monita

KhuvSchool* хөгжлийг хүсдэг залууст

Бичсэн: g84
16:25 , 2009-05-22 .. Холбоос
Дараа сарын 08-нд УБ хот Хөвсгөлийн чиглэлд аялал, Англи хэлний зуны сургалтын эхний ээлжийнхэн хөдлөх юм гэнэ.

Ийм таатай мэдээг сонсоод нэг насны боловсролоор тархийг маань цэнэглэж өгөх, ажил хэргийн байнгын хэрэглээ болсон хэлний мэдлэгээ анх шатнаас нь эхлэн дээшлүүлж болох, аливаа улс төрийн сонгууль, их хотын дуу чимээнээс хол, нерви, стрессгүй орчинд, байгалийн онгон тансаг байдалд эрч хүчээ сэлбэж, багачууд хүүхдүүд PC тоглоом элдэв муу зуршлаас алс, залууст шинэ орчин, шинэ танил, бүтээлч амралтыг цогцлоож чадсаныг нь олзуурхан, та бүхэнд дараах уриалгыг сонордуулж байгаа юм.


...


Тэнэгтэхгүй л амьдрахсан...

Бичсэн: xvv
21:43 , 2009-05-20 .. Бичигдсэн: Уншуулмаар .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
Аль болох тэнэгтэхгүй амьдрах юмсан гэж боддог юм. Тамхи татаж уушгиа хордуулахгүй, ер нь л аль болох болохгүй муу гэсэн зүйлсээс хол явахыг хичээдэг. Тэглээ гээд ч амьдрал гэдэг агуу. Магадгүй сугалаанд 1 сая төгрөг хожиж ч мэднэ, эсвэл харанхуй шөнө алхаж яваад траншейны нүхэнд унаж ч мэднэ. Таашгүй.

Хүний амьдрал гэдэг хэдхэн хоромд олдож, бас хэдхэн хоромд алдагдаж оддог зүйл.
Тийм болохоор энэ амьралаа хайрлаж, өөрийгөө, өөрөөсөө үлдэх хүмүүсийг бас бодож явцгаая. Болохгүй, аминд эрсдэлтэй зүйлсийг 1%-ын магадлалтай байсан ч болж өгвөл үйлдэхгүй амьдарцгаая. Суудлын даруулгаа зүйлгүй ...


“Number one” “liars” хөдөлгөөн

Бичсэн: xvv
20:35 , 2009-05-20 .. Бичигдсэн: Бусад .. 19 сэтгэгдлүүд .. Холбоос
Хэд хоногийн өмнө "Компьютерийн Монгол программыг Ерөнхийлөгчид өргөн барина" гэсэн мэдээ өдөр тумын зарим сонинууд болоод, зарим томоохон веб сайтуудаар цацагдсан байх юм.
Урьд нь манай сайт энэ талаар олон удаа мэдээ оруулж байсан бөгөөд OpenOffice.org хэмээх Бичиг хэргийн нээлттэй эхийн програмыг нээлттэй эхийн зарчмаар интернетээр олон залуус нэгдэн орчуулж дуусгасан хэмээн мэдээлж байсныг, танилцуулж байсныг та бүхэн санаж байгаа болов уу.
Гэтэл ийм зүйл нийтэлж байгаа нь орчуулсан залуусыг болоод Монголын мэдээллийн технологийн салбарынхныг дэндүү "доош нь хийж" байгаа мэт санагдаж ба...


Итгэл алдрах

Бичсэн: xvv
15:53 , 2009-05-20 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 11 сэтгэгдлүүд .. Холбоос
Хэн нэгэн, эсвэл ямар нэгэн зүйлд итгэл алдармааргүй. Хүний амьдрал итгэл гээд зүйл дээр тогтдог гэж боддог...

Саяхан интернетээр Д.Сүрэнхор гэгч бичсэн гээд нэг захиа яваад, хүмүүс түүнд нь итгээд л... Би ч бас эргэлзэж л байна. Гэхдээ ер нь л худлаа харагдаад болдоггүй ээ. Энэ талаар хүмүүс санал бодлоо хуваалцаарай... Чандмань блог дээр бичсэн сэтгэгдлээ засварлаад тавьлаа:

Энхбаяр, Цолмон 2 усан тэнэг л биш юм бол тийм их мөнгөтэй байлаа гэхэд дан ганц Швейцарын банкинд бүх мөнгөө хийх үү? Зарлахаас нь өмнө аваад л өөр тийш нь шилжүүлээд 1 тэр бум хүрэхгүй болгочихож болно. Дэлхийн ...


