monita | |
Санал болгох нь*Alfred Nobel-ын шагналт эсвэл амжилтын хөтөч цуврал, дэлхийн сонгодог уран зохиол, шинжлэх ухаан философийн вест селлер гэх мэтээр дараах номуудыг ангилах нь тийм ч чухал биш юм. Төрсөн сумынхаа сургуулийн номын санд Бууч овогтуудын нэрэмжит номын сан байгуулах гэж сүүлийн хэдэн жил шинэ хуучин ном их цуглууллаа. Ингэхдээ хамаатан садан найз нөхөд нутаг нэгтнүүдээс бадар барьсангүй зүгээр уншаад хавтаслаад нандигнан хадгалж байв. Сүүлийн хоёр жил уншсан цуглуулсан номуудаас эхний 29 номыг худалдахаар шийдлээ. Ихэнх ном дээгүүр нь нүд гүйлгэсэн гэж үл анзаарагдам байгаагаас илүү эдлэ... Зам чанаж ууж, цахилгаанаар амьсгалах ирээдүй
Миний бодлоор бол одоо бидэнд ганц л чухал юм байна даа. Юун тэр эдийн засаг, юун тэр мөнгө л гэмээр байх юм. Уух ус, идэх хүнсээ ярьмаар байх юм. Ганган машины бензин, алаг даашинз, гялгар хар ботинк, үнэтэй брэндийн хослол байхгүй байлаа гээд хөл нүцгэн, алхаад, хөвөнтэй дээлээ нөхөж өмсөөд ч болсон үхэр малаа хариулаад явбал амьдарч болно. Уух усгүй, идэх хоолгүй бохирдоод, мөнгөн устаад, цианитдаад, цацраг идэвхит бодисоор хордоод, ширгээд дуусвал яаая гэж бодож байна даа...
Саяхан Их говийн дархан цаазат газарт Эдийн засгийн хямрал болсон тул гээд уул уурхайн олборлолт хийхийг зөвшөө... Шашин, шүтлэг тэдгээрийн нөлөө:Мормоны, Мүүнийн шашин зэрэг христосийн урсгалын нэлээд гуйвуулагдсан урсгал сектүүд олноор орж ирснээр монголчуудын уламжлалт сэтгэлгээ, үнэлэмж амьдарлын хэв маяг, нийгмийн ёс суртахуун гэдэг ойлголт өөрчлөгдөхөд хүргэж өөрчлөх, нийгмийг илүү задгай байлгах чиглэлд илүү түлхүү үйлчилж байгаа нь ажиглагдаж, зарим төрлийн шашны хориотой хэлбэрүүд ч гэмт хэргийн сэдлийг “шүтэгч этгээдэд”, төрүүлдэг, тархийг нь угаадаг байдлууд ч байсаар байна. Энэ нь эд хөрөнгөгүй байхыг шаардах, амиа хорлох, үүндээ бусдыг ятгах зэрэг нийгэмд харш зан үйлийг хөхүүлэн дэмжсэн, хаацайлсан шинжтэй байна. “Өд... Жинхэнэ эргүүтэлт
Хүн амьтан хоёр ер нь их ойртож байх шиг байна аа. Хоёулаа адилхан өвчтэй болоод байдаг. Хөгжил дэвшил, цаг хугацаа гэж.., нян, вирусууд нь хүртэл хөгжөөд хүн амьтангүй өвчлүүлж зовоодог болох гээд байх юм. Ер нь бол тэгээд ижил төстэй л нянгууд, ижилхэн сүүн тэжээл, мах биет болохоор адилхан л байлгүй яах вэ дээ. Гадаадын улс орнуудад чинь Хүн эмнэлэг, Мал эмнэлэг нь бараг л хамт байдаг юм гэнэ шүү дээ. Ер нь уг нь бол тийм биш юм аа гэхэд ядаж олигтойхон холбоо хамааралтай ажилламаар байгаа юм даа гэж цаагуур чинь жиг жуг гээд байна. Манайд ч тэгээд малын эмч хүний эмч хоёр нь байтугай хүний...
