monita

Хийрхэл

Бичсэн: Обдоо
18:08 , 2007-09-06 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Багануур явж байлаа. Ажил амжуулах санаатай амралтийн өдөр тааруулаад гарсан нь тэр. Налайх өнгөрөөд нилээн явлаа. зам дээр нөхдүүд хоёх талын эгнээгээр зогсоод  гялгар ууттай юм зарах.

Юу зарж байгаа юм гэж сонирхоод машинаа зогсоогоод асуулаа.

- Миний дүү  юу зарж байгаа юм бэ?

- Самар

-Хэдэн төгрөг вэ?

- 1200 төгрөг

- Юу ийм жаахан самар 1200 байхдаа яадийн

-Юмны үнэ нэмэгдсэн

- Хаана

-Хаа сайгүй ш дээ

Гайхаж хоцров. Налайхаас самранд явахад юмны үнэ нэмэгдсэн нөлөөлөөд тэгээд самраа үнэ нэмэж зардаг юм байхдаа.

- Зах дээр тэрэг түрдэг бацаанаар юм зөөлгөөд гаргалаа. Зөндөө их б...



архи ууж сурсан минь учиртай*

Бичсэн: g84
11:47 , 2007-09-06 .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос

..нөхдүүд бүгд больболь тоглоод больсонгүй...

оройноос авахуулаад л ширэн бөмбөг алгаараа наадаад ер салах биш..

өнөө төхөөрсөн ямааны мах  /хавар цаг тул хамаг хялгас нь хөдөлчихсөн байж, таараад/ би ялд унаж, тэртээ тэргүй хорхог боодог болоод нэг ч ширхэг үс битгий хэл юм үлдэхгүй шарж хуурах ёстой байхад нэг бүрчлэн түүж суулаа....

нүд аргуулж хоолой гашуу оргиулсан түймрийн утаа бүрхсэн байсан юм. залуус цөм л тоглож наргиад завгүй л байлаа. би ч 40 битанд мах чулуугаа холисгийгээд л бүгдийг нь чихэж орхичихоод ажлаа дуусгаад, нөгөөдүүл дээр очлоо. өтгөн утаан хөшиг татсан мэт байх үес...



ЧИ ХЭН ВЭ ? *ХИЛЭНЦ* -д зориуллаа*

Бичсэн: g84
18:06 , 2007-09-05 .. 26 сэтгэгдлүүд .. Холбоос

 12 ордын хилэнцийн ордныхонд онцлон зориуллаа. WHO  ARE YOU ?

бидний мах бодь: ус юм

эзэн гариг нь: Плутони

билэг тэмдэг нь: Хилэнц, Пирамид, Хохимой

тэмдэгт өнгө нь: Улбар шар, хүрэн улаан, шар, улаан

ивээл чулуу нь: Шүр, рубин, сарны чулуу, болор, топаз    /жич чулуунуудыг асууж лавлаж болно.

төмөрлөг: Төмөр, Ган,

Сайн өдөр нь: Мягмар

Муу өдөр нь: Даваа, Баасан гаригууд

Азын тоо гэвэл: 4,5,8,9,10,11,21,100,666 юм /миний азын тоо 7 ба 9 юм./

 

Зан байдал

Хилэнц бол ордуудын хамгийн хүчтэй ордын нэг юм. энэ ордод төрсөн хүмүүс агуу том амжилтад хүрдэг. хилэнц бол ерөнхийлөгчийн билэг тэмдэг...



Өш

Бичсэн: Обдоо
17:36 , 2007-09-05 .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос

Өш гэдэг маань угтаа хариугаа авах , хар буруу санаж явах гэсэн олон утгатай үг л дээ.

Хуучин ажилд Цэндээ гэгч нэг эр байх. Яахав жаахан ойворгон, бас ч үгүй шаралхуу нэгэн.

Бид хамт ээлжинд гарч байлаа. Гудамжаар эргүүл хийгээд баахан явав.  Аймгийн хоршооны дэлгүүрээс зүс таних Б гэгч ах гараад ирээд бидэнтэй мэндлээд сүрхий өнгөрсөн юмдаг. Яахав мань эр нэг юм хуссан бололтой бага зэргийн халамцуу архи жаахан ханхийж байлаа. Гэхдээ хөөрхий мөрөөрөө дэлгүүр ороод гарч яваа бололтой. Гэтэл яасан гээч ойворгон Цэнд түүнийг бариад авлаа.

- Намайг таньж байна уу?

-Таньж байна. Чи чинь ман...



