monita | |
Minii emeed zoriulsan duuМиний ээж ачтан та 2008-03/07
Хоёр зууныг өртөөлөн амьдаоч Хоёргүй сэтгэлээр ханиа халамжилж Хорвоогийн жаргалыг эдлэж амьдрсан Хосгүй их азтан Миний ээж та ачтан Ховорхон заяат үрс биднийгээ Хүний дээд хүн болгох гэж Зовлонг сөрж , жаргалыг дагаж Зуны наранд сүүдэртээ авч Өвлийн хүйтэнд өвөртөө багтааж Ангаж цангахад Ариун сүүгээрээ ундаасан Аяа миний ээж та ачтан Өр зүрхээ сэмрүүлэн байж Өрөөлийн үрийг ч хүн болгодог Өнчин ишгийг ч мал болгодог Өөдөсхөн зүйлийг ч далайн чинээ өсгөдөг Өр нэхдэггүй өглөгч Алтан гартан Ариун сэтгэлтэн Миний ээж та ачтан Ү... блогч миний зэвсэгийн эрдэм хүрсэнгүй*
Блогч миний зэвсгийн эрдэм хүрсэнгүй
Энэ блогмн нэт шинэ жилийн уур амьсгал ороод их гоё болжээ. Блогийнхоо адиминд баярлалаа. өмнөх бичлэг навс эвдэрсэн байна. больж, тэр нь ч дээр...хүмүүс сэтгэгдэл бичиж болохгүй байна гээд байсан. (яг энэ бичдэг хэсэг дотроо бүх тохиргоонууд нь өрөөд уурлаад гаццан байна. ) за тэр ч яахав. шөнө жил ч гэх шиг,... болдог юм болдгоороо болно л биз, ямартай ч бусдаас урьд аад бүгдэд нь Шинэ оны мэнд.... үндсэн асуудалдаа ороё.. БҮХ БЛОГЧидод.... блогчид-ийг 21 зууны Монголын шинэ үеийн сэхээтнүүд гэж боддог...,... заримдаа гайхалтай бодол санаатай... Эргэлзээ
Мөн юм болов уу? Биш байсан гэхэд ямар адилхан цус вэ. Чөтгөр ав гэж. Яахаараа ийм юм болчихдог байнаа. Бодлоосоо болоод галзуурах гэж байгаа юм байх даа. Хий юм хардаг болчихоогүй биз дээ. Үгүй ээ. Яах аргагүй л мөн дөө. Байгаа байдал нь хүртэл. Намайг ч гэсэн хараад байх шиг санагдсан. Тэр үед одоогийнх шиг санаж бодохтойгоо байсан бол таксигаа эргүүлээд дагаж яваад мөн бишийг нь баталчихгүй юу. Гэхдээ эсрэг чиглэлд явж байсан машинууд... замын гацаа... тасархай зураас ч үгүй... Боломжгүй л байж л дээ. Мөн л юм байх даа. Намайг яг харсан болов уу. Яалт ч үгүй харалцаад л зөрөлцсөн дөө. Нүдээ...
Саран...*(агуулга өнгөөр ялгарна....) Эх дэлхийд маань сар 80 дахин ойртох аваас, эсвэл бидний нүд түүнийг 80 дахин өсгөж хардагдсан бол сарны гадарга хэрхэн, ямар-хан тогтоцтой болохыг олж мэдэж чадах юм. Олон зууны туршид өнчин саран шөнө дөлөөр гэрэлтэж, үзүүр нь эс олдох цаг хугацааны хөврөх аясаар хүн төрөлхтний гол төлөв шөнө дөлөөр хэлэлцэж, бас гүйцэлдүүлж байдаг муу үйл бүхний цорын ганц, сүүлчийн бөгөөд эхний гэрч болон мэлтийсээр иржээ. ингэхдээ тэдний үйлсэд заримдаа тус хүргэж, заримдаа гай хүргэсээр ирсэн нь энэ буйзаа. Сар бол толь, энгийнээр ойлгоход ингээд л болоо. тэр ... Турах заавар шүү ;-)
