monita

Харанхуйлаааал.... Нэг л биш ээ.....

Бичсэн: hanil
22:53 , 2008-01-29 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Өнөөдөр сэтгэл санаа нэг л биш ээ… Ядаж байхад өчигдөржин хар дараад унтаж ч чадаагүй. Шөнө өөрийнхөө хувцаснаас айгаад золтой л хувцасаа хутгаар бүлчихсэнгүй. Юунаас болоод ингэж тогворгүй болоод байгаагаа сайн мэдэхгүй л байна. Сэтгэл санаанд харанхуй, зөвхөн харанхуй ноёрхоооол…. Нэг л бишээ.

Сүүмийх ганц гэрэл нь хажууд байхгүй болохоор бүр ч харанхуй болоод байх шиг… Өдөржин л гэртээ өнжлөө. Буузныхаа махыг татаж дуусгах гэж бөөн юм боллоо гээч…. Гүрийгээд гүрийгээд дуусгаж чадсангүй.  Маргааш үргэлжлүүлж татаад талыг нь дуусгана гэсэн төлөвлөгөөтэй л байна. Сүүлдээ баруун гарны...



Чамдаа зориулъя...

Бичсэн: hanil
22:52 , 2008-01-29 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

 Энэ дуу Татар хамтлагийн дуу. Үг нь их гоё. Нэг үгээр одоогийн би ч юм шиг санагдаад байдаг юм. Миний хэлэхийн хүсч буй бүх үгийг батгаачихсан ч юм шиг…. Зарим нэг анхны хайр энэ тэр гэсэн үг нь жаахан дэндэх ч гэсэн хэхэ

Би чиний хайрыг магтаал

Зүрхэнд зөвхөн чи минь багтаал

Хайраа дуулъя бүсгүй минь хамтдаа дуулъя /х2/

Бүсгүй минь яг үхлээ би сэтгэлийг минь бодооч

Чи надаа хайртай биз дээ би чамд хайртай одооч

Чи бид хоёр зүрх сэтгэлээ хүчээр нийлүүлээгүй

Чи надаас хайрыг үгийг хүчээр хэлүүлээгүйБи чиний анхны хайр болсондоо уярсан хайлсан

Сэтгэлээсээ би чамайг хайрын дуугаар бай...



Хэд дэхь өдөр төрснөөр чинь хэн болохыг чинь тодорхойлно

Бичсэн: hanil
22:50 , 2008-01-29 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

bi beg ih zurhai ene ter gej itgeed baidaggvi. Gehdee sonirholtoi yum bolow uu gej bodood tataad oruulchihlaa.

Jaahan bodlogo bodood uz dee….

[ 20

 

Хэрхэн ажиллах вэ?
Эхний хүснэгтээс өөрийхөө оныг олоод, арагш нь төрсөн сартайгаа тохируулан хар. Ямар нэг тоо байгаа биз! Үүнийг жишээн дээр тайлбарлая. 1978-1-5 нд төрсөн хүний, ямар гаригт төрснийг харъя гэвэл, эхлээд 78 оноо олоод 1 сар гэсэн хүснэгтийг харна. “0” байгаа биз. Түүн дээрээ өөрийн төрсөн ...



Энэ миний амьдрал биш...

Бичсэн: hanil
22:49 , 2008-01-29 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Хүн болж төрчихөөд хүйгээ таслуулж хөхөө амлана

Хөрст дэлхийг гишгэчихээд хүнтэй учирч амьдрал зохионо

Миний биш хүний амьдралаар амьдрах гэж

Мөрөөдөл биш бодитоор алхах гэж хайраа хайна.

Өдөр бүр уулзахгүй ч өнжөөд уулзахдаа дуртай

Өнжөөд нэг уулзвал оройдоо ярихдаа жаргалтай

Утсан холбоо, уярал хайрыг оргилуулан хөгжүүлж

Ухаарал энэрэлийн үрийг бие биедээ тарина

Ямартай ч миний амьдрал минийх биш чинийх….

...


Хаа хамаагүй ертөнц биш ээ...