Тэнэглэл

Бичсэн: Обдоо
17:18 , 2007-09-05 .. 8 сэтгэгдлүүд .. Холбоос

Хэдэн жилийн өмнө цагдаагийн албан хаагч байлаа. Өвөл ч билүү хавар ч билүү сайн санахгүй байна.  Жижүүрт гарч байтал дуудлага ирлээ. Шөнө болчихсон нилээн хүйтэн дунд бүрэлдхүүнтэйгээ давхиад очлоо. Хаяг нь та бүхэнд тийм чухал биш байхаа. "Хотын захын ......дугаар дунд сургуулийн хичээлийн танхимд нэг этгээд нас барсан байна " гэсэн дуудлагаар нилээн бартаатай замаар очив.

Хөөрхий нэгэн багш залуу амиа хорложээ. Гэхдээ бүүр тэнэглэхээс тэнэглэх гэсэн шиг очиж очиж гэнэхэн хүүхдүүд сурдаг ариун танхимд, архи уугаад өөрийгөө   зангиагаараа,  явж явж хөөрхөн сурагч нарын паартнаас боомилж нас...



Наймаа

Бичсэн: Обдоо
14:40 , 2007-09-05 .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос

Ñàÿõíààä äàà ìàíàéõàí íàéìàà õèéõäýý äýýëèéíõýý õàíöóéí äîòîð ãàðàà õèéëöýæ áàéãààä òîõèðîëöîîä íàéìààëöäàã áàéñàí äàà. Îäîî õººðõèé äýýõíèé ìîíãîë êèíîí äýýðýýñ ýíèéã õàðäàã áîëæ äýý. Ãýõäýý ìèíèé ºã¿¿ëýõ ãýæ áàéãàà íàéìàà áîë ýíý íàéìàà áèø ýý.

Õ¿íèé íàéìàà òýð òóñìàà ìîíãîë îõèäûã ìààíü äàìëààä íàéìààëæ áàéãàà òóõàé þì. Õýäýí õóæàà íàð ìóó õàãàñ  îãîòîð õ¿ðýìíèéõýý íóäàðãàí äîîð òîõèðîëöîæ áàéãààä íàéìààëöàæ áàéíà. Ìóóñàéí ààëçíóóä, õóâàëçíóóä....áîëäîãñîí áîë ýðõèé õóðààãààðàà íÿö äàðàõñàí.

  Мэдээж энэ хэргийн золиос нь охид бvсгvйчvvд. Нийгэм ядуу байгаагийн хэрээр охидын биеийг хvчээ...



Цаашдаа яаая гэж бодох вэ?

Бичсэн: Angaahai
14:30 , 2007-09-05 .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
Манай захирал гадаадад ажлаар яваад 2 хоногийн өмнө ирсэн юм. Харин өнөөдөр ажлын явц, өгсөн үүрэг даалгаврын биелэлт, тайлан тэнцэл зэрэг асуудлуудыг ярилцахаар хуралдваа. Манайхан ч яахав дор бүрнээ сандралдаад л байхын. Аргагүйшд өнгөрсөн 20 гаран хоног диваажин гээчид нь ирчихсэн юм шиг л жаргацгааж байсан улс. Ганц харж хандаж, шахаж шаардаж байсан хүн нь эзгүй болчихоор дааж давшгүй их дарамтнаас ангижирсан аятай л байсын бид хэд. Хурал дээр нэг нэгээрээ босоол тайлангаа тавьсан чинь өөдгүй амьтад хэлэх үг нь олдохгүй байсымуу үнэхээр хэлмээр санагдсымуу хэлэлцэж тохиролцсон юм шиг л ар ...


амьдрал бүхэн өөр*

Бичсэн: g84
11:12 , 2007-09-05 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

өглөө оройн нэгтгэлд би дээрээсээ зургаад жагсана. анд маань энэ үе, орон дотроосоо бүрээ үлээчхээд буцаад хэвтэнэ.

нэг бол хураануудыг хаалга балбаж гүйнэ. хоолны цаг гэж байхгүй.... тоонд орохгүй, жаргалтай...

одоогийн дайны он жилүүдийн тухай кино дарам-ууд хэтэрхий худлаа гэлтэй. нэг магзина сум дуустал буудахад нэг хэсэгтээ бүү хэл бүтэн өдөр чих дүлийрдгийг бодоход, яавч чи инүүгээр, би түүгээр гээд шивнээд яриад байх боломжгүй мэт.

