monita

kamikaze

Бичсэн: Обдоо
17:03 , 2008-02-13 .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос

 

Өөрийнхөө болон өрөөлийн  үйл хэргийн төлөө амиа золоислодог этгээдүүдийг kamikaze гэдэг. Угтаа нэр нь Хубилай хаан Япон улс руу дайлах үед үүссэн гэж үздэг. 2 удаагийн дайралтанд далайн шуурга ихээхэн дэм болсон учраас тэрхүү хүчтэй далайн давалгаагаа kamikaze хэмээн нэрлэж, улмаар эх орныхоо төлөө амиа золоислож, үйл хэргийнхээ төлөө үнэнчээр зүтгэдэг дайчдыг камиказе гэх болж.

Ойрхи дорнод олон жил үргэлжилж байгаа  дайн нь ердөө Израйль улсыг хүч түрэмгийлэн байгуулсанаас үүдэлтэй юм. Палестин болон Ливан, бас бус хаяа дэрлэх хэдэн улсын нутаг дэвсгэрээс АНУ хүч түрэн НҮБ-ээр дэмжлэг ...



Бичсэн: 300-н блог
16:39 , 2008-02-13 .. 10 сэтгэгдлүүд .. Холбоос
Өчигдөр эрт харисаных гээд жаал ном сэтгүүл эргүүлдэж харлаа. Компьютерийн сэтгүүл байсан уншлаа. Сүүлийн дөрөв юм уу 5 нүүр нь блог ертөнцөөр сонин хачин гээд сонирхолтой блог тоймууд байсан. Зарим нэгийг нь уншдаг зармийг нь огт уншаагүй мөртлөө асар их таалагдав. Дажгүй гоё гоё бичлэгтэй юм байна. Тэхдээ тэр сэтгүүл 8 сарых байсан их дээр үеийн сэтгүүл байх шиг байсан. Ер нь бол мундаг мундаг бичлэгтэй. Мань мэт шиг тулга тойрсон бичлэг туйлын ховор. Баахан ганцаараа ичэж улайвшд... Заа энэ ч яахуу хамгийн гол нь энд тэндээс түүвэрлэж авсан юм шиг байгаам. блогспот, банжиг, гого, бас бүгдээ...


АНУ-ын Калифорнийн Их Сургуулийн лекцийн танхимаар зочлох уу?

Бичсэн: xvv
19:46 , 2008-02-12 .. Бичигдсэн: Дусал мэдлэг ба Анхан шат .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
Доорх хаягаар орж уншаарай. их сонирхолтой зүйл бичжээ. Бидэнд боломж байна, бид энд компьютерийнхээ дэлгэцийг харж суугаад л Калифорнийн Их Сургуулийн Лекцийн танхимд уншигдсан лекцийг өөрийн дураар үзэж, сонсох боломжтой болгож байгаа интернет гэгч энэ ямар агуу ертөнц вэ?
Мөн дурын номоо эндээс хайж олоод унших боломж байна, үнэгүй хичээлүүд, кино, дуу гээд л энд байхгүй зүйл алгаа. За доорх хаягаар орж үзээрэй:

http://sainbayar.blogspot.com/2008/02/search-google-and-life-sergey-brin.html

Мөн та Амай хэмээх Монгол залуутай хамт дэлхий тойрон аялж болно:

http://amai.dot.mn

Бас Т...


айдаа*

Бичсэн: g84
11:43 , 2008-02-12 .. 8 сэтгэгдлүүд .. Холбоос

...өнөөдөр харин юун тэгж учиртай сайхан харагдах гэж бодохтой манатай, үе үе босон харайж өрөөн дотуураа холхин цонхны наана очиж зам руу ширтэж, тэгснээ эргэж суун гүн бодолд автан, гунигтай түгшүүртэй царайлна.

юу гэх хэрэг вэ?.. аятайхан шиг яаж татгалзах вэ?

хайртай хүнийхээ зүрхийг зүснэ гэж мэдэж, зөөлөн шиг зүсэх үг олж ядаж суугаад хэцүүхэн үгээ бараг сонготол нь хоолойд нь бөөн хар юм тээглэн хоёр нүд нь нойтон оргилоо. *суухгүй* л гэвэл гүйцэх нь тэр шүү дээ, хэлэхэд хэцүү боловч богинохон энэ үг ээдрээтэй бодлоос нь салгах нь тэр.

