monita

Миний бандааш

Бичсэн: hanil
14:09 , 2007-12-23 .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос

аливаа юм элэгдээд байхгүй болох нь ч ойлгомжтой зүйл. Голын усанд чулуу элэгдэж, уулын хад салхинд элэгдэнэ. Сэтгэл зүрх цаг хугацаанд элэгдээд л…. Ядаж байхад өмссөн турсик хүртэл сандал өгзөг хоёрт маань элэгдэх юм аа. Ер нь бол нимгэрээд байгааг нь мэдэрч байсан ч ганцхан өдрийн дотор тийм том цоорхойтой болно гэж бодсонгүй шүү.

Гэртээ хариад сайхан усанд орчихоод хувцасаа сольж өмсдөг байхгүй юу. Тэгсэн чинь харин ээжийн авч өгсөн бандааш маань ардаа нээх том цоорхойтой болчихсон байдаг байгаа даа.  Инээд хүрээд яг үхэх байлаа шд. Бага байхад 9 сараас авхуулаад өчнөөн бандааш элэгдүүлдэг...



Ийм л ажил хийждээ.... 2

Бичсэн: hanil
14:09 , 2007-12-23 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Ингээд л 2 курсдээ ороод л бичгийн орчуулгын чиглэлээр идвэхтэй үйл ажиллагаа явуулж эхлэв. Сургуулийнхаа багш нараас ажил авдаг. Тэгээд л хийчихээд тэдэн цаас гээд л мөнгөө авна. Хажуугаар нь цаадах чинь сургуулийн DJ болчихсон төлбөрөөсөө хөнгөлөгдөнө. Хөгжим техник хариуцдаг гээд…… Хальт эрх мэдэлтэй ш д… хэхэ Сургалтын төлбөрөө төл гээд захиралын тушаал гарчихсан байдаг. Миний төлбөрийг нэг л мэдэхэд нь хийчихсэн байдаг байж билээ… Мэдээж заримыг нь багш нартайгаа гэрээ байгуулж мөнгө аваад оронд нь орчуулга энэ тэр хийж өгнө гээд л …. бөөн солилцоо. Миний хамгийн анхы орчуулгын цалин өдөр...



Ийм л ажил хийж байждээ...

Бичсэн: hanil
14:09 , 2007-12-23 .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

Би сая гадаа ажил хийж байгаа хүмүсийг хараад жаахан өнгөрсөн цаг хугацаагаа бодлоо. Яахав, өнөөг хүртэл нилээн олон төрлийн ажил хийж үзжээ. Жоохон хүүхэд байхдаа найзыгаа дагаж ундаа зардаг байж билээ… Хоёр бор банди ундаа бариад л машины зогсоолуудаар “ундаа авах уу?, амныхаа цангааг тайлаарай?” гээд гүйнэ шүү дээ. Нилээн олон өрсөлдөгчтэй ажил байсан юмдаг. Хамгийн дэвшилттэй нь бусад “өрсөлдөгч” нар ундаагаа хүйтэн байлгах гэж усанд хийдэг бол бид хоёр мөсөнд хийдэг байлаа ш д. Хэхэ. Тухайн үед гудамжинд ундаа зардаг хүүхдүүдийн дунд бид хоёр шиг “мөстэй” хүн лав байгаагүй юмдаг. Дараа н...



Хагарсан аяга шиг Монголчууд минь...

Бичсэн: hanil
14:09 , 2007-12-23 .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

Монгол гэдэг аавын том аяга шиг агуу гүрэн өнөөдөр манай туулайны аяганаас жижигхэн болчихож. Олон жилийн элээсэн “аавын том аяга”-ыг анх Хятадууд газар саваад хоёр хэсэг болгоод бутаргачихсан. Ингээд л “аавын том аяга” өвөр ар гэсэн хоёр газар хагараад уначихсан юм. Тэр өдрөөс хойш хэдэн зуун жил өнгөрөөд байгааг би сайн мэдэхгүй л байна. Харин дараа нь Орос ах нар ар газар унасан “аавын том аяга”-ны хэлтэрхийг дахин дэвсээд хагалчихсан. Харин жижиг жижиг үйрмаг хэлтэрхий нь дэлхийгээр нэг тарчихаад байна. Хаа хамаагүй газар цагаачлан, оргонол хайн тэнүүчлэх манай Монголчууд. Та бүхнийг буруу...



Үйлсийн сайхан Улаанбаатар аа гэж.....