ондина дээр тавиагүй ака 47-оор тоншиж буудах дасгалын үеэр, нэг цэрэг буугаа дийлэхгүй босоод ирэхэд нь, хал цэрэг ууцан дээр нь дэвсэж байж дарж авсныг ...



Солдат*

Бичсэн: g84
10:53 , 2007-09-05 .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

..гурван кг масло идүүлсний дараа бүсээр гэдсийг нь ороож хоёр цэргээр татуулав...

тэдний тооцолдсоноор одоо буцаагаад бөөлжих ёстой. .... өөрсдөө үхтлээ ядартлаа ноолж ноолж аваад, ахин чамаар оролдохгүй гэлэээ. Д хүрлийсэн улаан юм болчихоод, тоглоомыг чинь даасан биз дээ, гэсэн шиг, найр тавьсан инээмсэглэлээр дээд оны цэргүүд рүү ээлжлэн харна.

гэтэл нэг нь ёоо бүр хөлс гарчихлаа, чи нааш ир, хүйтэн ус хийгээд ир гэлээ. нойл руу дөнгөж ороод байхад, араас нэг дээд оны цэрэг орж ирээд халуун ус хий гэлээ, би үгүй э.., хий гэж байна шүү... халуун усаа барьсаар очлоо... хөлөө сандал дээр га...



сэтгэлийн тэвчээр...*

Бичсэн: g84
10:18 , 2007-09-05 .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос

...коридороор гүйж явлаа, дандаа л, хаашаа л явна гүйж шогшисоор дасал болж дээ.

нарийн хонгилын дунд хэсэгт цонх руу харан зогссон жа дэргэд нь зэрэгцэж ирэх үест, надад хандан, ӨнхӨрөӨд гэж том дуугаар хэлэв. би гүйж явах зууртаа, газарт өнхөрч, хөрвөөгөөд дэргэдүүр нь өнгөрч босоод цааш гүйлээ....

манай үеэс хамгийн том биетэй, Дорилогжав бид хоёр хамгийн их тоосоо гөвүүлдэг байсан юм.

үргэлж дэглэдэг хал гар нэг удаа мань хүнийг манаанд зогсож байхад нь хашаа даваад, ханган нийлүүлэх ангийн хашаанд ороод ирэв.... Д  : зогс буудлаа шүү. хуцаад бай, танихгүй байна уу чи, ална шүү чамайг, ...



Эсгий гутал

Бичсэн: Обдоо
18:52 , 2007-09-04 .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос

Эсгий гутал гэж дээхнээд бараг хүн болгон өмсдөг байх.  Тэр нь дулаахан гэж жигтэйхэн. Багад хичнээнийг цааш харуулсанийг бүү мэд. нэг мэдэхэд авч өгсөн эсгий гутлийг нь цоолчихсон ээждээ загнуулж явдагсан. гэтэл сүүлийн үед энэ өөр үгээр ойлгогдохоор нэг тийм яриа гарчээ.

- Даваа яваад оймс аваад ирээч

- хаана байга юм бэ?

- Зуухны хажууд хатаасан байгаа. Босоогоороо байгаа нь минийх шүү

- Алин вэ? Энэ эсгий гутал шиг нь уу? 

Юу болж байнаа та минээ? тэхээр одоо эсгий гутал гэхээр зуухны хажууд хатаасан шивэртэй оймс гэж ойлгох уу?

Үүн шиг эр нэгэн нөгөөдөө  зална: 

- Би гэртээ төрсөн...



Моод

Бичсэн: Обдоо
18:28 , 2007-09-04 .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

2 хүүхэн хоорондоо ярина. Эхний хүүхэн юм ярих тоолонд инээнэ.

- Даваа авгай авсан гэнэ

- Хааааххааааа араа гуу байлгүйдээ

- Энхээ шоронд орсон гэнэ

-Хааааахахаххааааа араа гуу байлгүүдээ

- нээрээ сүүлийг үед хүүхнүүд хи хи хи гэж инээдэг моод гараад байгааш дээ чи бас муухай инээхиимаа тээн?

-Хи хи хүн зүгээр л тогложихад дэ

Энэ одоо юу вэ Моод монголоор дуусдаг худлаа болжээ аан. 

Гэтэл бас 2 хүүхэн хэрэлдэнэ. :

-Би  би ...... би ..за юу.. чам  шиг энэ хавиар нэг хэсч орц хонгилоор нэг хов жив хөөцөлдөж гүйхгүй за юу? Чи муу ? муу ийм хоцрогдсон авгай ш дээ????

- Аргагүй ш дээ...