Шинэ жил дөхөөд л, охид бүсгүйчүүд маань шинэхэн даашинзандаа зориулж биеэ бэлдэж байх шиг байна. Сураг сонсвол элдэв тураах эм бэлдмэлүүдийн эрэлт ихсэж, нэлээн зарагдаж байгаа сурагтай... Тэгээд тэсэлгүй нэг хуучин бичлэгээ хуулж оруулахаар шийдлээ. За тэгээд эрэгтэй эмэгтэй гэлтгүй турах сонирхолтой бол хэрэг болж магадгүй нэг уншчихна биз дээ ;-)
Хүмүүст, тэр дотроо охид эмэгтэйчүүддээ гэж хэлэхэд гоо сайхан, гадна төрхөндөө ер нь л тодорхой хэмжээнд цаг мөнгийг гарлагадаж, идэвхитэй "хөөрхөн" байх хэрэгтэй шүү. Миний хувьд лав гоо сайхан чухал зүйл. Мэдээж тэрэнд биеийн галбираа хадгалах... Хямрал
Хямрал
Одоо үед ч юмыг урьдчилан таахад үнэн хүнд болж дээ. Дэлхийн хамгийн шилдэг шинжээч, судлаач, риск менежерүүд ажилдаг хүчирхэг санхүүгийн корпорациуд шил шилээ даран дампуурлаа зарлалаа. 2008 оны 09 дүгээр сарын 15-нд нийт 639 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Lehman Brothers банк дампуурлаа зарласан. Энэ Америкийн түүхэн дэхь хамгийн аврага том дампуурал болон түүхэнд бичигдсэн юм. Гэтэл үүнээс ердөө 11 хоногийн дараа Washington Mutual дампуурсныг нийтэд зарласан /АНУ-ын бүх цаг үеийн 2 дахь том дампуурал/. Мөн энэ үеэр даатгалын аврага корпораци AIG нь золтой л нөгөө ертөнц рүү явахаа ... Төгссөн завдалт
Зам гараад л явж байсан юм. Багшийн дээд сургуулийн автобусны буудлын тэрүүгээр.. /за байз/ цаагуур нь нэг зам байдаг даа. Яагаав дээ баахан төмөр цагаан киоскууд байдаг ш дээ. Санаж байгаа биз дээ тэрний урдуур нэг тийм машинууд яваад байдаг туслах зам байдаг юмаа. Яг тэрүүгээр явж байлаа ш дээ.
Тэгээд л яг гарцаар гараад л явж байсан чинь нүдний үзүүрт нэг юм сүүдийгээд л ороод ирлээ шүү... Золиг гэж ..самбаачлах хором тун бага байлаа. за ямар ч гэсэн машин дайрах нь гэсэн бодол тархинд эгшин зуур харван орж ирэхийн зууртгүй үсрэв. Амьхандаа хамар дээр нь гар... Заяаны ханиа гуйхүй*
Чамайг би Хан Хэнтийн нуруунд үүр цайж байхад
Халуу шатаж шумуул шунгинаж байхад Халх нутгийн гүнээс хайртаа хүнээ санасан сэтгэлээр Зүрхнийхээ амрагаа зүүдэлж хоносон зөн билгээрээ үгүйлдэг шүү Саран авхай гийж, салхины аясаар борог өвс шуугьсан Саруул Дорнодын талд аниргүйд бодлоо бэлчээж Санасан сэтгэлээр хайрт амраг чамайгаа бүүвэйлж хонодог шүү Энхрий нялхсын адилаар хайрласан сэтгэлээр чамайгаа өлгийдөж хонодог шүү Хатан Туулийн эргээр жавар тачигнаж байхад Хан Богд уулын оройд амьсгаа өндөртэй алхаж явахдаа ч Амандаа би, амраг минь би чамд хайртай гэж бувтнаж явдаг шүү Алдуул... Youtube саитаас видео татах
Youtube.com сайтаас видео-г mp4 форматаар сайн нарийвлалтайгаар татаж авч болдог.