Бичсэн: hanil
22:48 , 2008-01-29 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Хаа хамаагүй ертөнц биш ээ

Хонгор сэтгэл, гэгээхэн чиний минь ертөнц

Хаа хамаагүй дурлал ч биш

Хүслээрээ чамайг л гэсэн сэтгэл

Ганц л юм шүү дээ гээд эх нь үрээ хайрладаг шиг

Ганцхан юм шүү дээ гээд чамдаа л би хайртай

Хзэээ ч дуусахгүй бас жаргахгүйгээр л хайртай

Ногоолин хайрцагт зургийг чинь хадаглаад

Нууцхан шаналан суухдаа ч би жаргалтай

Ийм л амьдралыг мөрөөдсөн болохоор

Гурвуулаа болохдоо бүр ч жаргалтай

Чамайгаа хөтлөн хүүгээ тэврээд

Гэрэлт гудамжаар алхахдаа би жаргалтай

...


Гэрэлгүй гэрэлд би дуртай...

Бичсэн: hanil
22:47 , 2008-01-29 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Насаараа нэг л замаар явсан гэж хэлэхгүй. Гэхдээ л бараг нэг л замаар явах тал руугаа аядаж байсан бололтой юм.  Хав харанхуй дунд гялтагнах ганц гэрэлд яагаад  ч юм сэтгэл татагдаад … Хэзээ нэгэн цагт тэр бүхнийг олж харахыг чин сэтгэлээсээ хүсэж байсан ч гэж би хэлэхгүй. Гэхдээ л би бол бигээрээ дуусах нь мэдээж. Эрх чөлөөгөө боогдуулан байж би амьдрахгүй нь бас л ойлгомжтой. Гэхдээ өнөөдрийн байдлаар амьдралынхаа замыг ганц л хүнээр төсөөлж байна. Хэ хэ

өнөөдөр бас л ажилдаа явсангүй. Явахаас дургүй хүрээд байх юм. Нэг л болж өгдөггүй. Өөр ажилд орсон нь дээр ч юм шиг. Захирал зан аранши...



Хо хо хо...

Бичсэн: hanil
22:46 , 2008-01-29 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Өчигдөр манай Өөнөө дүүгийн төрсөн өдөр байлаа. Уржигдар мэдсэн болохоор ямартай ч өгөх юмаа бэлдчихсэн байсан болохоор санаа амар байсан гэж жигтэйхэн. Жүрад сууж байгаад ганц хоёр татаад тэгээд гэр лүү явж байх замдаа Заяатай мсж бичиж байгаад саунд хонохоор болоод замдаа буучихсан. Аагий харин боож үхэх гэж байна лээ. Гэхдээ Аагий яагаад уурласаныг сайн ойлгож байна л даа. Уурлахаас өөр яах ч билээ.

Заяа, Мөнхүүш бид гурав зурагт харж суунгаа оройжин л Заяатай ярилцлаа. Гэхдээ яахав дээ. Шийдвэр тэр хэвээрээ л үлдэнэ биз дээ…. Гайхах юм алга.

Харин өглөө захирал руу яриад уулзах цаг тов...



Итгэ...

Бичсэн: hanil
22:45 , 2008-01-29 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Эцсийг нь хүртэл итгэ. Бас тэр итгэлдээ сэтгэл хангалуун бай. Итгээд алдсан ч муугаар битгий бод. Тэртээ тэргүй эргээд ирэх зам юм чинь…. Сэтгэлээр унасан ч итгэ. Хуурагдсан ч, хуурсан ч, тэр байтугай бүх зорилгоо алдсан ч итгэ. Бүү гутар. Эргээд л ирэх улирал юм чинь…

Хоолноос илүү архи илүү их уусан ч, нүүрээ угаасан мэт тийм ихээр нулимс унагасан ч, хөл өөрийн эрхгүй тэр зүг рүү тэмүүлсэн ч тэвч. Хэзээ ч юм чамайг ойлгох амьдрал юм чинь….. Гар чинь чамд захирагдахгүй мэссэж бичих гээд, ам чинь өөрийн мэдэлгүй “хайртай үнсье” гэж хэлэх гээд байсан ч хамаагүй тэвч. Тэртээ тэргүй урссан ус ...



Өнөөдөр чи минь явчихлаа...

