monita | |
Толгой эргээд л...
Миний бүр толгой эргэчихлээ. Аль нь зөв юм бэ? Ядаж ярьж байгаа зүйлс, гаргаад байгаа баримтууд нь зөрөөд байх юм. Бас бодоод байсан чинь Төгс буянт зурхайд нь ч итгэл алдраад явчихлаа. Энэ талаар санал бодлоо хуваалцаач андуудаа. Үүнийг уншсан нээрээ л тийм юм байна гэж бодогдлоо:
http://h-turuu.blogspot.com/2009/01/blog-post_4654.html http://bayasa.blogspot.com/2008/11/blog-post_1379.html Тэр Дашцэрэн энэ тэр нь дүүрч, хэдийд шинэллээ ч гэсэн муу болчихно гэж ч юу байхав... Гэхдээ сонирхоод үзсэн чинь учир нь олдохоо болив. Цагаан сарыг бар сард болгож өөрчилсөн нь яг хэзээ юм бол оо... Монголчуудын одон орны мэдлэгийн тухайд
Монгол ардын мэдлэгийн бичмэл уламжлал маш эртний түүхтэй болохыг Монгол судлаачид нотолсон байна. Архангай аймгийн Чулуут голын хөндийн хадан дээрх тэнгэрийн эрхсүүдийн зураг 5000 жилийн өмнө дүрслэгджээ. Монголын эртний аймаг Тоба нар арван хоёр сар, өдөр өдрөөр хуваасан цаг тооны бичигтэй, Кидан нар бумаар тоологдох нөөц бүхий номын сантай байжээ. Монголчууд 1600-гаад жилийн түүх бүхий өөрийн бичиг үсэгтэй бөгөөд Европт ном хэвлэхээс 200 гаруй жилийн өмнө судар ном хэвлэж эхэлжээ. Монголын анхны дээд сургууль 1271 онд, анхны шинжлэх ухааны академи 1275 онд нээгджээ. Манай ард түмэн өвөг дээ...
Монголчуудын тооны ухааны мэдлэгийн тухайд
Одоогоос 2000 жилийн өмнө буюу Хүннүгийн үеэс математикийн ухааныг барилга байгууламж, суваг шуудуу татах, батлан хамгаалах зорилго болон цаг тооны бичиг зохиох, од гарагийн байршлыг тооцоолох, өдөр шөнийн үргэлжлэх хугацаа, нар сарны ургах, шингэх цаг хугацаа, жилийн дөрвөн улирал нар сарны хиртэлт зэрэгт ашиглаж байжээ. Эртний Монголын математикийн хөгжлийн түүхийг , гэж хоёр үндсэн хэсэг болгон хувааж үздэг. Ардын аман математикт тооллын систем, бүхэл бутархай, эерэг, сөрөг тооны нэр томъёо, орон түүхийн ба хошин уран таавар, логик бодлогууд орно. Монголчууд гэгч олон оронтой тооны талаар...
Гоё үг байна гэж тунгаав...
За нэг үг таалагдаад мартаагүй дээрээ бага зэрэг өөрийнхөөрөө болгоод тэмдэглэж авахаар шийдлээ...
...Steve Jobs-ийн нөгөө хэлдэгээр "Хүн бүх юмыг урьдчилан харж тооцоолох боломжгүй. Нарийвчилж бодолгүйгээр хийж эхлээд асуудлаа дайраад шийдээд явах хэрэгтэй. Гол нь хийж үзээд яваад байхад үр дүн нь хэрэглэгдээд л яваад байна. Заавал оновчтой замыг туулах шаардлагагүй гол нь урагшлах хэрэгтэй." Шинээр хийнэ гэдэг шал дэмий дэмий. Сайжруулаад явсан нь дээр. "Бүгдийг нарийвчилж харах гэдэг учиргүй ухаантай хүмүүс юу ч хийхгүй яриад суугаад байдаг" гэж үг байдаг... За нэг ийм үг сая нэг... Aн байгаль хоёр*
Зүдэлгүй тэнгэрийн үүлэн чөлөөнд
Сүрэг ятуу дэрхийн нисэн өнгөрөх дөө толгойд минь байсан бүх бодлыг минь хамт аваад нисэн одчихлоо. яагаад ч юм бөглүү энэ хөдөө нутаг сэтгэлд нэг л яруу санагдана, жинхэнэ Монгол орон гэж санах мөртлөө цаана аа нэг л манант-аад Орос, яг Оросын өвөл цаг шиг санагдана. ингэхэд би Орост олон жил болж, өвлийг нь үзэж хараагүй хүн шүдээ... хүний сэтгэлд тэгэхээр юм бүхэн төсөөллөөр байдаг шигээ... гуниглаж харуусаад ч байх юм алга, яарч тэвдээд ч байх юм үгүй... их хотын амьдрал аглаг хөдөөд мартагдан замхарч улам бүр төвөгшөөмөөр болох нь тэр ээ... ингэхэд... Би хэн бэ?
