monita

Уулын оройг харж, урдах газраа хараад л тайван өгсвөл...

Бичсэн: xvv
01:17 , 2007-05-09 .. Бичигдсэн: Бодрол .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос
"...Гэтэл бид бүхэл хүн төрөлхтөний түүхийн турш амьдрах юм шиг аяглаад л, өөрийн амьдралын тэрхэн секундийн зүү шиг гялс хийх мөчид л амьдрана шүү дээ. Би хүртэл нэг л их ирээдүйн амьдралд бэлтгэсэн хүн. Гэтэл энэ чинь амьдрал үргэлжилж л байна шүү дээ секундийн зүүнүүд (хүмүүс) минь" гэсэн бичлэг уншаад... та ч бас орж уншаарай. их сонирхолтой санагдлаа. Тэгээд нэг иймэрхүү сэтгэгдэл таталгав...

Харин тэр уулын оройд гарах зорилгыг тавьж амьдарснаар л амьдрал сонирхолтой шүү дээ. Нэгэнт л уруугаа харагдаж байгаа юмыг хараад л таваргах юм бол өнөөдөр үхчихсэн ч ямар ялгаатай юм бэ? харин ч...


Хөөрхөн зурхай

Бичсэн: xvv
10:13 , 2007-05-08 .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
За зурхай харсан чинь ийм юм байна :) Би бол аймар тасархай харь гаригийн хүн шиг л болж таарлаа. Бусдыг нь уншаагүй болохоор мэдkүй байна. Ер нь их кайфтай байнөө :) Тэгээд бас таараад байгаа юм шиг санагдаад.. хэхэхэ ялангуяа тэр залхуу гэдэг нь  ;) Энд одоо яг тиймэрхүү юм болоод байна :) За тэгээд шийдвэр гаргахгүй бол орцны үүдэнд зогсож хатгаа тусах нь байна даа.. орох уу? гарах уу? хэхэ


Ээж намайг шөнө үүрээр 5-6 цагийн үед төрсөн гэнээ. Тэгэхээр цагаараа бол бүүр гажигтай тасархай.

Хэрвээ та 4.00 - 6.00 цагт төрсөн бол
Таныг Ангараг гараг удирдаж байна. Та өөрийн гэсэн өнгө тө...


Уучлах гэдэг ухааных

Бичсэн: 300-н блог
17:34 , 2007-05-05 .. 8 сэтгэгдлүүд .. Холбоос

СУРГАМЖИТ ӨГҮҮЛЛЭГ

Энэ өгүүллэгийг уншаагүй хүмүүст зориулав.

Уучлах гэдэг ухааных

Дунд сургуулийн нэг багш сурагчиддаа нэгэн туршилтанд оролцохыг хүсч байгаа эсэхийг нь асуулаа. Мэдээж энэ нь "амьдралын" гэсэн тодотголтой байсан нь хүүхдүүдийн сонирхлыг ихэд татсан учраас тэд ч дуртай нь аргагүй зевшөөрөв. Тэгтэл багш нь дараагийн өдөр хүүхэд тус бүрийг 5кг төмс, 1 гялгар уутан тор авчрах даалгавар егехөд хүүхдүүд багшийнхаа чухам яах гээд байгааг нь огт ойлгоогүй ч маргааш нь хүүхэд тус бүрийн ширээн дээр төмс болон гялгар уутнууд бэлэн болсон байв.

Багш анги руугаа ороод өөр рүү нь ас...



БАГА НАС

Бичсэн: 300-н блог
17:14 , 2007-05-05 .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

 

Бага байхад сайхан байжээ, Юу ч бодохгүй, юунд ч санаа зовохгүй. ээж ааваар тэжээлгээл...................

Бид багаасаа үерхсэн найзууд байлаа дандаа л энд тэнд пагтанд орж явдаг бүтэхгүй хэдэн хэсэг хүүхдүүд байв. зодоон цохион гэхээр зугатана инээдэм ханиадам гэхээр хамгийн гүрүүнд явжийдаг хүүхдүүд. Болжил өгвөл юм юмаар оролдохыг хүсдэг байв шивдээ.

Хүмсүүд шиг нүдэнд харагдтал сайхан бичих авъяас надад заяагаагүй харамсалтай гсн. /үгийн сан муутай учраас/

7-р ангиас эхлий

Бид 5уулаа.... хаа ч явсан 5 уулаа Ёстой л нөгөө зүү орох зайгүй сайхан үерхдэг найзууд байлаа гэж. 

7-р ан...