Бичсэн: hanil
22:43 , 2008-01-29 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Холын холоос нисэн ирэх аяны шувуудыг даган бяцхан тоос салхи унан ирсэн санагдана. Гадаа навч дэлгэрээд сайхан байсан сан. Навчаа ханаталаа дэлгэх гэж байдаг чадлаараа зүтгэх тэр л модод “бид амьд шүү” гэх шиг сарчигнан шуугиж байсан. Чи минь ирсэн. Өдөр хоног улиран явсаар нэг л мэдэхэд дэлхий өнгөө сольж шар болоход чи минь яваад л өгсөн. Олон хоног чам руу залгасан бас зүүдэлсэн. Гэвч чи ч утсаа авдаггүй, бас ямар ч сураггүй. Удалгүй дээрээс цагаан өнгөтэй нойтон зүйл унах цагаар чи минь утсаа авсан. Би ярьсан. Тэгээд л дандаа ярьдаг болсон. Бүх зүйл дахин шинээр юм шиг л эхлэсэн. Гялалз...



Нугасгүй шүү дээ

Бичсэн: xvv
11:44 , 2008-01-29 .. Бичигдсэн: Чөлөөт цаг .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос

 

   

За өөрийгөө жоохон танилцуулъя гэж бодлоо. Социалист хүмүүжилтэй болохоор иймэрхүү дуунуудад нугасгүй гэжүгаа. Тэгээд иймэрхүү бүсгүйчдэд бол зүгээр л нам унана  Яг тэр алчуур бооцон сүү ууж байгаа хэсэг  


 



Бурууд нүд хурц...

Бичсэн: Обдоо
14:19 , 2008-01-28 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Нотариатаар манайхан их юмаа амжуулдаг, янз бүрийн баталгаа хийлгээд  түүнийгээ  үнэн зөв эсэхийг шалгуулдаг болоод нилээн хэдэн жил болж байна. Хууль зүйн яамнаас зохих шалгалтийг нь өгөөд сонгон шалгаруулалтанд орж байж авдаг энэ мэргэжил мөнгөний мэргэжил болон хувирсан нь харамсалтай байна.  Нэг нотариатч болоход хэдэн  арван сая төгрөг өгдөг гэхчихвээ дээ нилээн олон тоо сонсогдож байна лээ.

Намар нэг юм нотариатараар батлуулах санаатай ороод хүлээж нилээн суулаа. Хөөцөлдөж байгаа ажил маань, нилээн зэгсэн давчуу байсан болохоор яарч явсан хэрэг. Тэгсэн нөгөө нотариатч байдаггүй хажуу т...



"Дурлалын улаан"

Бичсэн: Обдоо
09:16 , 2008-01-28 .. 13 сэтгэгдлүүд .. Холбоос

Хамар дээр улаан юм гарахаар  "дурлалын улаан" хэмээн нэрийдэж хамар дээрээ тийм юм гаргасан этгээдийг "нийгмээс тусгаарлаж" дурлачихсан хэмээн шоглоно.  Хэдийнээс ч юм бэ хэн нэгэн ийм уламжлал гаргасан байх юм.

Өглөө босоод ирсэн чинь хамар дээр дурлалын улаан маань бүүр аймаар томорчихож, өчигдөр арай гайгүй байсан юмсан. "Ховдогийн гай" гээд кинон дээр шуналтаж байгаад хамар дээрээ хамар ургуулчихдаг бүдүүн эр шиг л харагдаж байна.

Буруу нүд хурц гээд онгироод байсан чинь үхсэнийх нь өөрөө буруутгагдахаар илт харагдаж байна. Ямартай ч гэсэн дурласнаас юм уу, эсвэл халуун хүйтний харшла...



Гэргий

Бичсэн: xvv
21:21 , 2008-01-27 .. Бичигдсэн: Чөлөөт цаг .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос
Нүгэл зугтам сайхан харцнаас тань Нүүрийн буянтайг үзэж баяслаа Нүнжиг удамтай айлын охин гэж Нүднээс далд магтдагт итгээрэй
Ай миний дөлгөөхөн хөөрхөн Аавын энхрийхэн охин минь дээ

Жаргал хоргодом сайхан аашнаас тань Жаврын үзүүр нугарахыг мэдэрлээ Түвшин амгалан айлын гэргий гэж Төрөл садан маань хайрлаж яваасай

Ай миний амгалан шүтээн Айлын сайхан гэргий минь дээ

Сүүдэр нугарам сэтгэлийн гэрэлд тань Сүлд хийморь тавилан бөхөжлөө
Удам залгасан үрийн минь ээжий Уужуу тайван сэтгэлийн сүм минь дээ
Ай миний хүүгийн минь ээжий Асралт тэнгэр хань минь дээ


...