тэгснээ гэнэт ариун нандин хайр сэтгэлийн эрхшээ...



Гул аранжин

Бичсэн: Обдоо
11:19 , 2008-02-12 .. 10 сэтгэгдлүүд .. Холбоос

"Гул аранжин" гээд кино байдээшдээ. Мань чин гул аранжин гээд нэрлүүлцэн чин нэрэндээ таараад гуларцан. Тэгэхээр одоо энэ жилд БАТСУУРЬТ гэж нэрлүүлнээ. Бат суурьтай байж мэдэх юм.

Нээх гулардаг наасан. Яагаав энэ орос Леонов гээд эрийн тоглосон "АЛТАН ДУУЛГА" гээд кинон цэцэрлэгийн багш шоронгийн рецедивийг орлож явдагдаа. Би одоо хэнийг орлоод байгаа юм бэ ? Хүн намайг орлоод байгаа юм уу хэ хэ хэ. Кино гэснээс шинэ гарсан кино үзээд урлаглаглаг байнаа гэсэн plan -тай байна. хэдэн өдөр. Спортлоглог гэж наасан. лаглаглаг лэглэглэг гэсэн хэллэг моодонд ороод байгаа юм. сүүлийн өдрүүдэд.........



Миний туршилтууд

Бичсэн: Обдоо
16:20 , 2008-02-11 .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
  Туршилт 1: Хлорминий шохой гээд нээх хурц үнэртэй зүйлээр их юм хийдэг байсан юм чэн.  Ялааны хорны савыг цоолж байгаад дотор нь хийгээд доошооо харуулж тавиад хадаасаар хатгаж нүх гаргаад тэрүүгээр шүдэнз зураад хийчхээр аймаар өндөр пуужин шэг хөөрдөг юм.

Ээлжит нэгэн туршилтаараа шүдэнз зураад бүгдээрээ нуугдчлаа. Байдаггүй. Пуужин ч хөөрдөггүй. Аргаа бараад очоод тонгойсон чэн өөдөөс пасхийтэл буудаг байгаа.. Парвайсан хар хөөтэй амьтад нэгнийгээ дооголж баахан инээлдэв. Яагаав "Улаан дарцаг" гээд кинон дээр гранат нүдэж байгаад дэлбэрдэг жаалууд шиг.

Туршилт 2:  Барилгын нэг төмөр м...



Бэлгийн замын халдварт өвчин

Бичсэн: 300-н блог
13:27 , 2008-02-11 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Ажлын эгчийн бага охин 5 настай ингэж ярьж байна гэнэ.

- Ээжээ, би цагаан сараар айлынд очиж золгохгүй ээ

- Яаж байгаа юм. Өвөө эмээ дээрээ очиж золгохгүй бол гомдоно шүүдээ

- Үгүй ээ би золгомооргүй байна.

- Яагаад миний охин юу болсоноо хэлчих

- Бэлгийн замыг халдварт өвчин авчихна шүү дээ гэж гэнэ

- Яагаад бэлгийн замын халдварт өвчин авах юм бэ

- Телевизээр л тэгж яриад байсан... Тэгээд айл хэсээд бэлэг авах юм бол бэлгээр дамжаад өвчин авчихна

гэсэн гэнэээээ хахахаха элгээ хөштөл инээлээ. Хүүхдээ гэж хөөрхөншд.. Аа бас болоогүй ээ... 

- Ээжээ бэлгийн замын өвчин гэж юу юм бэ...



Бодол минь*

Бичсэн: g84
12:55 , 2008-02-11 .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

Бодол минь

 

21-р зууны нийгмийн ажилтан ба 20-р зууны эхэн үеийн шилийн сайн эрчүүдийн хийдэг боддог зүйлс нь нэг байсан шиг санагдах юм. Ерөөс саяхнаас ийм бодол төрөх болоод нийгэм журмыг үүсгэсэн цагаас Дарьгангаас адуу туухаас илүүтэй Засагт Хааны Хөх харчуулын хийдэг боддог зүйл нь өөрчлөгдөж, цагийн аясаар тодрох роль нь нэг биш, хэд хэдэн төрхөөр тодроод байх шиг.

 

за за би энэ тухай ярих гэсэнгүй...