Судалгааны ажилд оролцохыг урьж байна.Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрүүгийн эрх зүй , криминологийн судалгааны сектор нь дараахь судалгааны ажилд сайн дурын судлаачдыг урьж байна. Бусдын бие махбодид гэмтэл учруулах гэмт хэргийн сүүлийн 10 жилийн судалгаа Хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн судалгаа Хүн худалдах худалдан авах, бэлгийн мөлжлөгтэй холбоотой гэмт хэргийн судалгаа Галт зэвсэг тэдгээртэй холбоотой гэмт хэргийн судалгаа Насанд хүрээгүй хүмүүсээс үйлдэж байгаа гэмт хэргийн сүүлийн 10 жилийн судалгаа Хорих ялын нээлттэй хаалттай систем, тэдгээрийн онцлог Эдийн б...ЭндорфинЭхх ямар сайхан байна аа . Ойрын үед хачин их эрч хүчтэй, амьдарлын амтыг ихээр мэдэрч байх чинээ. Лайтай лайтай. Өглөөний нарнаас эрч хүчийг мэдрэх, гүйхэд цээж тэнэгэр байх гээд л .. , амнаас тамхи үнэртэхгүй байх, гутлаа үдэхдээ амьсгаадахгүй байх гээд л энэн чинь ямар сайхан юм бэ. Санаa дагаад ч tэр үү нүүр мүүр толийгоод гялаагаад ч байх шиг. Хачир: Аан тийн Манай ажлын нэг нөхөр согтчихоод айлд байсан пудль нохойг ямар хөөрхөн хурга вэ гээд эрхлүүлээд байсан гэж байгаа. Автобусны жолооч ахыг “эгчээ түр зогсоорой” гээд байсныг яана. Овоо гар даа. Энэ юу ч биш Загдаа гээд манай но... ХОРИХООС ӨӨР ТӨРЛИЙН ЯЛ БОЛОН ХОРИХ ЯЛЫН АЛЬТЕРНАТИВЯл бол гэмт хэргийн салшгүй хэсэг бөгөөд хуулийг үл хэрэгсэгчдийг цочроогч юм. Тийм ч учраас хүн төрөлхтөн буруу, зөв үйлдлийг ялган салгадаг болсон үеэс эхлээд тухайн үйлдэл эс үйлдлийг ямар аюултай болохыг өөрсдийн үнэлэмжээр тогтоож, түүнд тохирсон шийтгэлийг бий болгож, хэрэглэсээр ирсэн. Аль ч нийгмийн үед нийгмийн болоод иргэдийн сэтгэл зүйд гэмт хэргээс илүүтэй гэмт хэрэг үйлдэгчид оногдуулах ял, түүний төрөл, хэмжээ нөлөөлсөөр ирсэн. Тэгэхээр гэмт этгээдэд түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хэр хэмжээнд нь тохируулан оногдуулах ялын төрлийг сонгож хэрэглэх, түүний хэмжээг т... ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХИЙН ДҮРМИЙГ МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬТАЙ ХАРЬЦУУЛАН ҮЗЭХ НЬМонгол Улс Олон улсын эрүүгийн шүүхийн дүрмийг[1] /цаашид Дүрэм гэнэ/ 2002 онд соёрхон баталж түүнийг даган мөрдөж, сахин биелүүлэх үүргийг хүлээсэн дэлхийн 105 улсын нэг болсон билээ. Сахин биелүүлэх үүрэг хүлээснийхээ хувьд мөн олон улсын эрүүгийн эрх зүйн жишигт дотоодын хууль тогтоомжоо хүргэх үүднээс бид Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг тусгайлан авч үзэж энэхүү дүрэмд хэрхэн нийцэж байгаа талаар өгүүлэх гэсэн билээ. Монгол Улсын хуулинд эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа нь аливаа гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлж, гэмт этгээдийг олж тогтоох, гэмт хэрэг үйлдсэн этгээ... Өнөөдрийн булчирхайнаас маргаашийн өөх
Татаж авах бол энд дараарай.