Дахилт алга Дахилт алга

Бичсэн: Angaahai
10:45 , 2009-05-20 .. 8 сэтгэгдлүүд .. Холбоос
Гадаа, сандал, усан оргилуур, бөөн хүмүүс, гудамжны гэрэл, зам, машинууд, би, чи, тэр, тэд, бид, нулимас .................... ичиж үхмээр юмаа. Ааааааа яагаад иймиймбэ би? Ухраачхысаан. Сэтгэл хөөрлийн дээд цэгний конопыг үүрд унтраагаахаячхысан.


Хонзогнуур зан

Бичсэн: Обдоо
10:24 , 2009-05-20 .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос


Нэг ийм зан манайханд байдаг юм. Манайханд ч гэж дээ. Бидэнд шүү дээ. Хорхойтой араандаа зууна, өшинө, хорсоно, хариугаа чангахан авна.  Насан туршид хэн нэгэнд гомдож өширхөсөн сэтгэхүйгээр амьдарна. Бугшина, хөгширнө, токсин ялгаруулна...

-         Аан муу Балдан чи тэгэхэд надад хэдэн төгрөг зээлүүлээгүй . Би чиний хүүг яг сургуульд оруулж харагдаач. Унагасаар байгаад хөөнө дөө. Олигтой дүнтэй төгсөнө гэж гонж мэдэв үү?

-         Чи ааль дээр . 2 жилийн өмнө намайг яаснаа санаж байна уу тэгэхэд чи нэг гааль дээр зөвшөөрөл өгчихгүй их новширсондоо. Май шангаа хүрт. Хаха ха. Би чиний газ...



хамт

Бичсэн: xvv
01:28 , 2009-05-19 .. Бичигдсэн: Хайрын шүлгүүд .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

  Зүрхэнд тусах нарны цацраг
Зөөлөн үгс ухаалаг бодол
Зүүдэнд тохиох учрал
Зөн совин мэдрэмж
Хоёрхон уулзалт
Холын холд удсан
Хонгор минь надтай хамт
Санахад зүүдэнд
Сатаарахад интернетэд
Аялахад дуунд
Алхахад дурсамжтай
Үнэр төсөөлөлд
Үнсэлт хүсэлд
Үерхэл мөрөөдөлд
Үргэлж надтай хамт
Чи байдаг...



Э+Э=хайр

Бичсэн: xvv
01:10 , 2009-05-19 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос
Хэдэн үг бичихгүй бол бас би дутчих гээд болдоггүй ээ
Ер нь энэ хоёр худалчийн хэн нь ч гарсан ямар ялгаа байнаа. Арай л дэндүү ач холбогдол өгч, бусдад буруугаа тохоод байгаа мэт. Ард түмэн нь өөрснөө ийм арчаагүй ажилгүй байхад Элбэгдорж гарч ирээд л цэцэглүүлчинэ гэж би л лав итгэхгүй байна. Нэгэнт ийм тэнэг сэтгэхүй нь байсаар байхад.. Бид өөрснөөсөө л хүн бүр, өөрийн доторх, өрөөн доторх, өрөөсөн хажуудахтайгаа ярилцахаас л эхэлмээр байх шиг...
Энэ сонгууль гэгчийн хувьд аль нь ч гарсан л амьдрал үргэлжилдгээрээ л үргэлжилнэ.
МАХН, эсвэл АН эсвэл Хятад, Солонгос, Оросын аль нь ч бидн...