Цаг бол алт

Бичсэн: 300-н блог
20:57 , 2007-05-04 .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

Би нэг "сургамжит өгүүллэг"  гэдэг ном уншсийн тэнд орсон зарим өгүүллэгүүд нь таалагдаад:

Өглөө бүр таны дансанд 86400 америк доллар оруулах банк байна гээд та төсөөл дөө. Тэр мөнгөнөөс та хүссэн хэмжээгээрээ авч хэрэглэж болно. Гагцхүү тэр өдөр л өнгөрвөл үлдэгдпийн хэмжээ ямар ч байсан хамаагүй дансны тань тооцоо хүчингүй болно.

Энэ тохиодолд та юу хийх вэ?

Эцсийн ганц центийг ч үлдээлгүй авч хэрэглэх байсан байж ч магад. Хэдий бид үүнийг сэтгэлдээ төсөөлж, зөвхөн мөрөөдөж байгаа боловч бодит амьдрал дээр хүн бүхэнд ийм банк бий. Энэ бол ЦАГ ХУГАЦАА. Тиймээ, цаг хугацаа гэгч энэ банк ө...



ХЭЛЭХ Ч ҮГ ОЛДООГҮЙ ЭЭ

Бичсэн: 300-н блог
12:44 , 2007-05-04 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

ХЭД ХОНОГИЙН ӨМНӨ

Надад цэргийн зарлан ирсээн. Өмнө нь нэг ч удаа ирж байгаагүй юм. 18-25 насныхны дунд байдаг хамгийн том проблем нь цэргийн алба. АЙМШИГТАЙ. Хэдэн жилийн өмнө ч билээ дээ. нэг цэргийн ангид очиж ажил хийж өгч байсан юм. Тэгэхэд л би цэргийн амьдрал бол үнэхээр бүтэхгүй юм байна гэдгийг мэдсээн.

                  ЦЭРГИЙН АНГИД ӨНГӨРҮҮЛСЭН 7 ХОНОГ

Миний байралсан айлын эзэн нь тэр цэргийн ангийн ахмад цолтой хүн байсан байхаа. Ер нь ихэнх мэдээллийг тэр хүнээс авсан

 Тэнд очоод нэг жил бүх юмнаас тасраад ямар нэгэн зүйлд өөрийгөө хөгжүүлэх зүйл нэгээхэн ч байхгүй (байсан ч ...



Хаврын баяр 2007 амжилттай болж өнгөрчээ.

Бичсэн: xvv
00:23 , 2007-05-04 .. Бичигдсэн: Уншуулмаар .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
Японд сурдаг Монгол оюутнууд болон Монголд дуртай Япон хүмүүс хамтран Монгол улсыг Японд сурталчилж танилцуулдаг Хаврын баяр - 春祭り - ハワリンバヤル2007 баяр 4 сарын 29, 30-нд амжилттай болж өнгөрчээ. Энэ баяр нийтдээ 8 дахь удаагаа болж байгаа бөгөөд, жил бүр болж иржээ. Энэ жил Япон Монгол хоёр улсын найрамдалт хамтын ажиллагааны (нэрийг нь буруу хэлсэн бол хүлцэл өчье) 35 жилийн ой болж байгаа юм байна. 35хан жил үү гэж гайхмаар. Ер нь сүүлийн үед хоёр орны харилцаа маш их өргөжиж байгаа билээ. Япончуудын хувьд Монголыг дэмжигч гол орны нэг. Хамгийн чухал нь олон залуусыг Япон улсын засгийн газры...


ХАДААС

Бичсэн: 300-н блог
15:16 , 2007-05-03 .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос

Áатдорж 20 нас х¿рчээ. Òэрээр аль хэдийнээ юм б¿õнийг. ухаарах насандаа èрсэн хэдий ч ¿ргэлж. бусдыг гомдоож àëü л. болж,б¿òэхã¿й. з¿йлсийг хийж ÿвдаг байлаа. Òэгтэë нэг өäөр т¿¿нд аав нь: 

- ×è хэн нýгнèйг. гомдоох, ямар нэгэн буруу з¿йл хийх б¿ртээ энэ хананд хадаас хадаж бай" гэжээ. Өдөр хоног өíãрөх б¿рийд т¿¿ниé хадах хадаас цөөрсөөр нэг л өдөр íýг ч хадаас хадсанг¿й..