ЗАПАС ДУГУЙҮргэлж нөөцөнд явдаг автомашины запас дугуйны тухайд биш “амьд запас дугуй”-ны тухайд өгүүлэн өгүүлэх нь : Практик дээр онолдолгүй авч үзэхэд эмэгтэйчүүд ялангуяа гэрлэх насны эмэгтэйчүүд “запас дугуй”-нуудын дунд эргэлзээтэй, сонголт хийхэд хэцүү байдаг тухай нэг найз маань надтай мэтгэсэн. Учир утгагүй бүгдтэй нь унтаж, хэвтээд гүйгээд байдаггүй ч гэсэн ямар нэг битүү горьдлого, хардлага, шалгалтуудыг, аналитик дүгнэлтүүдийг үргэлж дотроо хийж явдаг юм гэнээ. Барин тавин ярьснаас нь үзэхэд би ч бас тийм запас дугуйны нэг гэнэ. Хэн нэгэн танилцсан эмэгтэй чинь алга болчихоод гэн... Би Нойрны ЭмБи Нойрны Эм Би Амтгүй алим, амгүй могой Буцалсан хөрс, цахарсан хөөс Гаргүй ноён, ухаангүй гүнж Дассан ор, дадсан зуршил Нээгдээгүй нүд, аниагүй шарх Нойтонгүй бороо, үнэргүй сархад Өргөст харц, гашилсан хөгц Сэмжин бодол, сэгсгэр сэтгэл Уугисан утаа, омогшсон мансуурал Хундага ааг, балга бал Чийглэг инээд, чимх ханиад Чилгэр гуя, бөгтөр хөл Ширүүн шороо, шиврээ салхи Шүдгүй бар, шүүргүй шулам
Гэхдээ би Анхилам үнэр, амтат зоог Булбарай хацар, даахьгүй гэзэг Будаггүй хумс, хиргүй дурлал Гэнэн ааль, мөргүй да... ОРЧИН ҮЕИЙН ЗАРИМ ТӨРЛИЙН ГЭМТ ХЭРГИЙН ШАЛТГААН, НӨХЦӨЛ
Орчин үеийн гэмт хэрэг үүдэн гарах болсон шалтгаан нөхцөл, криминологийн прогноз 1990 оноос хойшхи нийгмийн өөрчлөлтийг дагаж өөр болжээ. Гэмт явдал аяндаа урсгалаараа гарахаа больсон төдийгүй нийгмийн хор аюул нь улам бүр өсөн нэмэгдэж, тэдгээртэй тэмцэх арга, хэрэгсэл, урьдчилан сэргийлэх ажлыг шинэ тутам арга барилд шилжүүлэх цаг үе бидний өмнө тулгараад байна. Аль 1990, 2000 , 2005 онд хэрэглэж байсан бидний мэдэх “уламжлалт” гэх тэр арга, хэрэгсэл одоо үр дүнд хүрэх нь багасч , шинжлэх ухааны болон нийгмийн бусад салбаруудын мэдлэг, хамтын ажиллагаа илүү ихээр шаардагдах болсныг ... CRIMINAL MANТа , би ч гэмт бие хүн ерөөсөө бүгд л гэмт бие хүн . Хүн эхээс төрөхдөө гэмт зан үйлийг авч /удамшдаг/ төрдөг үү? Эсвэл байгаль нийгмийнхээ нэгээхэн хэсгээс эд эс нь бүрдэж байгаа болохоор бие хүн болход орричн гэх мэт зүйлээс шалтгаалан бие хүн болох уу? Би ген судлаач , эрдэмтэн биш............ Чезар Ломброз гэж криминолгич эрдэмтэний явуусан судалгаараарг /энэ хүн нийт 6000 гаран хоригдлууд дунд судалгаа явуулсан гэдэг ба өөрөө хоригдол гэмт хэрэгтэн бие хүний онцлог шинжийг мэдэх гэж дунд орж яваад авсан өвчнөөсөө өөд болсон гэж ярьдаг/ гэмт бие хүн гэж байдаг ба энэ нь энгийнээр ... ReclamРеклам хөгжөөд хэр удаж байгаа билээ дээ манайд. Киноны дундуур реклам үздэг байтал одоо рекламны дундуур кино үздэг л болж дээ. Зар сурталчтилгааны тухай шинэ хуулиар архи тамхи сурталчилахийг хязгаарлаад төрөөс хяналт тавьдаг болъё гэтэл "дээр үеийн социализмын цензур хэрэглэх гэж байна, бидний ашигт халдлаа", "хэвлэн нийтлэх эрх чөлөө үгүй боллоо, арилжааны телевизүүд дампуурна" гэж ирээд л дуу дуугаа авалцаад л бөөн юм болж байж болиулж дөнгөж байгаа нь анзаардагдлаа л даа. Хадгаламж зээлийн хоршоодын хэрийг аваад үзье л дээ. Нийт 6000 гаран хохирогчтой 15 тэрбум төгрөгийн хохиролто... ОНЦ БАЙДАЛОнц байдал тогтоосонтой холбогдуулан нйигмийн зүгээс янз бүрийн байр суурийг дэвшүүлж, янз байр сууринаас тайлбарлаж байсан. Энэхүү өгүүллийг бичихдээ 7 сарын 1-ний өдрөөс хойш гарсан бүх сонины нийтлэл, мэдээ баримтыг уншиж, ном сурах бичиг, онолын ойлголтууд, холбогдох хууль тогтоомжид судалгаа, шинжилгээ хийж, хууль зүйн үүднээс тайлбарлахыг зорьлоо. Жагсаал: Монгол Улсын нутаг дэвсгэрт хаана ч жагсаал цуглаан хийхэд заавал зөвшөөрөл авч байх ёстой гэж хуульчилсан. “Монгол Улсын иргэдээс улс төр, нийгэм, эдийн засаг, хүний эрх, эрх чөлөөтэй холбогдсон асуудлаар үзэл бодол, санал, шаардл... ГАДААДЫН ЗАРИМ ОРНЫ ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГАА
Эрүүгийн байцаан шийтгэх тодорхой ажиллагааны нэг болох шинжилгээ хийлгэх нь ЭБША-нд оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцсэн хэргийн бодит үнэнийг тогтооход ихээхэн ач холбогдолтой төдийгүй, энэхүү үйл ажиллагааг шинэ түвшинд гаргах, олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцүүлж судлан дүгнэх шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа бөгөөд энэхүү шаардлага нь судалгаа хийх үндэслэл болсон юм. Гадаадын орнуудын шүүхийн шинжилгээний байгууллагын хууль тогтоомж, бүтэц зохион байгуулалтыг судлах нь судалгааны ажлын зорилго байлаа. Шүүх шинжилгээний зарим салбарууд, тухайлбал: Шүүх эмнэлэ... Эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид хийсэн судалгааны дүнХЗҮХ-ийн Эрүүгийн эрх зүй, Криминологийн секторын эрдэм шинжилгээний ажилтан Г.Оюунболд Монгол улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн хорих анги ганц байдаг бөгөөд энэ хорих анги нь анх 1974 онд бие даасан хорих анги болон байгуулагдсан. Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаагаа явуулж байна. 2007 оны 4 сарын байдлаар 40 орчим алба хаагчтай, 260 орчим эмэгтэй ялтан ял эдэлж байна. Ангийн дарга хурандаа Р.Оюунбадам. Ял эдэлж байгаа ялтнуудын дийлэнх нь залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэний улмаас ял шийтгэгдсэн, дараа нь бусдыг санаатай алах гэмт хэрэгт ял шийтгэгдсэн ялтнууд... Тэндээс би ирсэн