Бичсэн: hanil
14:09 , 2007-12-23 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

За хө, үдээс хойш хот явж чадах ч юм билүү гэж бодоод эртхэн шиг ажилдаа ирж ажлаа цэгцэлж байна. Нэг их хийх юм байхгүй ч байгааг нь эртхэн шиг дуусгачихвал үдээс хойш санаа амар байх ч юм билүү….

Захирал эзгүй, дэд захирал ч эзгүй… Би гэж сургууль дээр үлдсэн цорын ганц үүрэг биелүүлэгч болж таараад байдаг. Дээрээс нь хавирга гэмтчихсэн чинь ямар хүч алга, яриа энэ тэр гэж авах юм алга аа… Өнөөдөр харин сайхан өглөө байх чинь… Болжмор жиргээд л …

Өглөө эрт босож зүү тавиулчихаад цайгаа ч уулгүй гарч ирлээ ш д. Уул нь яаж ч хоцорч байсан өглөөний цай уугаагүй л бол ажил руу ирж харагдана...



Би хурдан биш сайн явж хүрмээр байна.

Бичсэн: hanil
14:09 , 2007-12-23 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Саяхан манай сургуулийн нэг солонгос багш нэг оюутантай хамт ажлаар хот орж байгаад авто осолд ороод гэмтэлийн эмнэлэгт хүргэгдсэн. Харин өчигдөр манай нэг оюутаны аавынх нь машин замын хажууд “гамбир” болчихсон байгааг би өөрийн нүдээр харсан. Манай хоёр найз Завхан явж байгаад бас осолд ороод буцаад л хотдоо ирсэн. Гэхдээ гэмтлийн эмнэлгийн сэхээн рүү… Наранцацралт сайд бас л авто ослоор Бурханы орон луу /магадгүй “доошоо” ч байж болох/ … Дандаа л миний эргэн тойрон авто осол гараад байх юм. Анд найз, таньдаг нөхөд, ажлын хамсаатан гээд л … Хөл гар, эрүү эгэм хугарч, тархи толгой, элэг бөө...


Хариуцлага хүлээх нь танд хохиролтой юу?

Бичсэн: Обдоо
09:47 , 2007-12-22 .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос

Энэ талаар өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Хэн нэгний төлөө , гэр бүлийнхээ төлөө ажилладаг амьдардаг, хайрладаг бол тэр хэмжээгээр л хариуцлага таныг дагаж ирдэг. Ухаан орсон мэдээ орсон цагаасаа та ч би ч хийсэн үйлдэл болгоныхоо төлөө хариуцлага хүлээж ирсэн нь тодорхой.

Улаан коммунист, хэнхэг, ажлын мал гэхчилэн хэлдэг бичдэг үг цаанаас л хариуцлага хүлээж чаддаггүй, мэддэгүй хүмүүсийн нисгэсэн бор шувуу ш дээ. Юу гэж бодож байна та?

Энэ утааны , тэр Хонгор сумын , нисдэг тэрэгний аймшигт сүйрлийн, үнэ нэмэгдсэний хариуцлагыг хэн хүлээж байна. Хэн ч хүлээхгүй байна. 

Та сууж байгаа мес...



Гэмт бие хүн

Бичсэн: Обдоо
13:27 , 2007-12-21 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Та ,  би ч гэмт бие хүн ерөөсөө бүгд л гэмт бие хүн . Хүн эхээс төрөхдөө гэмт  зан үйлийг авч /удамшдаг/  төрдөг үү? Эсвэл байгаль нийгмийнхээ нэгээхэн хэсгээс эд эс нь бүрдэж байгаа болохоор бие хүн болход орричн гэх мэт зүйлээс шалтгаалан бие хүн болох уу?

Би ген судлаач , эрдэмтэн биш............

Чезар Ломброз гэж криминолгич эрдэмтэний явуусан судалгаараарг /энэ хүн нийт 6000 гаран хоригдлууд дунд судалгаа явуулсан гэдэг ба өөрөө хоригдол гэмт хэрэгтэн бие хүний онцлог шинжийг мэдэх гэж  дунд орж яваад авсан өвчнөөсөө өөд болсон гэж ярьдаг/ гэмт бие хүн гэж байдаг ба энэ нь энгийнээр хэл...