 

ойрд оюун ухаан маань орон гаран, алдаг оног л ажиллагаатай байх шиг байна. сэрүүхэн байна, сэтгэл жиндээд тэр биз...

 

хотод ирсэн шөнө.

 

хөвөрсөн бодлынхо...



най алга

Бичсэн: Обдоо
11:28 , 2008-02-11 .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос

Хэдийнээс ч юм бэ хамгийн эхний айлдаа ороод хага бал ид гэж шахдаг болж. Цагаан сараар шүү. Сэгсийтлээ идлээ байна. Манайх хамгийн эхнийх л гэнэ. Манайх хамгийн эхнийх л гэнэ. Мань чэн паакталлааа ш дээ. Бэлэг хармаалаа гээд бууз хармаалчэж. Нуль тос мос .  Бэлгэнд өгсөн бууз гэж ярихаас даа аан. Юу гэж боджээн. Хэтэрхий их идхээр гараа гэдсэн дээрээ тавьж амрааалааашдээ. Най алга, най алга /Сүүлийн үед ийм хэллэгээр бичдэг болоод байгаа юм/

Шиний нэгний өглөө Маахуурын тэнд байдаг овоон дээр гардаг уламжлалтай юм. Манай гэр бүлийн эрчүүд. Шиний нэгний өглөөний нар мандаж байхыг харах сайн г...



Бичсэн: 300-н блог
10:52 , 2008-02-11 .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
    За ямартай ч Монгол хүн байна, эхлээд мэнд мэдье! Tа Сар шинэдээ сайхан шинэлэв үү?  Цагаан сар гэж Монгол ард түмний эрт үеэсээ өвлийн улирлыг өнтөй давсны баяр болгож Цагаан сар гэж нэрийдсэн байх аа. Гэж боддог...  Манайхан олуулаа Цагаан сар гэхээр олуулаа нийлж бужигналдаад сайхан байдаг. Харин энэ жил хийсэнгүй ээ. Ажил явдал гарсан тул хийгээгүйм. Урьд урьдийн цагаан сараар айл хунараар хэсээд тун чиг л завгүй байдаг байсан. Харин энэ жилийг гэртээ хэвтэж өнгөрөөсөн... 3 хоног ТВ харж л хэвтлээ... Үүнээс дүгнэлт хийхэд.  Манайханд чаддаг, чаддаггүй гээл зөндөө их дуучин байна, зохио...


Заримдаа ч ичмээр ч юм шиг...

Бичсэн: xvv
21:47 , 2008-02-10 .. Бичигдсэн: Хувийн .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос
Нэг их мэддэг хүн шиг томроод, бас бодлоо бусдад тулгаад байгаа мэт харагддаг бололтой юм. Уг нь өөрийнхөө хувьд зөвхөн эндээ бичиж байна л гэж боддог юм. Нэг их мэддэг хүн шиг томроод заримдаа ичмээр ч юм шиг,.. Гэлээ гээд хэл загатнаад байгаа болохоор хэлэхгүй бол санаа амрахгүй юмаа... Яавал дээр юм бол доо... Саяхныг хүртэл өөрийнхөөрөө дугарч байвал мэлхий шиг ваагаласан ч яахав гэж ярьдаг байлаа. Гэхдээ бас хэрэггүй үед, худлаа үнэн муухай ваагалаж бас болохгүй л юм даа. Мэдрэмжтэй, мэдлэгтэй, учир жанцантай ваагалах хэрэгтэйм гэж бодогдоод л байна... уг нь ч гайгүй мэдрэмжтэй л ваагалад...


Монгол хэл бичгийн дүрмийн алдаа - шийдэх боломж

Бичсэн: xvv
20:56 , 2008-02-10 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
Олон л хүн ярих болжээ. Монголоороо буруу бичиж байна гэж. Тэгвэл энэ асуудлыг ярьж шийдэхээсээ илүү хийж шийдэх боломж байгаа нь үг үсгийн алдаа засагч програм юм. Веб сайт болон компьютер дээр ашиглах боломжтойгоор хийгдсэн тохиолдолд цаашид буруу бичих, бичгийн дүрмийн алдаа харьцангуй багасах боломжтой юм
Бадралын хийж байгаа http://www.mngl.net/aspell (урьд нь бас танилцуулж байсан) руу орж үзээрэй.
Энэ бүхэн хурдан хийгдсэн, бас иймэрхүү зүйл нь Монголын маань ирээдүйд нөлөөлөхүйц асар том том зүйлс гэж бодож байна. Бүгдээрээ дэ...