Тэр зүгээр л буугаад явчихсан. Би бардамналаа дагаад таксины жолоочид юу ч хэлэхгүй байж болох байсан ч горьдлого тээсэн сэтгэгдэл давамгайлаад ахаа энд зогс гэж ойр хавийн орон сууцнуудад нойрондоо дугжрах бүх хүмүүс сэрэхээр чанга хэлэв. Өвлийн жиндүү шөнө. Гар, хөл хамаг юм чичирнэ. Зүрх ч чичрэх шиг. Би цас шаржигнуулан хурдан хурдан алхалсаар түүний барааг олж хармагц тэр гүйгээд орчихов. Нулимас урсаад байх шиг. Хацар халуу шатна. Эргээд гараад ирнэ байх. Намайг харсан боловуу? Энд суух хэрэгтэй гэж үглэх дуу чичирхийлэлтэй сонсогдоно. Тэр гарч ирсэнгүй. Гэрэл нь асав. Хүүхдийн тоглоомын...
ШИНЭ ТӨРЛИЙН ЗАРИМ ГЭМТ ХЭРГИЙН ШАЛТГААН НӨХЦӨЛ
ШИНЭ ТӨРЛИЙН ЗАРИМ ГЭМТ ХЭРГИЙН ШАЛТГААН НӨХЦӨЛ
ХЗҮТ-ийн КСС-ийн эрдэм шинжилгээний ажилтан, хууль зүйн ухааны магистр Г.Оюунболд
Шинэ төрлийн хэрэг томоохон улс орон төдийгvй хvн ам цөөтэй манай улсад ч хvчээ авч өргөжих хандлагатай байгаа нь сэтгэл тvгшээсэн асуудал болоод байна. Шинэ төрлийн гэмт хэрэг нь үйлдэгдэж байгаа арга хэрэгсэл, шинж байдлын хувьд урьд үйлдэгдэж байсан гэмт хэргүүдээс цоо шинэ арга, хэлбэрээр илэрч, байдгаараа ялгагдаж дэлхий нийтэд нэн аюултай гэмт хэрэгт тооцогдон, зохион байгуулалттай гэмт хэрэг ихээр гарах болсон өнөө үед нийгмийн хор аюул нь улам ... Хохирогч гомдоогүй хүчин
А: Юу хийв өнөөдөр? Нэг цонхоор харсан чинь хүүхэдтэй хүүхэн дагаад явж байсан.
Э: Сайн харжийшд. Найзын эхнэрээ. Юм ярьжийсын. А: Намайг санахгүй байгаанмуу? мангар Э: Санасийшд чи өөрөө санаку байж. А: Чи санаку байсым чинь би яаж санадын Э: Би бол хэн ч биш ш дээ. Чи сануул би санаж болно. Чи үнсэхийг хүсвэл бид үнсэлцэж болно. Санаку байгаанмуу? Чи л тэгсэн. А: Санажилайна л даа. Засс түүл тээд найзыхаа эхнэрийг хүүхэдтэй нь санаку юу Э: Хаха. Тэнэгт. Чи л тэгэж бааварладагшд А: Өөр юу байна? Э: Мангартаадийлдаа. Би хамт баймаар л байдаг болчжээ. Яахуу ингэжаагаад нээрээ дурл... |
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудСүүлийн бичлэгүүдамьдралаас юу хүсэхсэн билээnaizuudaa onoodor bas negen gaihamshigt odor Naizuudad sanal gargalaa sanaj bn aa ta nariig НайзуудAngaahai g84 Обдоо arius hanil 300-н блог xvv |