За би болбоос эрэлчин билээ. Би аз жаргал, алт мөнгө хайгч биш зүгээр л өөрийгөө хайгч. Хайсаар л явна, олддоггүй ээ. Хаясан юм аа хайж байгаа биш зүгээр л хаа нэг газар би байх ёстой гээд, тэр "би" гээчийг л олохоор хайгаад явна. Үнэндээ тэр нөхөр олдох магадлал ч тун бага л даа...
Р.Чойном гуайн Жаргал зовлон шүлэг нээрээ үнэхээр ямар их зүйлийг багтаачихсан юм бэ... Хатмал цөлд явахад хар ус амттай Харанхуй шөнийн дунд өнчин зул гэрэлтэй Жаргал ховор цагт жаргалын бага нь амттай Хэт элбэг жаргал дунд хэсэгхэн зовлон бас амттай Ингэхэд ер нь жаргал гэж Илэрхийлж юуг хэлдэг ...
Хайрын чинь нандин үгс өөр хүнд болохоор
Хаяад явчихмаар ч юм шиг, энэ бүхнийг Хацар ягаахан инээмсэглэлийг харах гэж Хамаг байдгаараа тэмцэн хоргодмоор, амьдралд Уяхан сэтгэл чинь надад биш болохоор Уйдах юм даа эндээс заримдаа Уужим хорвоо дээр л хамт байгаа гээд Ухаандаа төсөөлөөд л явбал л жаргалтай юу... Ойрхон байгаа гэж мэдрэхэд л таатай Олж холоос харвал л жаргалтай Зүүдэнд хааяахан ирэхэд үүрд ч сэрмээргүй Зүгээр л чиний тухай бодон гиеүрэхдээ ч дуртай... ... ... амлахгүй
Хаврын цэцгэнд дурлах эрвээхэйнүүд шиг
Хайрт минь чамайг тойрон залуус эргэлддэг Өнгийн цэцэгст тэмүүлдэг шиг Өөрөө би ч тэдний л нэг Талын цэцэгс олон Таалагдах нь ч бас зөндөө Үнэнч байна гэж амлахгүй Өөрөө чи л баландаа мансууруул Үхэн үхтэл минь дэргэдээ согтоо Өөр тийш нь бүү нисгээрэй... Сайхан шинэлээрэй :-)Идээ ундаа элбэг, хотол олноороо сар шинэдээ сайхан шинэлээрэй Ирж буй шинэ ондоо элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан, эрүүл энх од хийморьтой байж ихийг бүтээж жарган суухыг хүсэн ерөөе! Миний iPod :)
Гараас минь атгахдаа чи андуурсан юм уу
Гавал минь салах нь, өвдөж байна Үнсүүлж байсан, тэврүүлж байсан бусдад нуухгүй ээ Үнэндээ яагаа ч үгүй ээ зүрх догдлоогүй, гэвч чи л... Хурууг минь атгахдаа чи андуурсан юм уу Хувирсан юм уу сэтгэл чинь эсвэл дараа нь Хүссэн хайсан хүн чинь би биш байсан уу Хүлээгээч, дахиад түр... Яг үнэндээ анх анзаараагүй нуухгүй ээ Ялдам зан, эгдүүтэй инээмсэглэл чинь таалагдсан төдий Яагаад гэдгийг мэдэхгүй одоо бол харин Ялагдаад байна өөртөө, чамгүйгээр амьд баймааргүй... Хайрын үгсээ шивнэх түүнд чинь атаархаж байна Халуун гарыг чинь атгахыг нь хардаж байна Ү... iPhone болон iTouch дээр линуксЯмар ч байсан болох юм байна. Төслүүд эхлээд явж магадгүй байгаа юм байна. Өмнөх бичлэгт бас буруу ойлгож байсан байна... Англи хэл дээр зарим мэдээллийг доорх блогоос авч болно. Өөр илүү мэдээлэлтэй хүн байвал мөн ирүүлээрэй http://linuxoniphone.blogspot.com/ Үнсэлтийн хими болоод стресс залуужуулдаг
www.sciencenews.org саитын 2009-2-19-нд тавигдсан нийтлэлүүдээс сонирхолтой зүйлс олж уншлаа:
Саяхан Америкийн эрдэмтдийн судалгаагаар романтикаар үнсэлцэх үед хүний биед мэдэгдэхүйц дааврын өөрчлөлт гардаг ба энэ нь стрессийг багасгадаг мөн үнсэлтээр хүн "өөрийн ганцыгаа" олж авдаг байж болох юм гэсэн судалгааны үр дүнд хүрчээ гэнээ... Нэгэн найз маань үнэхээр хайртай хүнээ яаж олсон бэ гэхээр анх үнсэлцээд л мэдсэн гэж ярьж байсан юм. Би тоглоод за тэгвэл үнсэлцээд л хайгаад байдаг хэргээ гэсэн чинь яг тэгж хэлээгүй ч гэсэн үнсэлтээр нь таньдаг юм гэж байсан санагдчихлаа... Харин яг энэ нийтлэл д... Гэмшив
Үхтэр гэмшиж байна. Дахиад хоцрохгүй гэж амлачихаад... дараалан дараалан... Одоо тэр надтай дугарахаа ч болилоо. Намайг гэсэн үнэлэмж нэг хоёр минутын үнэ цэнэд навсайтал дарагдав. Асарррррр гэмшжийнаа би. Жорлонгийн почкийнд живээд үхчхийсаан.