Гайтай ийн

Бичсэн: Angaahai
17:16 , 2007-12-20 .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
Яасан хүйтэн юм бэ л дээ. Хөлдлөөшд. Энэ өвөл гэдэг улиралд би яахаараа ийм дургүй болцын бол. Бөөөөр нэг цаанаасаа л нэээх зивүүнэээ. Алаа хаячмаар. Өвөл бид хоёр угаасаа урд насандаа өстөн дайснууд байсан байхаа. Гүү ээ гэхдээ өвөл яах вэ өвлөөрөө байсан гэж бодоход би юу байсан болохоор надад ингэтэл өширхөх үү? эсвэл би юу байсан болоод би ингэтэл өвөлд өширхөхийн? Ёооё бүр толгой эргэчихлээ. Ямартайч хөлдөөд хөрвөс гараад аймаар гэцүү байна. Ядаж байхад зүгээр нэг энгийн жирийн дургүйцэл биш бие организм нь хүртэл эсэргүүцээд харшил энэ тэртэй болцын болохоор чинь би уурлахаас өөр яахын э...


хаа хамаатай...

Бичсэн: 300-н блог
20:26 , 2007-12-19 .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
Он цаг хугацаа өнгөрөх тусам өөрийгөө гээж чамруу тэмүүлсээр л...
Үдэш болж ганцаар алхахад зөвхөн чамайг гэж зохилох зүрхээн чагнан гуньсаар л...
Өвлийн хүйтэн өдрүүдийг чамайг л бодон өнгөрөөсөөр л...
Бага багаар хорогдох залуу насаа чамгүйгээр элээсээр л...
Минийх болохгүй амрагаа гэж чамайгаа цээжиндээ хайралсаар л...
Хаяахан харж сэтгэлээ баясган  зүрхээн гонсойлогсоор л...
Хажууд байхад хүрээд авах хүсэлээн хясан сэтгэлээ хуурсаар л...

Гэж мэгээд байхымаа яалтай ч билээдээ......


Айж явах нь аминд тустай юу?

Бичсэн: Обдоо
10:08 , 2007-12-18 .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос

Айж явах нь нь аминд тустай гэдэг нь дорой арчаагүй хүний занг илэрхийлсэн үг гэж  ярих нь ч бий. Энэ тухай үл өгүүлэн өгүүлэх нь: Сүүлийн үеийн техник, технологи, мэдээлэл холбооны салбарын хөгжил улс оронд маань ихээхэн дэвшил авчирч байгаатай хэн ч маргахгүй байх. Гэхдээ энэ нь нийгэмд сөрөг байдал авчирах нь ч элбэг байна.

Жишээ 1. Та бүрхэн ТВ-Чат  гээч юмыг өдөр болгон харж байгаа байх. Өсвөр насны охид хөвгүүд үүгээр танилцах зараа хийж, хараал урсгаж, бичлэгээрээ секс хийж үзэх нь битгий сонсоход  л санаа зовмоор зүйлүүдийг цэнхэр дэлгэцийн өмхөн нэлийтэл бичиж байна. Хэрэг явдал эндэ...



Охидууд яагаад биеэ үнэлээд байна вэ?

Бичсэн: Обдоо
19:41 , 2007-12-17 .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос

Саяхан биеэ үнэлэгч нарын дунд судалгаа хийгджээ. Зарим нэг тоо баримт та бүхэнд сонин байж болох юм. Судалгаанд хамрагдсан нийт охид,     эмэгтэйчүүдийн анхны бэлгийн харьцаанд орсон дундаж нас 16.2 байсан нь энэ одоо юу вэ? гэсэн асуултыг өөрийн эрхгүй тавихад хүргэж байлаа. Би жаахан хуучинсаг үзэлтэй байж болох юм. Гэлээ гэхдээ арай хэтэрхий эрт бэлгийн харьцаанд орж байгаа нь сэтгэл эмзэглүүлж байсныг энд дурдаад яахав.

Тэдний 1.1 хувь нь 9 настайдаа, аравны нэг нь 12-13, дөрөвний нэг нь 14-15, гуравны нэг нь 16-17, тавны нэг нь 18-19, үлдсэн 8.8 хувь нь 20-23 настайдаа анх бэлгийн харьц...



Улаан малгайт Зулаанааг хайж байна :D

Бичсэн: xvv
01:55 , 2007-12-17 .. Бичигдсэн: Янз бүрийн .. 17 сэтгэгдлүүд .. Холбоос
Тэнэгтээд л байх юм даа... Амьдрал урсаад л байна. Би гэж тэнэг... Өөрийгөө бодохоос л уур хүрээд байх юм... Юу ч чадахгүй, эрхийн тэнэг, мангар пацан...
...Гэхдээ заримдаа бодохоор бүгд хамаагүй ч санагдана... Зөвхөн өнөөдрөөрөө амьдрах гэж үү? Тэгэхээр адгуус амьтнаас ялгарах юу байгаан бол? Заавал ялгарах албагүй ч юм уу?
...Заримдаа бурханы зурсан зургаас жоохон хазайж амьдрах юмсан гэж бодох юм... далийрал...