Криминологи

Бичсэн: Обдоо
09:24 , 2009-04-16 .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
Хүн төрөлхтөн аливаа зүйл, түүний мөн чанарыг танин мэдэхийн тулд маш олон аргуудыг бодож олон, түүнийгээ хэрэглэж, амьдралд алдаж оносоор өнөөг хүрсэн билээ. Тэгвэл “өмнөө тавьсан тодорхой асуудлыг шийдвэрлэхэд ашиглаж байгаа танин мэдэхүйн зарчмын хэм хэмжээнүүдийг арга,судалгаанд хэрэглэдэг хамгийн ерөнхий аргуудын цогцолбор буюу аргуудын тухай сургаалиудыг арга зүй гэнэ” гэж тодорхойлсон байдаг.

     Эрт дээр үеэс яагаад хүмүүс гэмт хэрэг үйлдээд байдаг, түүний шалтгаан нь юу болох, яавал гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх вэ? гэсэн асуултыг байнга тавьж, түүндээ хариулт олох гэж...


Блогийн зорилго

Бичсэн: Обдоо
21:03 , 2009-04-15 .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
Би энэ сэдвээр сонирхож, судалдаг... Эрдэм шинжилгээний арга, аргазүйд суралцахыг хичээж яваа жирийн судлаач залуу ... Энэ чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэн, судлаач, оюутан залуус хэн бүхэнтэй блогоороо дамжуулан санал бодлоо хуваалцаж, харилцан мэдээлэл солилцож байх болно. Туслаж дэмжээрэй. Обдоо


Номноос тэмдэглэж авсан...

Бичсэн: xvv
18:34 , 2009-04-15 .. Бичигдсэн: Өдрийн тэмдэглэл .. 10 сэтгэгдлүүд .. Холбоос

"Үнэнийг хэлэхэд түүний сэтгэл санааг бодож үзэлгүйгээр шийдвэр гаргаж чадахгүй нь. Бүдүүлэг хэрэг болно шүү дээ".
"Чамтай санал нийлж л байна. Ингэх нь бүдүүлэг хэрэг, гэхдээ чи хэзээ хэлэх юм бэ"?
"Үүнийг хэлэх нь түүнийг гомдооно бас дээр нь бүдүүлэг явдал гэж та өөрөө сая хэллээ шүү дээ" гэж Жэйсон гайхав.
"Үгүй, би хэлээгүй" гэж би хариулав. ~Чи өөрийнхөө сэтгэгдлийг бодож үзэлгүй хэлэх нь бүдүүлэг хэрэг" гэж хэлсэн. Энэ чинь хийгдэх ой зүйлийг хийхгүй байхаас огт өөр зүйл".
"Би ямар ч ялгаа олж харахгүй байна. Тэгээд ч түүнийг гомдоочихно. "Энэ нь түүнд хохирол учруулахгүй", го...


“Зар сурталчилгаа ба гэм хор”

Бичсэн: Обдоо
16:48 , 2009-04-14 .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос

 

 

 

Хамтарч ажиллах тухай

 

 

  

 

 Хууль зүйн Үндэсний хүрээлэнгийн Иргэн, эдийн засгийн эрх зүйн сектор нь “Зар сурталчилгаа ба гэм хор” сэдвээр судалгаа хийж эхлээд байна. Энэхүү судалгааны нэг чухал зорилт нь зар сурталчилгааны эрх зүйн орчинг сайжруулах, ялангуяа зар түгээгчдийн үйл ажиллагаанд тавих хуулийн хяналтын үр дүнг сайжруулах талаар тодорхой санал боловсруулах явдал юм. Зар сурталчилгааны хяналтын тодорхойгүй байдал нь нийгэмд гарч буй сөрөг явдлын шалтгаан, нөхцөл болж байгааг зарим судалгаа харуулж эхлээд байна.

Мөн түүнчлэн зар сурталчилг...



Зуны Гүүгл код (Google Summer code)

Бичсэн: xvv
22:12 , 2009-04-11 .. Бичигдсэн: Мэдээ .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
Limnux бүлгэмд нэгэн андын явуулсан мэдээллийг програмчлал сонирхогч, болон энэ чиглэлээр суралцаж буй залуустаа зориулан энд хуулж тавьж байна.