Ичмээр

Бичсэн: xvv
15:10 , 2008-01-27 .. Бичигдсэн: Хувийн .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
Мэдэхгүй байгаадаа ичмээр байдаг. Тэгээд хүмүүсээс нуудаг, мэдэхгүйгээ харуулахгүйг хичээдэг. Нууж болно л доо. Гэсэн ч тэр мэдэхгүйгээ олж мэдэхийн төлөө хайдаг, уншдаг байх ёстой байх.
Эсвэл нууж байхын оронд мэдэхгүй гэдгээ шууд хэлээд, асуугаад мэдээд авчихсан нь мэддэг царайлж, худлаа ярьж явсанаас дээр юм болов уу?


Би Улаанбаатарын иргэн

Бичсэн: xvv
12:36 , 2008-01-27 .. Бичигдсэн: Янз бүрийн .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
Тамхины утаа дуниартсан
Архичны гэрт төрсөн би
Утаат энэ хотоо өлгий минь гэж боддог
Хар утаа суунагласан
Алсын Баянхошууг ширтээд
Цэлгэр сайхан нутгаа
Сэтгэл өвдөн харахад
Yлээж байгаа утаа нь
Yнэртээд ч байгаа юм шиг
Уугиж байгаа нvvрс нь
Утаад ч байгаа юм шиг
Ирвэгнэж хамар хорсоход
Элэг зvрх минь хордож
Хорсож гарсан нулимс
Хоёр нүдийг минь бүрхдэг

Нийрээ л хордоод, хорсоод, хоёр нүд бүрхэж ирээд байшүү. Уурлаж босоод гүйх гэхээр утаанд угаартаад л нам суух юм, удаан зоволгүй чад хийж бурханы оронд очих замыг ойртуулж шулуутгаж өгч байгаа хотынхоо утаа, хойрго дарга нартаа б...


Гурил нь илүүдэв

Бичсэн: xvv
12:08 , 2008-01-27 .. Бичигдсэн: Санал .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос
Өчигдөр аав, ээж дээрээ очиж цагаан сарын буузаа хийсэн чинь гурил нь нилээд илүүдэв. Манайхан цагаан сарын буузны гурил нь ихэдвэл тэр жилдээ өмсөж зүүх элбэг дэлбэг байх юм байна, мах нь илүүдвэл хоол унд элбэг байх юм байна гэцгээдэг юм. Энэ жил гурил нь бүүр хэт илүүдэв. Тэгээд ямар ч байсан хувцас хунар элбэгтэй, хоол унд бага зэрэг тааруухан байх юм байна.

Үнэний хувьтай ч юм шиг. Үнэндээ одоо Монголд маань олигтойхон идчихээр чанарын шаардлага хангах хүнсний бүтээгдэхүүн хуруу дарам цөөхөн болж дээ :( Наад захын жишээ гэхэд тэр нэг алаг үнээний зурагтай Хятадаас авчирсан хуурай сүүг...


Завгүй бүсгүйн нэг өдөр

Бичсэн: xvv
17:03 , 2008-01-26 .. Бичигдсэн: Хөөрхөн .. Холбоос
Тэр өглөө нар ургахаас, харанхуй болж орондоо орох хүртлээ борви бохисхийхгүй ямар нэг юм хийж, хэдэн өрөөгөө дамжин ядартлаа гүйнэ. Өглөө босонгуутаа чанга дуугаар "Ээжээ бос" гэж захиргаадаад, орноосоо бууж, зочны өрөөний буйдан дээр хэвтээд намайг сүү халааж өгтөл тэвчээртэй хүлээдэг юм. Сүүгээ уучихаад, нүүр гар, шүдээ угаагаад (угаахаасаа илүү сойзоороо ус хутган сорж баахан уудаг юм), хувцасаа солиод, эмэгтэй хүн юм болохоороо нүүр амаа янзалж, ээж эмээ хоёрынхоо аль нэгний пудр, уруулын будгийг хэрэглээд, зурагтныхаа өмнө тухтай нь аргагүй хайртай сармагчингаа тэврэн сууж, teletubbies ү...