сэтгэл шингэсэн хоол

Бичсэн: Обдоо
17:33 , 2007-09-04 .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос

Зүүн аймгийн нэгэн Хилийн цэргийн....дугаар анги дээр шалгалтаар яваа хэсэг хүмүүсийн хамт очлоо. Тэндхийн ангийн цэргийн зочид буудалд лав л хоёр хоног байрлалаа.Цэргийн ангийнхан биднийг шөнө ирэхээс авахуулаад тосоод буудалдаа байлгаад л.....Буудалд бас нэг хилийн цэргийн хурандаа бид нартай нэг өрөөнд таарсан юм. таарсан ч гэж дээ бид нараас түрүүлээд ирчихсэн байрлаж байсан даг. Өөрөөндөө ирээд нүүр амаа угаагаад сахлаа гашраагаад  хоол болохыг хүлээн хэсэг суув. Тухайн ангийн захирагч бид нарыг бүүр хол байрлах хилийн цэргийн анги руугаа дагуулж явсан юм. гэтэл явах дөхтөл нөгөө биднээс ...



Эмэгтэйчүүд

Бичсэн: Обдоо
17:29 , 2007-09-04 .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
Саяхан хөдөө яваад ирлээ. Тэнд төр захиргааны байгууллагад ажиллаж байгаа албан тушаалтнуудын дийлэнхи нь эмэгтэйчүүд байгаа нь их сонирхол татсан юм. "Орон нутагт нийгмийн амьдарлын идэвхи эмэгтэй хүмүүст илүү байдаг юм байна. Зүгээр л 7 хоногийн турш 3 аймгийн эрүүлжүүлэхээр яваад ороход Хэнтийд 13, Дорнодод 43, Сүхбаатарт 9 эрэгтэй наад эржүүлэгдсэн, дийлэнхи эрэгтэйчүүд нь ажилгүй, дэмий сэлгүүцсэн харагдсан . Байдал ийм байхад нийгэмд эмэгтэйчүүд маань ар гэр болон бусад зүгээс ирэх дарамт шахалт хүчирхийллийн доор ингэж албан тушаал хашиж яваа нь бахархууштэй санагдсан юм.           ...


БИ-гээс БИ-рүү

Бичсэн: 300-н блог
14:03 , 2007-09-03 .. 13 сэтгэгдлүүд .. Холбоос

Өнгөрсөн долоо хоногийг сайхан дамбийдаж өнгөрөөлөө ч гэждээ арвалзаж дар...ж,  найзтай   наргиантай баясгалантай хөгжөөнтэй,  баруунтай зүүнтээ,  амралттай ажилтай, өөх тос давс хужир нь тохирсон сайхан өдрүүд байлаа гэж наасан. гэснээс өчдөржингөө хойд газрын хонин гүрвэл, урд газрын морин гүрвэл болтлоо дэлгүүр складны тооллогыг  хийдгийн байна. Өглөө арван цагт эхэлж шөнө 24 цаг хүртэл тасралтгүй цуцалтгүй тоолсоор л байлаа тоолсоор л байлаа.... Харьж сайхан амрандаа гэж бодчоол гэртээ орж хамаг юмаа угаачаал тв-ний өмнө гэвтээл үүр цайтал кино үзэж тэнэгтгийн, 4 цаг амарч ажилдаа ирвээ за...



үүлнээс бичсэн дурсамж*

Бичсэн: g84
17:23 , 2007-09-01 .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос

намар нас хоёр минь

жихүүн өдөр....

шаргалтах нарны туяа уулсын оройг нил-ягаан болгож, чухамхүү өндрөөс өндөр оргилууд л тийнхүү өнгөө солиход, цэнхэртэх уулсын сүүдэр ба алсын бараа бие биедээ уусан замхрах шиг санагдана....

хорвоогийн наран жаргаж, энэ л дэлхийд нэгэн өдөр дуусаж буй нь энээ. алгуурхан босож, орхимж нөмрөг төдийхнөөр бие ээ хулдан, чулуун шалан дээр дэвссэн олбогон дээр хөдөлгөөнгүй завилан суух лам хуврагуудын дундуур алхаж, байнга шахуу дэлгээтэй байдаг хаалгаар гарлаа. /чулуун хана, хаалга, довжоо.../ төвд уулсын бэл, хицэд барьсан сүм хийдийн үүдээр дөнгөж гарах үесэд ...