Гүүгл зуны код бол оюутнууд болон суралцагчдад төрөл бүрийн нээлттэй программ хангамжийн төсөлд зориулж код бичихийг санал болгодог хөтөлбөр юм. Хөтөлбөр ойролцоогоор 3 сарын турш нилээд төслүүдийг санхүүжүүлж гаргадаг группуудтэй хамааралтай технологи, үнэгүй программ хангамжууд, нээлттэй эх үүсвэрүүд дээр ажиллаж байсан. 2005 онд эхэлсэн энэ хөтөлбөр 98 орны 2500 гаад амжилттай оюутан оролцогчдыг 2500 гаад багш, зөвлөхүүд нартай уулзуулсан. Гүү...


Ялгаварлан гадуурхалт

Бичсэн: Обдоо
20:13 , 2009-04-07 .. 12 сэтгэгдлүүд .. Холбоос

Ерөнхий боловсролын сургуулиас элсэлтийн шалгалт өгөх шинэ журмын тухай та бүхэн хангалттай дуулсан л байх. Ай мундаг мундаг гадаадын өндөр хөгжилтэй орнууд  шиг онлайнаар бүртгээд л хураамж аваад л… түс тас гээд л болоо... асуудал ингээд шийдэгддэг бол сайхан л байна.

Нэгэн зүс таних нөхөр нилээн тааруухан амьдралтай. Саяхан гудамжинд тааралдааад ийн хүүрнэнэ: “Дүүгээ их дээд сурууглийн бүртгэлд хамруулах гэсэн чинь виза карт, бас дээрээс нь шалгалт өгөх тохиолдол бүрт 3000 төгрөг хурааж байна гэнэ. Хүнд амьдралтай бидэнд ямар юмных нь карт байхав дээрээс нь тэр шалгалтын хураамжийг тэр м...



Сонин хачин

Бичсэн: Обдоо
13:21 , 2009-04-05 .. 10 сэтгэгдлүүд .. Холбоос

 

Хөгшид минь: Ай даа хэдэн хоног нутаг яваад ирлээ. Уулстайгаа хаярах зэрэгцэн  орших өвөгчүүд дээрээ очоод ирлээ. Нутгаасаа гараад олон жил болж. Хэдхээн жилийн дараа очиход юм бүхэн хэвээрээ мэт боловч тэдний минь майжиг алхаа, буурал сахал, цагаан үс, баярласан сэтгэл .... Хөгширчээ, үнэхээр хөгширч.. Сандраад л хоол хийх гээд л цай чанах гээд л мунгинаад.... хөөрхийсдөө...

 

 

.

Цаг хугацаа мөнх биш .. амьд бурхад минь үр хүүхдийнхээ төлөө санаа зовсоор байгаад энэ насаа элээж. Гэртээ ганцаараа үр хүүхдүүд тусдаа гараад явчихсан,,, Үүндээ хөгшид маань хэзээ ч харамсаагүй. Хэди...



Утгагүйн утга

Бичсэн: Angaahai
13:10 , 2009-03-30 .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос
Харна,
Нүд асган холдмоор цаанаа л гунигтай харц
Нүглээ нууж чадаагүй дөлгөөн гунигтай мэлмий
Инээнэ,
Эргээд олдохгүй жаргалын эхүүн үнэртэй янжуур
Эцэс төгсгөлгүй гурвалжингийн гуниг үргээсэн уйтгар
Уйлна,
Учирлаа олоогүй хагацлын урам хайрласан шүлэг
Урсаад өнгөрөх амьдралын ухаан амтласан дарс
Дуулна,
Дуусаа нь үгүй хорвоогийн дурлал асгарсан сар
Дурсамж болох үлгэрийн дуу эхлэсэн бадаг ....

гсн ккк за алаа хаясышөө. Шүлэг мүлэг зохиогоод.
Юу болжийно энэ чинь
Яаж амьдрахын.
Гэнэт л ингээд бичигдчихлээшд. Өөрөө өөрийгөө шүүмжилнээ яадын. Нүд асгана гэж юугсэн ч үгийн? Н...