Òэгээд Áатдорж аавдаа " За та харав уу? Áи өнөөдөр нэг ч хадаас хадсангцй. Áи сайн õ¿н болсон. байгаа биз дээ" гэхэд аав нь:

 -За чи тэгвэл ¿¿нээс хойш бусдыг баярлуулж, сайн ¿éл õийх б¿ртýэ хадсан хадааснаасаа сугалж...



iPod Video 5G болон nano 1 дээр linux podzilla суулгах

Бичсэн: xvv
21:11 , 2007-05-02 .. Бичигдсэн: Хак & өөрчлөх .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
За ингээд одоо Podzilla-г хэрхэн суулгасан талаар үзье.  Гэхдээ Rockbox нь хамаагүй илүү юм байна шүү. (aнхаар 2-р үеийн ipod nano дээр суухгүй!!!)

1. Энд дараад ipodlinux-installer-2.3w-netless-20070107.zip гээд файлыг татаж аваад задлаарай.
2. Энд дараад 3257.zip гээд файлыг татаж аваад задлана.
3. Тэгээд дээрх 1-р задалсан суулгагчийнхаа pzmodules гэсэн хавтсан дотор  2-р-ийг задлахад үүссэн хоёр файлыг дотор нь байгаа хуучныг нь дарж хуулж өгнө.
4. Ингээд installer.exe файлыг ажиллуулна.
(хэрэв Invalid SysInfo file. There was something wrong with the syntax of your sysinfo file; ...


iPod болон зарим өөр тоглуулагч дээр Rockbox суулгах

Бичсэн: xvv
19:53 , 2007-05-02 .. Бичигдсэн: Хак & өөрчлөх .. 29 сэтгэгдлүүд .. Холбоос
iPod video 5G 30Gb -тай болов. Үнэхээр тасархай эд юмаа.  Гол нь яг Apple хэвээрээ бол ч яахав тийм ч онц биш. Харин дээр нь Linux суулгачихаар мөрөөдлийн эд болж хувирч байна даа. Дуугаа заавал iTunes ашиглаж оруулах хэрэггүй. Бас iTunes-ээр оруулсан ч болно. Шатар г.м тоглоомууд нэмэгдэнэ Бас өөрийн хүссэн арьс скинийг суулгаж болно.

За тэгээд та бүхэнд хэрхэн суулгасан талаараа зааж өгье.

Хамгийн эхэнд хэрвээ iPod-н дээр чинь хэрэгтэй файл, хэрэгтэй зүйл байгаа бол бүгдийг нь компьютер рүүгээ хуулж авч байна энийг хийгээрэй.

Linux Rockbox гээч этгээдийг суулгая.

1. Автоматаар...


ЧАЦГАТЫНХАН

Бичсэн: xvv
03:03 , 2007-05-02 .. Бичигдсэн: Уншуулмаар .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
...Мянган жилийн ургийн бичгээ өнөөг хүртэл хадгалан үлдсэн Хятадын хойд нутгийн Ляонин мужийн Чаоян хотын иргэн Бао гэгчийнх өөрсдийгөө их эзэн Чингис хааны алтан ургийнхан гэж нотолж байна. Шинжээчид Баогийн гэр бүл Чингис хааны 20 дахь үеийнх хэмээн таамаглажээ. Баогийн гэр бүл саяхан мянган жилийн түүхтэй монгол, хятад, манж хэл дээр бичсэн ургийн бичгээ нийтэд дэлгэн үзүүлсэн аж. 

Тэдний дэлгэсэн баримтад Баогийнхныг “Алтан ургийн” үр сад гэсэн нотолгоо ч байгаа гэнэ. Баогийн өвөг, дээдэс Өвөрмонголын Хөх хотод амьдарч байсан бөгөөд ургийн бичиг нь зургаан метр урт, 1.45 метр өргөн мууту...



Цэцэрлэг

Бичсэн: 300-н блог
18:27 , 2007-04-29 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

2007-04-29    өдөр  

         Өнөөдөр салхи шороог эс тооцвол сайхан л өдөр байна. уул нь сайхан амрана даа гэсэн төлөвлөгөөтэй байсан чинь амралтын өдрүүдийг хэдэн дэлгүүр, складуудаар тооллого хийсээр байгаад өнгөрөөвөө гэж:  уул нь миний хийх ажил биш боловч компаниараа дайчлагдаад.  2 хоногийг сайхан зугаатай өнгөрөөлөө гсн.  Би нээх айхтар бичээд байдаг хүн биш л дээ. тийм авъяас ч байхгүй. Гэхдээ л  санаа бодлоо илэрхийлэх сайхан боломж гэж бодон чадан ядан бодож явдаг зүйлүүдээ бичиж эхлэхээр шийдвээ

Өнөөдөр хэдий нар гарч гийгүүлсэнгүй ч Хүүхдүүдийн маань нар гарсан сайхан өдөр байл...