Мэндээ амар сайн байна уу :-D

Бичсэн: xvv
13:43 , 2008-02-10 .. Бичигдсэн: Чөлөөт цаг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Охид бүсгүйчүүддээ ;-D

Эрдэнийн зүйлээр бөөлждөг (сайн тосоод дүүргээд аваарай)
Эрүү цагаан хулгана жилдээ
Элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байж
Царай нь гэрэлтэй, цалин нь үржээстэй, халаас нь түнтгэр, хацар нь булбарай, нүд нь гэрэлтэй, нүүр нь инээмсгэлэлээр дүүрэн, намайгаа сайбер үнсэж, надаараа бас үнсүүлж, хамтдаа халуурч, олуулаа орилж шинэ жилдээ залуусыг ханаруулж, заримыг нь дурлуулж, дуулуулахыг нь дуулуулж, уйлуулахыг нь уйлуулж явахын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн чангаас чангаар уншин дэвшүүльеээ!!!

...


Сайхан Сояиа*

Бичсэн: g84
15:04 , 2008-02-07 .. Бичигдсэн: zvvdend ch oromgvi ywdal .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

..........................

...Всей хорошо !

 Не беспокойся !

Дугарова Сояиа. Улан-Удэ .....год

 

Ай, хар нүдэн бүсгүй Сояиан, Чиний бичсэн хаяг, надад үлдээсэн үгийг ийм олон сар жилүүдийн дараа олж уншина гэж даанч санасангүй. Хар нүдэн бүсгүй Сояиан, чиний сэтгэл булаам төрх миний сэтгэлээс хэзээ ч мартагдашгүй.

Марион Уэдынх1 шиг чиний цагаан бээлий гарт минь бий. Миний том улбар шаргал бээлий чиний гарт бий. Тэр үдэш чамайг үнэсэхээр тэмүүлээ-гүйсэн бол чи андуурч өөр залуутай бүжиглэхгүй байхсан. Чи надаас айж цухдахгүй байхс...



бүтэлгүйтэл*

Бичсэн: g84
15:00 , 2008-02-07 .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

ерөөс бидний амьдралд хамгийн их нөлөөлдөг зүйлс нь бидний дур хүслүүд хийгээд зуршлууд маань юм.  гэтэл ихэнх дээ бид энэ хамгийн чухал нь энэ гэж аливаа зүйлсийг ялгаж салгаж үздэг энэ нь нэн харамсалтай.

хэдийгээр тийм авч, бүхийл амьдрал чинь, бидний жижиг сажиг гэж ярьдаг, бас тийн боддог зүйлсийн цогц байхаас, дан ганцаар чухал бүхний л цоморлог байна гэж үгүй байлтай.....

айл хэсэхийн дон шүгэлсэн байсан байхаа,... тэр жилүүдэд дүүгээ дагуулаад л нусаа татаад л явдаг байсан юм. тэгсэн нэг удаа дүү маань айлд орж явсан нохой дай...



залхаахгүй...*

Бичсэн: g84
14:56 , 2008-02-07 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
 

юм бүхэн үнэтэй

юун түрүүнд нэртэй

нэр бүхэн цаана

нэг юмсын төлөөлөл

төлөөлөл бүхэн тоотой

тоо бүхэн хэмжээтэй

хэмжээ бүхний харин хэтэрсэн утгууд  бүхэн хэрэггүй

инээж уурлахын завсар эгэл жирийн гэж бий

эдэлж хэрэглэхийн завсар хорогдож багасахын нэр

нэр, юмс, тоо гурав нэг үнэний гурван тал

зэрэг хэлэхгүйн тулд түрүүлж ярихын учир

зөрж ярихгүйн тулд чимээгүй суухын учир

зөв байхын учир зүгээр л чамайг залхаахгүй ээ....

/.....-ндаа зориуллаа/

...


