнэр, малын үнэр, сүү тарагны үнэрүүд холилдон тэр гэж хэлэмгүй их л дотно үнэр үнэртдэг байждээ. Тэр үнэр одоог хүртэл  сэтгэлд минь  дотно хэвээр хадгалаастай л... ай хөөрхий хүүхэд насаа гэж... Эмээгээ ямар их санаж байна аа....


Jargaliin chimeetei boroo-d ireedvi hezee ?*

Бичсэн: g84
06:10 , 2008-03-15 .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос

1997 онд эхэлсэн нэгэн ирээдүй толгойгоо цагаан давуугаар боочихсон туг шатааж, жагсаал хийгээд явж байсныг бид харсан. ....У. Хүрэлсүх, тэр төмөрсүх ч байж чадахгүй юм шиг санагдсан. Суваг аа битгий солиорой чинь, бас  залуу байсан. тэр энэ үгийг хэлсэн гэж бодьё ИРЭЭДҮЙ өнөөдрөөс эхэлнэ гэж. гэтэл тэр, за эсвэл тэд юу хийсэн гэж.....? гайхалтай нь өнөөдрийн залуус өөрсдийнх нь амьдарч буй энэ нийгэм нь ирээдүй байхад, багагүй хугацааны өмнө , 10н жилийн өмнө байсан залуусын мөрөөдөлд амьдарч байна гэдгээ мэддэггүй ....

бид өнөөдөр эхэлж буй ирээдүйд юу хийж чадна гэж, бүтсэн бүтээгүй, биелс...



Интернет сонин - 2008

Бичсэн: xvv
03:36 , 2008-03-15 .. Бичигдсэн: Чөлөөт цаг .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
Анх удаагаа энэ сониныг олж уншлаа. Ерөнхийдөө Ардчилсан маркийн улс төрийн сонин юм байна. Нэлээд их нийтлэлүүд, Монголын улс төрийн тулгамдсан асуудлуудын талаар бичсэн нийтлэлүүдийг янз бүрийн интернет эх сурвалжуудаас цуглуулаад нэг дор эмхтгээд оруулчихдаг нь амар юм.
Гол нь PDF хэлбэртэй татаж аваад унших боломжтой тул их дажгүй санагдлаа.

http://esonin.pbwiki.com/ -Нүүр хуудас нь.
http://esonin.pbwiki.com/changes.php - Сонины дугааруудыг татаж авч унших нь.



"Мундаг эрдэм номтой, ухаантай хэн нэгнээс үлгэр жишээ авч, үгийг нь зээлж, сайн зүйлийг нь авч болно. Харин хэн нэгнийг шүтэ...


Сэтгэл их хөдлөж байна ээ*

Бичсэн: g84
01:51 , 2008-03-13 .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос

дурсамж

...найз бүсгүйтэйгээ таксинд суугаад явж байгаад, хүрэх газартаа хүрээд буух болов

-хэд гарсан бэ ?

-тэд гарлаа

-өө зиа, та шударга байнээ. май, гилаалаа.

-за баярлалаа....

бид таксинаас буугаад, миний бүсгүй намайг шоолж ханатал аа инээв. учир нь "байнээ" гэдэг чинь нутгийн аялга... би яриандаа нутгийн аялга хэрэглэх бол, түүний хувьд бөөн баяр. учир нь дооглох, тохуу хийх гэдэг бол түүний ганц хийж чадах зүйл. одоо тэр таксинд сууж байсан өдрөөс хойш бүтэн нэг жил хагас болсон байна. энэ чинь юу гэсэн үг вэ гэвэл, нэг хүүхэд төрүүлчих хугацаа. яагаад заавал нэг хүүхэд төрүүлэх ...



ЭХ ҮРИЙН СЭТГЭЛ

Бичсэн: Обдоо
00:43 , 2008-03-13 .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос

Аймаар худлаа ярьдаг нэг нөхөр байсан юмчэн. Гэхдээ л би түүний найз . Ингэж ярьж байгаам хараач тэр нөхөр эх үрийн элбэрлийн талаар :

Мануус анд яваалд тэгээд " өдөр 3 шөнө яваад юу олоогүүм. Тэгээл яваал яваал яваал байлаа. Цас хайлаал....... амьд амьтны щбараа олж харсангүй ...... Гэтэл яасан гээч. Цасан  дээр аймаар хөөрхөн жижигхээн мөр байлаа. Юуны мөр болохыг мэлдэж чадсангүй дагаал яваад байлаа дагаал яваад байлаа   ...... мөр хөөгөөл....... гүйцсэн чэн хөөрхөөн бамбарууш "точиг точиг точиг" гээд гүйжийнаа аймаар хөөрхөн..../өвөл яг баавгай байж харагдаач ичжийдэг амьтан ш дээ/ Өлсөхи...



{ Сүүлийн хуудас } { 73 -р хуудас Нийт хуудасны тоо: 102 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

амьдралаас юу хүсэхсэн билээ
naizuudaa
onoodor bas negen gaihamshigt odor
Naizuudad sanal gargalaa
sanaj bn aa ta nariig

Найзууд

Angaahai g84 Обдоо arius hanil 300-н блог xvv