Тоглоом |Хуучнаа нэг дурсмаар байна|

Бичсэн: Обдоо
14:48 , 2008-01-26 .. 33 сэтгэгдлүүд .. Холбоос

Хүүхэд бахйхад олон сайхан тоглоомоор нааддаг байж дээ. Ялангуяа сургууль дээр анги,  найз нөхөдтэйгээ бол хэдэн цагаар ч ахамаагүй тэнэж, тэнэж оройтож орж ирчхээд уурлаж идчихээд л унтаад өгдөг байсан даг. Хичнээн ч их тэнэдэг , хичнээн их баяр баясгалантай байж вэ?  Мөрөөдөлд автчихаад олуулаа шаагилдаад үхтэлээ тоглодог байжээ:   Шууд тоглодог байсан тоглоом руугаа орий:

Бөглөөдөх: Тухайн үеийн тэрэлж, интоорийн ундааны бөглөөг сайн гэгч нь алхаар болохгүй бол чулуугаар нүдэж тэгшилж аваад  сайн моогуур /цохидог зүйл/ олж аваад бөглөөдөж гарна. Сайн тоглодог хүүхдүүдэд үхтэлэ...


мардай хотын түүх, эсвэл хориотой хотын, эсвэл миний эрэл хайгуулын түүх*

Бичсэн: g84
14:11 , 2008-01-26 .. 9 сэтгэгдлүүд .. Холбоос
маш олон зураг сэлт байгаа хэдий ч замын дайвар болгож явуут дунд бичиж буй тул энэхүү бичлэгт тус хотын болон бусад баримт зургийг оруулж эс амжив.

эхлэл хэсэг
яагаад ч юм вэ, бүү мэд.
өвлийн хүйтэн жаварт машинаас хаяа нэг бууж морь харангаа тамхи уугиулж зогсох зуурт жавар тачигнан  хацар нүүрийг жиндүүлж, хуруу гарыг тасалчих дөхөөд байхад  (яагаад ч юм вэ, бүү мэд) ялаа шумуул жунгинах нам гүмхэн бүгчим халуун зуны өдөр, эзгүй орхигдсон нэгэн өвөлжөөний дүр зураг эгээл нүдээр харж буй мэт сэтгэлд зур-аглагдаад салах биш.
учрыг олж эс чадсандаа дэмий л дараагийн тамхиа асаагаад ...


Номын сангаа бэлдэнээ.

Бичсэн: xvv
23:44 , 2008-01-25 .. Бичигдсэн: Хүмүүжил .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
http://erhem.blogspot.com/2007/10/blog-post_11.html

Сая эндээс жагсаалтыг харлаа л даа. Тэгээд бодоод байсан чинь уран зохиолын ном гэдэг хүүхдийн сэтгэхүйн хөгжил, хүмүүжилд асар чухал зүйл юмаа. Бас 10 жилийн багш маань зузаан ном унших нь хүний ой тогтоолт, ургуулан бодох сэтгэхэд их сайн нөлөөтэй, эхлээд уншсанаа марталгүй дуусах хүртэл нь сануулж байдаг тийм номнууд хүний тархины багтаамжийг тэлдэг гэж нэгэнтээ хэлж байсан санагдаж байна. Түүн дотор зөгнөлт зохиолууд нь хүнийг тэмүүлэмтгий, ямар нэгэн зүйлийг ургуулан, түүндээ хүрэхээр зориглодог, хүүхдэрхүү ямар нэгэн зүйлээс айж ухард...


{ Сүүлийн хуудас } { 78 -р хуудас Нийт хуудасны тоо: 102 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

амьдралаас юу хүсэхсэн билээ
naizuudaa
onoodor bas negen gaihamshigt odor
Naizuudad sanal gargalaa
sanaj bn aa ta nariig

Найзууд

Angaahai g84 Обдоо arius hanil 300-н блог xvv