гэрэл унтрахаас өмнө*

Бичсэн: g84
14:54 , 2008-02-07 .. 9 сэтгэгдлүүд .. Холбоос
 

эрчимтэй аязын түрэлтээр энх ба дайны тухай

эхлэл ба төгсгөлийн тухай

цастай уулсын оргилоор цан хяруутай өглөөгүүр чамтай бас түүнтэй /бид/

цэрэг шинээлээ өмсөөд, цэцэн буу мөрөвчлөөд,

амьдрал -үхлийн эсрэг, ахин дахин тэмцэж

дуудаагүй хүний нэр, буудаагүй суманд ногдож

хоёр гавалд нэг сум зориулж, ташраар нь хороож байх үесэд

хоёрдугаар дайны үеийн Берлиний гудамжинд, үзэл суртал гэдэг

гарцаар гарахаа марталгүйгээр, мэргэн буучдын онинд заавал өртөж явсныг

гавалд нь нэг л нүхтэй хохимой толгойнууд, одоо.....

газар доо...



асуулт дараа нь хариулт*

Бичсэн: g84
14:52 , 2008-02-07 .. Бичигдсэн: iim negen ywdal .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

бид хэн байх ёстойгоо хэр их мэддэг билээ ?

хүнийг, хувь заяа хэн нэгэн болгодог уу?, бодол санаа хэн нэгэн болгож хүмүүжүүлдэг үү ?, эсвэл учирла тохиол ухаж ойлгосон ухаан бодол уу? биднийг юу өөрчилж, юунд чиглүүлж буй тухайд бид төгс сайн мэдэх билүү дээ?. аж төрсөн орчин хийгээд, уулзаж учирсан хүмүүс, багш сэхээтнүүд баатарлаг домог, алдарт хүмүүс үү ? хамгаалсан цол зэрэг, мэдэх-мэдэхгүй амьдрал, шинжлэх ухаан уу ? ....

бид залуу наснаас ичиж амьдрах ёстой юу ? бидний буруу зөвийг хэн шүүх ёстойв? бүгд санал нэгдэж буй зүйл хам...



Шувуу буюу тогруу хэмээх хочийн тухайд*

Бичсэн: g84
14:49 , 2008-02-07 .. Бичигдсэн: iim negen ywdal .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
(neeh ih ym baigaa tul ongoor ylgaj temdeglesen hvrtel unshij bolno)

   

би үргэлжид гүйж явдаг л даа                                                                                         

гэхдээ улсын мэргэжлийн хяналтын газрын, цацрагийн хяналтын үүдээр бүр ч хурдан гүйж орж гарч өнгөрдөг юм. Учир нь тэр нэгэн хуучны цагаан саарал байшингийн үүдэнд байх том багануудын дээр дандаа тагтаа суудаг бөгөөд би нэг удаа тамхи татаж зогсонгоо тэднийг хэрхэн хүмүүсийн дээрээс бааж байгааг харсан юм. Илт шувууны сангас нялцгас хийтэл унаж...



дарангуйлагчийн эсрэг дарангуйлагч*

Бичсэн: g84
14:46 , 2008-02-07 .. Бичигдсэн: iim negen ywdal .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос

нэг биеийн тархи зүрхний эсрэг зүрх тархины эсрэг тэмцэл зарлав.

биеийн эрхтнүүд талцан хуваагдаж, шүд, хэл ам, хамар хоолой тархинд,  ходоод боловсруулах систем бүхэлдээ зүрхний талд орж. дан ганц араг ясны бүтэц л төвийг сахив. уушги, цөс, элэг тэргүүтэй зүрхний талынхан хүчтэй тэмцэл хийв.

хөмсөг, нүүр ам ч тархитай хамгийн ойр гэдгээрээ мөчөөгөө өгөхгүй тэмцэлдэн нэгэн биеийн эрхтнүүд гэхэд нэжгээд дайныг дэгдээв.

гэтэл хоёр талаас нэг нэг хоосон эрхтнийг хэмжээ хязгааргүй эрхт хаанаар өргөмжлөн, тэр хоёр нь бие биетэйгээ тулах б...



{ Сүүлийн хуудас } { 76 -р хуудас Нийт хуудасны тоо: 102 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

амьдралаас юу хүсэхсэн билээ
naizuudaa
onoodor bas negen gaihamshigt odor
Naizuudad sanal gargalaa
sanaj bn aa ta nariig

Найзууд

Angaahai g84 Обдоо arius hanil 300-н блог xvv