зүрхлэхгүй нь
Нар туссан дэлбээ шиг
rnНавчинд тогтсон шүүдэр шиг rnЧи тийм л эмзэг rnЧи тийм л ариухан rn rnХүрэх төдийд гэмтчихмээр rnҮлээх төдийд уначихмаар rnЗориглож хүрч чадахгүй rnЗогсож би харсаар... rn...ууршуулчихмааргүй rn rn rn На пути к сердцу10 ангитай сериал. Эхний 2, сүүлийн 2 ангийг нь л үзсэн ч дундах ангиудыг нь үзэж чадаагүйдээ харамсав Монгол хэл дээр олдвол, эсвэл дахиж гарвал үзмээр санагдлаа. Уг нь Оросоор ойлгодог бол Оросоор нь үзвэл бүр ч гоё байх. Би уг нь нэг үзсэн киногоо барагтай л бол дахиж үзэх сонирхолгүй л дээ. Киноны зарим нэгэн хэсэг, мөн тэнд хэлсэн үгс үнэхээр зүрх рүү хатгаад авав. Зохиол нь маш их таалагдлаа. Олон ангит кинонуудыг бараг үзэж байхдаа дараагийн үйл явдлуудыг нь таачихдаг бол энэ кино тийм биш, зураг авалт, өнгө будаг, жүжигчид нь ч сэтгэл татам. Танд таалагдах эсэхийг нь мэдэхгүй юм миний хув... Надтай бүжиглээч...
Эргэлдэн надтай бүжиглээч
Эрчүүдийн атаархах нүдний өмнүүр Цав цагаан даашинзтай чамайгаа Чангаас чанга тэврээд вальс бүжиглэе Огцом цоглог аянд урья Омголон бүсгүй минь надтай бүжиглээч Бусдын нүднээс харамлан гайхуулж Бэлхүүсээр чинь тэврээд танго бүжиглэе... Надтай бүжиглээч... Эзэн чинь баймаар
Болор хундаганд дарс тулгах үдшийг
Босохыг хүсэхгүй эрхлэн хэвтэх өглөөг Үгүйлж санагалзан яарах өдрийг Үсийг илбэн, үнэгчлэхийг хараад сэрүүн хэвтэх шөнийг Үглэн шившин бурхнаас би гуйна... Би боол чинь бас, эзэн чинь баймаар Бие сэтгэл бүхнээ ганцхан чамдаа л гинжлүүлмээр Өөрийг чинь ч бас эзэгнэж Өөр бусдаас харамлаж, Хайраараа зүрхийг чинь гинжилчихээд Хаан чинь, бас боол чинь баймаар... ... чөтгөр чарладаг...Чимээгүй гаднаа би инээмсэглэдэг ч Цээжин дотор чөтгөр чарладаг Сэтгэлийг нь татаад байгаа тэр залууг нь Сэрэхгүй ертөнц рүү илгээчихмээр гэж Хацрыг нь тачаадан харамлахдаа Хардаж шаналах цээжинд чөтгөр чарладаг Харж байгаагүй тэр залууг нь алчихмаар Хайрыг нь булаан эзэмдмээр гэж Авсанд нь бүгдийг хийчихье гэж Атгаг хорон чөтгөр дотроос минь чарладаг Алчихмаар санагдана тэр залууг нь Алаг нүдний харц над дээр тусахгүй бол гэж Хардан багтрах сэтгэл адгана Халууран бачимдаж оволзоно, шатам Ганц түүнд л гэж шунах чөтгөр Галзууран дотроос чарлаж байна... ... My love
Өнөөдөр би жаргалтай байна
Үнэрийг чинь санаад мөрөөдөж сууна Үсний чинь торгон ширхэг бүхнийг гартаа төсөөлж Үнсмээр хацрын булбарай арьсыг уруулдаа ургуулж Өндгөнд мэдрэгдэх зөөлхөн торгоныг мөрөөднө Үлгэрийн дагина инээмсгэлэл зүрхэнд тодорч Өхөөрдөм дурлам хоолой сэтгэлийн гүнд эгшиглэнэ... Мансуурал, гуниглал, жаргал, инээмсгэлэл... Чи, мөрөөдөл, амьдрал, гэрэл, үүл, харанхуй, зүүд... An empty street, an empty house A hole inside my heart I'm all alone, the rooms are getting smaller... ... |
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудСүүлийн бичлэгүүдамьдралаас юу хүсэхсэн билээnaizuudaa onoodor bas negen gaihamshigt odor Naizuudad sanal gargalaa sanaj bn aa ta nariig НайзуудAngaahai g84 Обдоо arius hanil 300-н блог xvv |