...Уг нь ч ганц хүн л бүх улс орны хувь заяаг өөрчилж чадах юм шиг. Жишээ нь Жасрай гуай байна, Путин байна, одоо Мафийн толгойлогч энэ тэр гэгдээд байгаа хамар энэ тэр гэгдээд бай...


Түгжээтэй саванд хийгээрэй.

Бичсэн: xvv
21:21 , 2007-12-13 .. Бичигдсэн: Эрүүл мэнд .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
7 хоногийн дотор бараг 10-аад хүүхэд эмийн хордлогоор ирж эмчлүүлдэг юм байна. Эцэг эхчүүд маань анхаарал болгоомжгүйгээс бага насны хүүхэддээ седуксен 10-20ш, димедрол 10ш-ийг уулгаад хордуулчихсан, витамин, даралтны эм гээд л янз бүрийн эм уулгачихаад... Зарим нь аз дутвал амь насаа алдах, тэнэгрэх, элэг бөөр болон бусад эрхтэнийг гэмтээх гээд л аюултай.
Уг нь бол анхнаасаа л түгжээтэй саванд хийгээд хүүхэд хүрэхгүй, харанхуй сэрүүн газар хадгалах ёстой.

Аав нь ууж байгаад орхисон, эмээ нь уух гээд тавьсан байсан гээд л эмнүүдээ уулгачихна...

Ялаа алах гээд, хулгана алах гээд, акумляторы...


Аль нь эхлээд вэ?

Бичсэн: xvv
15:21 , 2007-12-13 .. Бичигдсэн: Зөвлөгөө .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
Монголчууд бидний дунд нэгэн сонирхолтой сэтгэхүй байдаг.
Биеэ өвдөхөөр эмчид очих биш аптект очоод л эмийн санчаас нь ингээд байна, энд өвдөөд байна ямар эм уух вэ? гэж асууж байгаад шууд худалдаж аваад уучихдаг. Тэгээд зарим нь азаар дээрдэж, зарим нь бүүр дордсон хойноо эмчид ханддаг. Уг нь гадаадын бусад хөгжилтэй оронд бол эмийг ингээд бараа шиг зараад, дуртай нь авч уудаггүй, эмийн сангууд нь эмчийн бичиггүйгээр үйлчилдэггүй.
Тэгэхээр ЭМ нь эхлээд биш ЭМЧ нь эхлээд юм шүү гэдгийг санаж яваарай.
Ингээд л зүгээр болчихдог юм гэж хандаад, эцэст энэ муу эмч эмчилж чадаагүй гэхийн оронд эхнэ...


Хохь чинь л болно шүү!!!

Бичсэн: xvv
15:21 , 2007-12-13 .. Бичигдсэн: Зөвлөгөө .. 11 сэтгэгдлүүд .. Холбоос
Өглөө цайгаа ууж явж байхгүй бол хохь чинь л болно шүү гэнээ.

1. Цөсний чулуу үүснэ.
2. Ходоодны өвчтэй болно.
3. Стрессд орно.

1. Шөнөжин өтгөрч хуралдсан цөсөө өглөө цай ууж гадагшлуулж байхгүй бол хатуураад чулуу болдог гэнэ. Зарим хүмүүс өглөө юм идэхээр гэдэс нь эвгүйрхээд байдаг гээд цай уудаггүй, ялангуяа ингэж гэдэс эвгүй оргидог хүмүүст энэ бүүр их хамаатай.

2. Шөнөжин ялгарсан ажилд бэлдээд хоносон ходоодоо өглөө баярлуулж байхгүй бол өвддөг. Ходоодны шүүс нь HCl буюу хлорт устөрөгч-давсны хүчил болон бусад хоолыг боловсруулах бодисууд агуулсан хүчтэй шүүс байдаг. Тэр нь х...


Сайхан байсооо...