Идээд тураарай. diet

Бичсэн: xvv
02:43 , 2007-04-29 .. Бичигдсэн: Охид, бүсгүйчүүддээ .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
"Хишгээ" тураах төв цаана чинь идүүлж турааж байна гэнэ шүү хүмүүсээ. Итгэхгүй бол идээд үз!!
Ер нь бол калори багатай витаминлаг хүнс хүнсэндээ түлхүү хэрэглэж ходоодоо дүүргэсэнээр турдаг гэдэг.
Үүн дээр Citrus Aurantium(シトラスアウランチウム) буюу Synephrine(シネフリン) гэдэг жүржийн төрлийн жимснүүдэд агуулагддаг бодис нь хүний бие дэх Я-адренорецепторт хориг үүсгэж өөх тосны  үүсэлт, хуримтлалыг хориглодог үйлчилгээтэй юм байна. Алиманд бол харин procyanidin (プロシアニジン) болон Apple polyphenol( リンゴポリフェノール) гэдэг мөн адил өөхийг хайлуулах, өөх хуримлагдаж үүсэхийг багасгах, холестролыг хайлуулж судасны ...


Ааруул

Бичсэн: xvv
01:00 , 2007-04-28 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос
Нөгөө ааруул байшдээ тээ? тэрнээс чинь шаал ондоо. ;)

...Өнөөдөр зүгээр гудамж метрлээд... Цээжин дотор минь гаал дүүрэлзээд Цэвэр сэтгэлийн уяас алдуурч "Цэцгийн" үүднээс чамруу тэмүүлнээ гээл ;)...
За тэгээд өөр нэг жоохон жоохон ааруул, үгүй бишээ нөгөө юу :lol: далийн, бас бишээ.. цэцэг.. ааруул... шүд... Ca...

Нээрээ хүмүүсээ, их дэлгүүрээс цэцэг авбал тэр баруун талаас нь битгий авч байгаарай, тэр нэг худалдагч нь ёстой таалагдсангүй... :( Үнэн тэнэг ярвайчаад, донгио, иймийг боогоод өгөөч гэсэн чинь шал өөр юм боогоод байхаар нь үгүй би чамд ийм, ийм, иймийг гэсэншдээ гэсэн чинь...


Амьгүй сүлдэнд мөргөснөөс арзгар толгойдоо мөргөмөөр юм..

Бичсэн: xvv
04:24 , 2007-04-26 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос
...Нэг юмны талаар бодлоо бичих гэснээ нээх тэнэг утгагүй шүүмжлэл болкээд, бас шүүмжлэх юм мундсан биш заавал тэрийг тэгж бичээд яахын гээд больчлоо. (Номиод).

За тэгээд хүмүүс муулж, шоолж кайф аваадхы.
Ардчилсан намынхан гэж нэг үнэн тэнэг усан толгойтой гарууд, шаал хэрэггүй баахан мөнгө үрж хана халтартуулж хотоор нэг хог тарьж, өнөөдөр бас нөгөө жагсаал цуглаан хийлгэдэггүй талбай дээр шоу хийж үзүүлж байх шиг байлээ. Тэр нээх үзэмж муутай зурагт хуудсаа бараг 5 зургаагаар нь, 50, 60-аар нь зэрэгцүүлээд хотоор нэг наацан... Тэгж байхын оронд тэрийг хэвлүүлсэн мөнгөөрөө нэг хүнд хэрэг...


Хэт халууцуулах аюултай

Бичсэн: xvv
01:03 , 2007-04-26 .. Бичигдсэн: Эрүүл мэнд .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
Хүүхдээ даарчихна гээд л дулаалаад байдаг тэгвэл бас их халууцуулах ч маш аюултай байдаг байна.

Хүүхдийг өрөөнд оруулангуутаа малгайг нь тайлж хувцсыг нь нимгэлж байх хэрэгтэй юм байна. Ер нь хүүхдэд хамгийн тохиромжтой өрөөний температур  цельсийн 18 хэм байдаг гэнэ.

Мөн нярай болон нялх хүүхдийг яг эгц дooш нь харуулж хэвтүүлж болохгүй гэнэ шүү.

Жирэмсэн эх өдөрт 4 аягаас дээш кофе уух нь бас төрөөд гарах хүүхдэд тань муугаар нөлөөлдөг болох нь батлагдсан гэнэ. Тэгэхээр та кофе уудаг бол ер нь аль болох бага л хэрэглэвэл зүгээр юм байна.