өд шиг л хөнгөн

Бичсэн: 300-н блог
11:47 , 2009-03-29 .. 8 сэтгэгдлүүд .. Холбоос
Нас нэмлээ... нас нэмэх эс бөгөөс хорвоод үлдэх хугацаа багасах... хннннн... бүх юмс надад таалагдана, бас таалагдахгүй... өд шиг л хөнгөн... өөртөө рестарт хийцийн юм шиг... бүх л юмс яагаад ч юм сонин жигтэйгээр шинэхэн... санагдана... магадгүй согтуу нүдэнд... магадгүй хэт их хөөрснийх... бүүр магадгүй... мэдэхгүй... өд шиг л хөнгөн... хорвоо дэлхий ингэж их өнгөтөөр харагджээснийг мартаж... их хөөрч... өд шиг л хөнгөн... сайхан ээж... хайртай дүү байгаад... сайн найз байгаад... сайхан эмэгтэйг хайралсан хайр байгаад... бас уйлмаар их гуниг байгаад... магадгүй би хөөрсөн байх. өд шиг л хөнг...


Яагаад танд хэн ч хариулдаггүй вэ?

Бичсэн: xvv
04:33 , 2009-03-20 .. Бичигдсэн: Дусал мэдлэг ба Анхан шат .. 110 сэтгэгдлүүд .. Холбоос
Интернет дээрх самбар, хэлэлцүүлэг, бүлгэмүүдээс хүмүүс асуултаа асууж, асуудлаа шийддэг. Харин "Миний тооцоолуур болохгүй юм. Яах вэ?" гэсэн асуулт тавьчихаад хариулт хүлээгээд хэн ч таныг тоохгүй байсан тохиолдол бий юу? Тэгвэл яагаад хариулахыг хүсдэггүй вэ? Хэрхэн ухаалаг асуулт тавьж, асуултынхаа хариултыг хурдан олж авах вэ гэдэг дээр хэдэн зөвлөгөө өгье.

Хамгийн түрүүнд хэт бэлэнчлээд байгаа тохиолдолд хүмүүс хариулдаггүй. "Ийм амархан юмыг эхлээд өөрөө оролдоод үзээч дээ, ийм байхад би чамд зааж өгөхөд ямар ч үр дүнгүй" гэж дотроо бодоод өнгөрдөг.

Тиймээс асуулт асуухаасаа өмнө:
1. Э...


хана

Бичсэн: xvv
12:52 , 2009-03-19 .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
өндөр, нам хананууд
өөрийг минь тойрон байдаг
би өөрөө мужаан
бишгүй олныг босгоно
тойронд байгаа бусад ч
тоймгүйг захиалж бариулна
хар чулуун өндөр хэрэм
хаалт болохооргүй цаасан хана
зузаан нимгэн олон хана
зурж сийлж олныг л босгожээ
өрүүлж, угсруулж өчнөөнийг босгуулжээ
энд нэг хэрэм
тэнд нэг хана
нураахыг хүсдэг ч чадахгүй нь ч
нураалгахыг хүсэхгүй ч ганхах нь ч
ган төмөр хатуу нь ч
гавих юмгүй сараалж ч байна
ганцхан том хэрэм босгоод
гаднаас ч дотроос ч түгшээхгүй
гав ганцаараа суумаар
элдэв олныг босголгүй
эвдрэшгүй ганцыг л босгочихмоор
харагдахгүй сонсогдохгүй м...


Мөсөн хүн

Бичсэн: xvv
12:17 , 2009-03-19 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
мөсөн хүн
мөнхөд хүйтэн
мөлийсөн тунгалаг
хайрах нь хүйтэн
хахир жихүүн
хөдлөшгүй цэвдэг
хүйтэн баримал
би мөсөн хүн
хайлахгүй биз
хагарч магадгүй
хэзээ ч ойлгохгүй
мөсөн тархи
царцмал зүрх
гэсээд хөлдөх бүртээ
тэсгим хөлдөнө, улам л
хагалуулаад коктейлэнд
хайлаад наранд
гэсвэл урсчихна
хайлмагтвал халтартчихна
хүйтэндээ л байх уу
хөвөх үү, жүнзэнд
...

...


{ Сүүлийн хуудас } { 50 -р хуудас Нийт хуудасны тоо: 102 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

амьдралаас юу хүсэхсэн билээ
naizuudaa
onoodor bas negen gaihamshigt odor
Naizuudad sanal gargalaa
sanaj bn aa ta nariig

Найзууд

Angaahai g84 Обдоо arius hanil 300-н блог xvv