Ингэхийн тулд олон арга байдаг ч нэгэн хялбар аргыг таньд эхлээд танилцуулъя. (Жишээ зааврыг Mozilla Firefox дээр хийлээ. Хэрвээ та Firefox суулгаагүй бол яг одоо энд дараад татаж аваад суулгаарай. Хурдан, аюулгүй дэлхийн номер 1 интернет хөтөч шүү.) Гэхдээ Internet Explorer, Opera гээд ихэнхи веб хөтөч дээр ажиллах болно. Хэрхэн татах талаар заавар: Доорх Youtube видео татах гэсэн холбоос дээр хулганыхаа баруун товчийг дарж Bookmark This Link гэж дараад нээдсэн цонхонд Folder: Bookmarks Toolbar гэж сонго... Миний хайртай хүн
Ойрд талийгаач аавыгаа санаад ихээр үгүйлж байна. Энэ бүхний ард гэр бүлийг маань яаж авч явдаг байсан юм бэ гэдэг нь миний хувьд оньсого хэвээр . Би өөрөө ч гэр бүлийн хүндрэлтэй асуудал энэ тэрээ хүнд нэг их яриад байдаггүй. Хэзээ нэгэн цагт хүнтэй суугаад явахаар өөрөө энэ зовлонг хангалттай мэддэг болох байх даа. Хийх ажил түм бум байгаа ч ард гарчихна гэж сэтгэлд багтаад байна. Би хийж чадах юмандаа, амжиж хийх юмандаа ам гардаг. Аав маань ч тийм хүн байсан. Энэ ховор чанарыг надад сургамжилж үлгэрлэж, өсгөсөн аавдаа их баярлаж явна даа. Олон ч хүнийг хоолных захад хүргэж, хүний энэтэй...
Firefox + Youtube хайлт
Firefox интернет хөтөчдөө youtube хайлтыг нэмж оруулмаар байна уу. Ядах юмгүй:
1) Энэ холбоос дээр дараарай: Youtube хайлт суулгах 2) Firefox-ын хайлтдаа 'YouTube' сонгоорой. 3) Хайх Ингээд л боллоо! За тухта... Аdulation*
Амьдрал хүнийг тэгж хүмүүжүүлдэг гэж бодоогүй байсан биз,
Балчир хүү эхийгээ хэн нэгэнд загнуулж, түүнийг хүлцэнгүй сонсож,... алдаа дутагдал гэж хэн нэгэн үзсэн бүхнийг засаж залуулахын төлөө гавшгайлан ажиллахыг чимээгүй ... Хүн гэдэг энэ*
Цасан ширхэг хуйларч, цаана жиндүү
Монгол эр хүний хийморь жаварт сэргэдэг шигээ, Шөнө дөлөөр, шинийн хоёрны нарийхан хавирган саран хэсэг зуур хань болж байгаад жаргана. Нүдний үзүүрт бүрэлзэх ямар нэгэн тэмдэг,... Харан... Чи бид дурсамжинд нь амьдарна
Гэрэл зураг үзэж суусан хүү эмээ та энд онгоц жолоодох гэж байсан юм уу даа гэв.Нартын амьдралаас алслаж буй сүүмгэр нүдээрээ залуу насныхаа дурсгалыг дахин нэг тодоос тод харахыг хүсэвч нэгэнт нүд нь юм гүйцэж хараха...
Шинэ жилээс урьдаад турах уу*
Мэдээж хүссэн даашинздаа багтаж байна гэдэг сайхан л хэрэг л дээ.
Гэхдээ өнгөрсөн шинэ жилээр энгэр заам нь задгай биш, өргөн мөртэй, торго биш, нарийн даавуун эдээр хийсэн бас болоо ч үгүй тод улаан өнгөтэй даашинзаар гоёс... Гадаа гоё байна
...Өнөөдөр 2008 оны 11-р сарын 30. Үнэхээр тасархай гоё байнаа гадаа :D Орой 23 цагт харьж ирсэн юм. Согтууруулах ундаа зарахгүй өдөр болохоор хот нам гүм, цас хаялаад л, гудамжны гэрэлд бужигналдан буух цасан ширхэг яг л сим...
Хил хязгаар
..."Бүх хүмүүсийг өөртөө тохируулах гэж оролдохын оронд өөрөө хүмүүст зохицож амьдар" ч билүү нэг үг хүмүүс их хэлэх дуртай. Зарим нь ч дагадаг байх... Хүн бүхэн өөрийн гэсэн дүр төрх, арьстай, гартай, толгойтой, хөлтэй. Бие ...
iPod 5g & nano skin hackiPod-оо ийм болгомоор байна уу? Тэгв... Дурсамж гэсэн :-p (блог хэрхэн хөтлөх вэ?)
Тэртээ тэр нэгэн хавар, тэр нэгэн охин ин...
ертөнцийн нэгэн анир*
Төмөр замын өртөөний заланд хөлсөө гартал...
|
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудСүүлийн бичлэгүүдамьдралаас юу хүсэхсэн билээnaizuudaa onoodor bas negen gaihamshigt odor Naizuudad sanal gargalaa sanaj bn aa ta nariig НайзуудAngaahai g84 Обдоо arius hanil 300-н блог xvv |