Мөн жирэмсэн үед архи, тамхи хэрэглэх, эмчийн зөв...


Coca Cola хортой гэнэ

Бичсэн: xvv
00:54 , 2007-04-26 .. Бичигдсэн: Бусад .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
Coca-cola» гэгч хийжvvлсэн, амтат ундааг ууж vзээгvй хvн гэж Монголд бvv хэл дэлхий дээр байхгvй гэвэл хэтрvvлэг болохгvй байх. Гэтэл олон зуун сая хvмvvсийн уух дуртай «Coca-cola» нь та бидний амаа олохгvй шахам муулаад байдаг архи гэгч ундаанаас дутахааргvй, заримдаа бvр илvv ч хортой байдаг ажээ...

гээд эхэлсэн нэлээд олон баримт дурдсан нэг бичлэгийг сая уншлаа. Ер нь л хийжүүлсэн ундаа нь анагаах ухааны номнууд дээр ч нэлээд муулуулсан байдаг бөгөөд, тийм өвчний үед хийжүүлсэн ундаа ууж болохгүй гэсэн хоригууд олон байдаг. Сүүлийн үед Монголын ундаа үйлдвэрлэдэг компаниуд сироп, түүхий э...


Хүүхэд бол хүүхэд

Бичсэн: xvv
19:19 , 2007-04-24 .. Бичигдсэн: Хүмүүжил .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
Бид бараг алхам тутамдаа л "одоогийн хүүхдүүд хүнээ байж, бидний үед ийм байгаагүй" гэх үгнүүдийг сонсдог гэхэд хилсдэхгүй. Заримдаа бүр тэгж хэлдэг хүмүүсийг өнгөрснөө мартдаг, өөрөө залуу байгаагүй юм шиг гээд л муурхана даа.  Үүнд хэн хэн маань бэрээгүй юм шиг хирнээ бас үл ойлголцол, хэрүүл уруул гарах нь элбэг. Өчигдөр гадуур явж байгаад  "одоогийн хүүхэд хүнээ байж" гээд л орь дуу тавих эмээг олж харлаа. Яагаа юм бол гэж бодсон ч очиж чадахгүй холоос хараад л өнгөрлөө. Харин ард явсан залуу "яанаа энэ эмээгийн барьж явсан юмыг нэг хүү булаагаад гүйчихлээ" гэж дэргэдэх хүүхэндээ хэлж байх...


Firefox нэг дусал мэдлэг

Бичсэн: xvv
15:03 , 2007-04-24 .. Бичигдсэн: Мэдлэгт дусал нэмэр .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос
Хуудас үзэж байхдаа Ctrl товчоо дарж байгаад хулганыхаа голын хүрдийг эргүүлэхэд үсгийн хэмжээ томорч жижгэрдэг юм байна. Зарим нэг сайтын бичиг хэт том, заримынх нь үзэгдэхгүй жижигхэн байна уу? тэгвэл энэ аргыг хэрэглэхэд хамгийн хурдан амархан арга юм байна :)


Windows XP hibernate гэж юу вэ?

Бичсэн: xvv
14:38 , 2007-04-24 .. Бичигдсэн: Мэдлэгт дусал нэмэр .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос
Мэддэг ч байж магадгүй. Windows XP -д hibernation гэдэг нэг мундаг хэрэгтэй зүйл байдгийг сая л мэдлээ. Компьютерээ унтраамаар байдаг, хийж байгаа юмаа тэр хэвээр нь орхичихмоор байдаг?? унтраагаад гарах уу, асаалттай орхиод гарах уу?
За тэгэхээр Shutdown цонхон дээр Standby товчин дээр Shift товч дарж байгаад дарахад Hibernate буюу компьютерийг яг байгаа чигээр нь унтраадаг юм байна.


Хэрвээ таний компьтерт ингэж болохгүй бол hibernation-г идэвхижүүлээгүй байна гэсэн үг үүнийг. Идэвхижүүлэхдээ. Control Panel -> Display -> Screen Saver -> Power -> Hibernate гэж ороод Enable hibernation гэ...


{ Сүүлийн хуудас } { 96 -р хуудас Нийт хуудасны тоо: 102 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

амьдралаас юу хүсэхсэн билээ
naizuudaa
onoodor bas negen gaihamshigt odor
Naizuudad sanal gargalaa
sanaj bn aa ta nariig

Найзууд

Angaahai g84 Обдоо arius hanil 300-н блог xvv