Өндөр өсгийтийн үнэтэй бөөр

Бичсэн: Angaahai
12:50 , 2007-09-01 .. 12 сэтгэгдлүүд .. Холбоос
Ёооё бөөр бөөр бөөр. Аймаар өвдөж байна. Ташаанаас аварга том 2 төмөр цоож зүүлттэй байгаа юм шиг л явах боллоо. Тэр нь бүр ган төмөр шүү. Өдөр ирэх тусам хүндрээд, унжаад байхаар унаад өгдөг болоосой гэдэг шиг л юм болж байна. Хайран бөөр минь хар залуугаараа мараалын элэгдэлд орчих ч гэж дээ. Ингээд хорь гаруйхан насандаа хоёр бөөрөө хос өндөр өсгийтөөр арилжчихваа би. Одоо яаая гэх вэ авсан өгсөндөө өлзийтэй гэснээс энэ үгийг сүүлийн үед дагуулуудаасаа /хулгайчдаас/ болоод ихээр хэрэглэх болоод байгаа. Эд хөрөнгө, мөнгө төгрөг, зүрх сэтгэл гээд өөрт байгаа бүх л зүйлээ дараалан дараалан даг...


Магадгүй би.....

Бичсэн: Angaahai
19:00 , 2007-08-31 .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
Магадгүй би дурлачихжээ. Юм бүхэн нэг л сонин. Сэтгэл амархан гэгэлзэж, уйлмаар, инээмээр, эсвэл бүр тээр дээшээ тэнгэр өөд нисч одмоор. Алхаа түргэсээд, амьсгаа давчдаад цээж нэг л сонин хөндүүр оргиод, харсан үзсэн барьсан болгон минь надаас алсад он жилүүдтэй хамт урсан өнгөрсөн дурсамжийг яг л тэр хэвээр нь санагдуулна. Магадгүй би дурлачихжээ. Дахиад л дурлачихаж. Дурлалаас би хаашаа ч зугтаж чадахгүй юм даа. Зугтах аргагүй юм. Намайг яг л тэнэг хүн шиг болгочих юм энэ дурлал. Бурхан минь...... Би зүгээр л......... чихаж....


Эхнэр авна

Бичсэн: 300-н блог
11:52 , 2007-08-30 .. 36 сэтгэгдлүүд .. Холбоос

Өнөөдөр толгой тархи задрах гээд үхэхэд ерөөсөө ганц хуруу дутуу байх шиг байна... цөг гэм... өчдөрийн биртдэе парти толгойнд орж гараал, юу хийж юу яриснаа санах гээл...  гэснээс гол асуудалдаа оры энэ өвлийг ганцаараа одиноороо өвөлжиж амьдрахаар болжоогоо тул эхнэр авна.  тавигдах шаардлага. хоол сайн хийх, хувцас хунар хүнээс асуулгүй угаачдаг, орой үдэш ирлээ гэж загнадаггүй, хэрүүл хийдэггүй, архи дарсыг бага зэрэг хэрэглэж болна яахуу, найзуудаа гэртээ авчардаггүй гсн. хахаха тийм эхнэр авна, авна ч гэждээ хамтран амьдрана, хугацаа 6 сар

...


АМИА ХОРЛОХ

Бичсэн: 300-н блог
15:32 , 2007-08-28 .. 170 сэтгэгдлүүд .. Холбоос
Ерөөсөө ойлогдоггүйм өөрөө өөрийгөө хөнөөх гэсэн үг. Миний толгойд орж ирэхгүй байгаамдаа. Хүн бусдын амь байтугай амьтдын амь таслана гэдэг ч аймар биш үү. Гэтэл өөрийнхөө амийг хорооно гэдэг. Би 9-р ангид байлаа. Манай анги ч дажгүй коллектив сайтай, нэг нэгнийгээ гэсэн сайхан анги. Гэтэл нэг өдөр ангийн охин учир утгаггүй эм тан ууж амиа хорлохыг оролдсийн. Нэлээн ч уусан юм шиг байгаам унтуулж болох бүх л эмийг боодол боодлоор уусан. Тэр бидэнд их том асуудал үүсэгсэн бид нар ч их хүндээр хүлээж авсан. Анх удаа л тийм юм үзэж байгаа болохоор. Найзууд нь гэж бид хэдийн цөөхөн нөхдүүд цагдаа...


{ Сүүлийн хуудас } { 91 -р хуудас Нийт хуудасны тоо: 102 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

амьдралаас юу хүсэхсэн билээ
naizuudaa
onoodor bas negen gaihamshigt odor
Naizuudad sanal gargalaa
sanaj bn aa ta nariig

Найзууд

Angaahai g84 Обдоо arius hanil 300-н блог xvv