Бичсэн: 300-н блог
10:10 , 2007-12-13 .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос
    Өчдөр хаа байсын 10 жилийн ангийхантайгаа уулзав... Сайхан байсан... хуучны дурсамжууд, өнгөрсөн хөгтэй явдалууд этр гээл... удаан улзаагүй болоод ч тэр үү их л сайхан байлаа. Манай ангийн охидууд хүүхэд гаргаж, нөхөртэй болсоныг эс тооцуул огтхон ч өөрчлөгдөөгүй. Яг хэвэндээ... хөөрхөн, эелдэг зан нь хүртэл яг хэвэндээ. Тэдний дундаас нэг нь онцгой... миний анхны найз охин... Илүү ч хөөрхөн ч болсон юм шиг... Нөгөөдөхний чинь зүрхны гүнд нэг юм байлээ, бяцхаан догдолжээлээ. Тас тас хийсэн инээд нь зүрхний гүнд унтарсан дөлийг буцаагаад асаачих шиг л...  Сайхан жаргалтай, хөтлөлцөөд алахжэ...


Амралт

Бичсэн: Angaahai
17:17 , 2007-12-12 .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос

Сүүлийн үед амралт гээч юмыг жинхэнэ бодитоор нь үзүүлж өгч байнаа. Ажил хийгээд завгүй байхаар цаг хугацаа хурдан өнгөрдөг гэж боддог байсан миний бодол өнгөрсөн 7 хоногт огт эсрэгээрээ эргэв. Нээрээгээсээ гэртээ суухаар цаг хугацаа харвасан сум шиг өнгөрдөг юм байнаа. Ялангуяа над шиг ийшээ тийшээ гаралгүй хэвтрийн дэглэм сахиж өнжих юм бол бүр орноосоо хөндийрөх гэсээр байтал үд өнгөрч, үдэш болчихын. Их уйтгартай юмаа. Нэг их найз нөхөд, амраг садантайгаа утас шөрмөсөөр чалчаад байдаггүй болохоор орь ганцаараа байх ёстой уйтгартай ийн. Өглөө оройдоо надад тариа хийхээр ирдэг хөөрхөн ахыг э...



Хүүхдүүд... гэмт хэрэг

Бичсэн: Обдоо
15:44 , 2007-12-12 .. 10 сэтгэгдлүүд .. Холбоос
 10 жилийн сургуульдаа хүмүүжээд хэнээс ч айхгүй явдаг байсан цаг саяхан. Ангидаа хурдан очих юмсан. Тэрэнтэй энэтэй хурдан уулзах юмсан... Өглөө хурдан болоосой....Хичээл эрт битгий тараасай гэдэг бодлоор сургууль руугаа явдаг байсан бидний үе ул болжээ.

Одогийн байдлаар Монгол Улсын хүн амын 46,6 хувь нь 18 хүртэл насны хүүхдүүд байна.  2006 оны байдлаар насанд хүрээгүй хүмүүсээс үйлдсэн 1049 гэмт хэрэг бүртгэгдсэн нь 2005 оныхоос 15.1 хувиар өссөн үзүүлэлт юм.
Насанд хүрээгүй хүмүүсийн үйлдсэн бусдын бие махбодид санаатай гэмтэл учруулах гэмт хэрэг 9%, хүчиндэх гэмт хэрэг 5%, хулгайлах ...



Шалгалтаа гэж

Бичсэн: Обдоо
10:07 , 2007-12-11 .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

10 жилдээ хэдэн шалгалт өгсөнөө тоолж үзээгүй юм байна. Дээд сургуульд ороод хэдэн шалгалт өгсөнөө тоолж үзээгүй. Бас бус сургуульд , ажилд ороод хэдэн удаа шалгуулсанаа ч тоолж үзээгүй юм байна.

Хэдэн биенээс шалгаж  хайран цаг  хугацаа,  хайран цаасаар нэгнээ хуурч бөмбөгдөнө. Ийш тийшээ зөөж гүйнэ. Нэг нь нэгнээсээ айна. Нөгөө нь харин айлгана. Хадны мангаанаас хүүхэд тэгтлээ айдаггүй байх. Ялангуяа он дуусах ийм мөчид хөөрхий ард түмэн,  ажил хийдэг хэд нь хачин их стрессд орно доо. 

 Шалгуулна дээрээс  ар гэрийнхээ шинэ жил, хүүхдийн бэлэг,  бусдад өгөх бэлэг, ажлын шинэ жил,  найз нар...



{ Сүүлийн хуудас } { 82 -р хуудас Нийт хуудасны тоо: 102 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

амьдралаас юу хүсэхсэн билээ
naizuudaa
onoodor bas negen gaihamshigt odor
Naizuudad sanal gargalaa
sanaj bn aa ta nariig

Найзууд

Angaahai g84 Обдоо arius hanil 300-н блог xvv